Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2026/00065

 

 

 

 

 

 

 

 

2026 01 21 315/ШШ2026/00065

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын талбай-02, *******, 8 давхарт байрлах, *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******, дэнэ 4 гудамж, 2 тоот, РД:*******0, утас *******, ******* *******д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 3,707,854.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025.03.15-ны өдөр ЗГ2025031556444 тоот гэрээний дагуу IPone14 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,498,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай, авсан. 2025.03.13-ны өдөр ЗГ2025031556449 дугаартай тоот гэрээний дагуу Huawei Nova 13i, Huawei Free Buds SE маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 888,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлсэн. Нийт 3,707,854.39 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 3,707,854.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл 6 хувааж төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* *******ы /*******0/ нь нэхэмжлэлийн шаардлага 3,707,854.39 төгрөгийг 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,707,854.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,707,854.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 6 хувааж бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,275.6 төгрөгийн тал хувь 37,137.8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,137.8 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 3,707,854.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 6 хувааж бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,275.6 төгрөгийн тал хувь 37,137.8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 37,137.8 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР