| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01067/И |
| Дугаар | 314/ШШ2025/00942 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 314/ШШ2025/00942
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** шүүхийн шүүгч *** би,
Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** банкны төв байранд байрлах “*** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** багийн *** гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн *** ***д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 14,365,925.86 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,921,000 төгрөгийн зээл олгосон.
Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 14,365,925.86 төгрөг гаргуулна.” гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...14,365,925.86 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, сар бүрийн 5-нд 2,395,000 төгрөгөөр 6–12 сарын хугацаанд төлж барагдуулна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...хариуцагчтай тохиролцож, сар бүрийн 5-нд графикаар төлүүлэхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*** банк” ХК нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,365,925.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тогтоосон графикийн дагуу төлөхөөр хариу тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** үүнийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашиг, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ ***