| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00703/И |
| Дугаар | 315/ШШ2026/00092 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2026/00092
2026 01 29 315/ШШ2026/00092
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******, ******* дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол /14251/ ******* 11/1-р байрны 6 давхар, (РД:*******8), ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******, (РД: *******), утас: *******,, холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,215,784.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ээлдэгч О. нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр № 1050130247026510 тоот Зээлийн эрх нээх шугаман гэрээ байгуулж, ББСБ-аас 6 сарын хугацаатай нийт 2,000,000 төгрөгийг нэг сарын 4.5% хувийн хүүтэйгээр зээлсэн.Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч О.гээс зээлийн эрх нээх шугаман гэрээний дагуу үндсэн зээл 2,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 993,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 222,784.41 төгрөг нийт 3,215,784.41 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 66,500.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 3,215,784.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сараас өмнө бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О.гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,215,784.41 төгрөгийг 2026 оны 02 дугаар сардаа багтаан бүрэн төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,215,784.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага 3,215,784.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сараас өмнө бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,500 төгрөгийн тал хувь 33,250төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,250төгрөгийг хариуцагч О.гээс гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 3,215,784.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 сараас өмнө бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,500 төгрөгийн тал хувь 33,250 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,250 төгрөгийг хариуцагч О.гээс гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР