| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00017/И |
| Дугаар | 315/ШШ2026/00093 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2026/00093
2026 01 30 315/ШШ2026/00093
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* хотхоны 6А байрны 1504 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* 7-7 тоотод оршин суух, ******* холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 15,757,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* миний бие 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд "Их Бичигт-Уул" ХХК-д өөрийн өмчлөлийн 5258 УБЭ улсын дугаартай чирэгч болон , чиргүүлээр нүүрс тээвэрлэлт хийж Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дахь "Буман Ложистик" ХХК-ийн талбайд буулгасан. Нүүрс тээвэрлэхэд 1 тонн нүүрсийг 19 юаниар, Ілитр түлшийг 3500 төгрөгөөр тус тус тооцож тээвэрлэлт хийж байсан бөгөөд хариуцагч байгууллагаас өнөөдрийг хүртэл хугацаанд нүүрс тээврийн мөнгийг өгөөгүй бөгөөд цаанаасаа мөнгө орж ирээгүй гэх худал шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас 15,757,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Их Бичигт Уул" ХХК-ны зүгээс нэхэмжлэгч Жалав овогтой Сүхбаатараас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан тээврийн хөлс болох 15,757,400 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5,757,400 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгч нэхэмжлэлийг барагдуулах болно. Дээрх тээврийн хөлсийг өгөөгүй удсан шалтгаан нь хамтран ажилладаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын балгас дахь Хятад компани зүгээс тээврийн хөлс мөнгийг удааж бага хэмжээгээр өгч байсантай холбоотой юм гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Их бичигт Уул" ХХК-аас 15.757,400 төгрөгийн нэхэмжилснээс 10,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-нд Ж.******* тоот дансанд шилжүүлэн авсан бөгөөд үлдэгдэл 5 757,400 төгрөгийг энэ оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгч барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч -д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 15,757,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 15,757,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5,757,400 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор барагдуулахаар, нэхэмжлэгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,737 төгрөгийн тал хувь 118,368.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 118,368.5 төгрөгийг хариуцагч -аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 15,757,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сард ******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5,757,400 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,737 төгрөгийн тал хувь 118,368.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 118,368.5 төгрөгийг хариуцагч -аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР