Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 638

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Г.Х, Г.Г, Б.Б,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Эрдэнэбат, М.Алтанцэцэг,

хохирогч Н.Т,

шинжээч эмч М.Энхбаяр,

гэрч Ц.Снарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас _____ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

_____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Г нь Г.Х, Б.Б нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Г.Х нь Г.Г, Б.Б нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

мөн Б.Бтай бүлэглэн иргэн Н.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Б.Б нь Г.Х, Г.Г нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

мөн Г.Хтой бүлэглэн иргэн Н.Тийг зодож бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ:

            “...2017 оны 12 дугаар сарын 21-ний 21:40 минутанд Р баарнаас гараад 3 залуугийн хажуугаар нь гараад цаашаагаа явж байхад араас дуудаад очтол явуулахгүй байхаар нь Б.Б луу утсаар залгаад 3 залуу явуулахгүй байна гэсэн. Г.Х, Б.Б, Ганбаяр нар ирээд, Ганбаяр намайг цаашаагаа аваад явсан. Нөгөө залуучуудтай манай хоёр найз яагаад найз явуулахгүй байгаа юм бэ гээд зогсож байсан. Жаахан байж байгаад найзууд дээрээ очсон. Халзан хүзүүндээ шивээстэй залуу надруу футболкоо тайлаад цохих гэж дайрсан. Тэгээд би доошоо сууж бултаад тэгсэн баарны үйлчлэгч залууг эргэж хараад халзан залуу цохисон. Цаанаас хууз сахалтай, өндөр залуу хүрч ирээд намайг өшиглөж унагаагаад цохиод, манай хоёр найзруу явсан. Цаанаас хүүхнүүд гарч ирээд надруу дайраад майжаад өшиглөөд дайраад байсан. Тэгээд цагдаа ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Г.Г гэрлүүгээ явна гээд түрүүлээд гарсан. Б.Б луу 5 минутын дараа залгаад намайг хэдэн залуучууд явуулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд гарахад гадаа муудалцсан байдалтай байсан. Ганбаяр Г.Гийг цааш нь авч ороод Б.Б бид 2 хохирогчтой эв зүйгээ олох зорилгоор үлдсэн. Б.Б хохирогчтой ярилцаад би хар футболктай залуутай ярилцаж байсан. Б.Б хохирогчтой маргаад байхаар нь дундуур нь ороод зүгээр зохицуулах байдлаар яасан гээд урагшаагаа нэг алхсан чинь хохирогч намайг нэг цохисон татаад унагаасан. Тэр үед Б.Б хохирогчийг нэг цохисон. Би хохирогчид гар хүрээгүй, дараа нь хэдэн залуучуудыг дуудаж авчраад маргаан үүссэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Ганбаяр, Г.Ганхүслэн, Г.Х бид 4 байсан. Г.Гийг гэрээс нь дуудаад байна гээд түрүүлээд гарсан. Удалгүй хэдэн залуучууд явуулахгүй хоргоогоод байна гээд залгасан. Г.Ганбаяр Г.Гийг аваад орсон. Г.Х нэг залуутай эв зүйгээ олох гээд зогсож байсан. Эргээд хартал Н.Т Г.Хыг унагаачихсан байдалтай зогсож байхаар нь би очоод 2 цохиод 1 өшиглөсөн. Гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэв.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө эхнэр Цгийн төрсөн өдөр болоод Р бааранд сууж байгаад О, Б хоёртой цуг тамхи татах гэж гараад би цаана буланд тамхи татаж байсан. Тэгсэн чинь маргалдаад байх шиг болохоор нь очоод хөгшөөн уучлаарай эндүүрэл гарсан байна гэсэн чинь чи намайг хөгшөөн гэлээ гээд би найзуудыгаа дуудна гэхээр нь за яах гэсэн юм гэсэн чинь найзуудыгаа дуудсан. Дөрвөн залуу гарч ирсэн. Хамгийн эхэнд гарч ирсэн залуу нь намайг мөргөсөн одоо энд байхгүй байна. Тэгээд маргаан эхэлсэн. Г.Х намайг мөргөхөөр нь Г.Хыг зөрүүлээд хальт цохисон. Ардаас ирээд толгойруу цохиод тэгээд би унаад унасан байхад малгайтай залуу өшиглөж байсан. Тэгээд л босож ирээд маргалдаад цохиулаад сүүлд нэг хэсэг ухаан алдаад сэргээд цаашаагаа явахад цагдаа ирсэн...” гэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаяр мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 сарын 26-ны өдрийн 549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.Т нь эрүүл мэндийг сарниулахгүй, хөнгөн гэмтэлтэй, жижиг зулгаралт, цус хуралттай байсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Натур гэмтлийн эмнэлэгт шинээр гэмтлийн зэрэг нь хамрын баруун талын зөөлөн эдийн хугаралтай гэж гарсан. Хохирогчийн гэмтэлд хамар ясны хугарал байхгүй бол баруун талын хацар, духанд зулгаралт, баруун чамархайд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт орно. Би томографийн зургийг харж уншаагүй. Хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.С мэдүүлэхдээ:

“...Би Р бааранд зохион байгуулагч хийдэг. 2017 оны 12 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө эдгээр шүүх хуралдаанд байгаа хүмүүс үйлчлүүлж байсан. Камераар харахад 4 залуу юм яриад зогсож байгаад удалгүй дахиад харахад хоорондоо зодолдож байсан. Тэнд эрэгтэй эмэгтэй нийлээд олон хүн байсан. Камерын бичлэгийг нэг бүрчлэн хараагүй. Халзан толгойтой залуу цээж нүцэглээд тэр хавиар нилээн их юм болсон. Камерын бичлэгт нэг хүнийг тойрч зогссон байдал харагдаагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:   

            “...2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 23 цагийн орчимд өөрийн найзууд болох Х, Г- нартай хамт 3 дугаар хороололд уулзаж нэг газар суух зорилготой байсан. Бид гурав хорооллын “Remix” нэртэй бааранд 01 цагийн орчимд орсон бөгөөд тэндээ ууж, юм ярьж байгаад Г- гэртээ харилаа гэж хэлээд гарсан. Хэсэг хугацааны дараа миний дугаар луу Г- залгаад намайг гадаа хэсэг залуучууд хоргоогоод явуулахгүй байна гэж хэлсэн. Х бид хоёр баарнаас гарахад Г-ийг үл таних гурван залуу тойрч зогсоод дээрлэхсэн байдалтай харьцаж байсан. Тэгэхээр нь би Г-ийг тэр залуучуудаас татаж холдуулаад цааш нь боль гээд авч явж байгаад эргээд харахад хойно Хыг пиджактай залуу /Т/ барьчихсан, Х газар унасан байдалтай байсан. Би шууд Т /Хыг мөргөсөн залуу/ уруу очиж хажуу талаас нь хойш нь татахад тэр залуу над руу дайраад байсан. Тэгээд нэг мэдсэн Т газарт унасан байсан. Тэр үед Ттэй хамт байсан өндөр залуу нь боль битгий гэж байсан, намхан залуу нь хөөрөөд л бид гурав руу дайрч давшлаад байсан. Тэгтэл бааран дотроос ойролцоогоор 4-5 эмэгтэй хүн гарч ирээд Х, Г- бид гурав руу дайрч давшилж манай нөхрийг зодлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-49, 97-98, 174-175/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Хын өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагийн үед БГД-н 18-р хороо Remix гэх пабад Г- Б гэх хоёр найзтайгаа хамт үйлчлүүлсэн. Манай найз Г- гэрлүүгээ явлаа гээд гарсан. Удалгүй залгаад намайг хэдэн залуучууд явуулахгүй байна гэсэн. Бид 2 гараад иртэл манай найз 3 залуутай хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Бид 2 юу болоод байнаа гээд Г-ийг аваад цаашаа явсан. Тэгтэл Т гэх залуу араас ирээд хэрүүл хийх гээд байхаар нь Т гэх залууг түлхээд болио гэхэд намайг духаараа миний уруул орчим мөргөсөн. Би халтираад унасан. Би босоод ирэхэд манай найз Баянаа намайг мөргөсөн Ттэй барьцалдаад зогсож байсан чинь 4-5 эмэгтэй гарч ирээд хэрүүл хийгээд бид нарыг цохиод байсан. Би тухайн үед уг хэрэгт хамт байсан Б, Г- нартай нийлж хохирогчид 120.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 50-51, 78-79, 176-177/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Г-ийн өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01:00 цагийн үед БГД-н 18-р хороо Remix гэх пабад Б, Хишгээ гэх 2 найзтайгаа сууж байгаад 1 шил пиво уучихаад харилаа гэж хэлээд гараад үүдэн дээр 3 залуу байсан. Нэг нь гал байна уу гэж асуусан. Би байхгүй гэж хэлэхэд намайг явуулахгүй байхаар нь 2 найз руугаа залгаад намайг хүн зодох гээд байна гараад ир гэж хэлсэн. Манай 2 найз гарч ирээд юу болоод байгаа юм бэ гээд асуухад би намайг явуулахгүй байна гэж хэлсэн, явуулахгүй байсан залуу нь намайг дагуулаад ... надад яагаад найзуудаа дуудсан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай найз Хишгээг нэг залуу мөргөсөн тэгээд манай 2 найз зодолдоод эхэлсэн. Би очоод салгаад байж байхад олон эмэгтэй хүмүүс гарч ирээд бид нарыг өшиглөөд байсан, би нэг эмэгтэйг нь холдуулах гээд түлхсэн, цагдаад дуудлага өгсөн бид нар хүлээгээд байж байхад цагдаа ирсэн. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хүмүүс өөрсдөө хэрүүл маргааныг өдөж эхэлсэн. Хэрэв тэд нар өөрсдөө намайг өдөөгүй байсан бол ийм асуудал болохгүй байх байсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-55, 74-75, 171-173/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Т өгсөн:

            “...би 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн эхнэр Цгийн төрсөн өдрийг тэмдэглээд найзуудтай нь уулзаад явж байсан юм. 22 цаг өнгөрч байхад хороололд байдаг Р нэртэй баар луу орсон. 01 цагийн үед гадаа найзууд Отгулаа, Б хоёртой хамт гарч тамхи татаж байсан юм. Бид гурав баарны гадаа хоорондоо зайтай тус тусдаа зогсож байсан бөгөөд Отгулаа баарны үүдэнд үл таних залуутай юм яриад маргалдаад байх шиг харагдсан. Тэр хоёр дээр Б очиж улам маргалдаад байсан. Би тэд нар дээр очиж маргааныг болиулах гэж байсан юм. Б, Отгулаа хоёртой маргалдаж байсан залууг хойш нь түлхээд уучлаарай хөгшөөн энд эндүүрэл гарсан юм шиг байна гээд тайвшруулах гэж оролдож байхад уг залуу гар утсаа гаргаж ирээд чи намайг хөгшөөн гэлээ гээд хүн дуудах гээд байсан. Тэгээд Б, Отгулаа бид гурав тухайн залуутай ярилцаж байх үед уг залуу утсаараа хүн дуудсан. Удалгүй баарнаас гурван залуу гарч ирсэн бөгөөд нэг залуу бид гуравтай маргалдаж байсан эхний залууг аваад цаашаа явсан харин хоёр залуу нь үлдээд юу болсон талаар ярилцаж байсан бөгөөд гэнэт маргалдаж эхэлсэн. Тэгэхэд өвлийн ноосон малгайтай залуу намайг мөргөсөн бөгөөд би хойш ухарсан тэгтэл хажуу талаас кепгэн малгайтай залуу миний нүүрлүү цохих гэж оролдсон бөгөөд надтай хамт байсан Б, Отгулаа хоёр тэр хоёрыг хориглож дийлэхгүй байсан бөгөөд ноосон малгайтай, кепгэн малгайтай хоёр залуу надруу дайрсаар байгаад кепгэн малгайтай залуу намайг 3-4 удаа толгой руу цохих үед би нүүрээ хамгаалж доошоо суусан. Тэр үед би газарт аргагүйн эрхэнд унасан бөгөөд миний дээрээс кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу өшиглөж эхэлсэн. Тэгээд баарнаас хамгаалагч, зөөгч ирж Б, Отгулаа хоёртой нийлж зодооныг салгаж уг зодоон дууссан. Тэгээд баарнаас хамт явж байсан эхнэрийн найзууд ирсэн бөгөөд эхнэр хүүхдээ авахаар явсан байсан ба эхнэр зодоон дууссаны дараа маргалдаж байх үед ирсэн. Намайг зодооны дараа баарны ажилчид баарлуу оруулсан байсан бөгөөд маргаан болж байх үед маргааны эхэнд Б, Отгулаа хоёртой маргалдаж байсан залуу манай эхнэр Цг алгадсан гэдгийг цагдаа нарыг ирэхээс өмнө эхнэр Цгээс мэдсэн. Миний биед учирсан гэмтлийг кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу намайг цохиж байхдаа учруулсан өөр гар хүрсэн хүн байхгүй. Ноосон малгайтай залуу намайг мөргөсний дараа шууд би тухайн залууг уруулруу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 163-164/,

 

            Мөрдөн байцаалтанд гэрч А.С-ын өгсөн:

“...Тухайн өдөр манай эхнэр Тын найз Цгийн төрсөн өдөр болсон учраас найзуудын хүрээнд уулзахаар болсон. Тэгээд манай эхнэр Т 19 цагийн орчимд надаас түрүүлж хорооллын Р нэртэй бааранд очсон байсан, харин би 00 цагийн орчимд ирсэн. Тэгэхэд Т, О, Б, Наами, Ц нэрийг нь сайн санахгүй байна нэг эмэгтэй тэгээд манай эхнэр байсан. Тэд нар архи уугаад согтсон байдалтай байсан бөгөөд 01 цагийн орчимд Т, О, Б тамхи татахаар гарсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байгаа эмэгтэй Т зодуулчихлаа гэж хэлсээр орж ирсэн. Тэр үед Ц намайг ирэх үед зөрөөд хүүхдээ авна гээд гарсан байсан. Тэгээд баарнаас нэрийг санахгүй байгаа эмэгтэй, Наами, манай эхнэр, Т бид гурав гарсан. Баарны үүдэнд гарахад Т зодуулсан байдалтай хамар толгойны хэсгээс цус гарсан шанааны хэсэгт халцарсан байдалтай, Б, О, нар нь дэргэд нь байсан бөгөөд Тийг зодсон гэх залуучууд хэрэлдэж маргалдсан байдалтай зогсож байсан. Тэгээд бид нар баарнаас гарч юу болсон талаар асууж Тийг зодсон гэх залуучуудтай ярилцаж, маргалдсан байдалтай зогсоцгоож байсан. Удалгүй Тийн эхнэр Ц ирсэн байсан. Тэгээд Ц цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг” /хх-ийн 16-17/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Тын өгсөн:

“...тухайн өдөр би өөрийн найз Цгийн төрсөн өдрийг найзууд дундаа тэмдэглэхээр болсон юм. Тэгээд орой 19 цагийн орчимд хороололд байдаг Р нэртэй караокед Ц бид хоёр түрүүлж ирсэн бид хоёрын араас найзууд О, Б, Цгийн нөхөр Т, Буянаа, Наами, манай нөхөр Сүхбат, Цгийн эгч гээд нэг эмэгтэй ирсэн. Бид нар караокед цаг авч ууж идээд сууж байсан. 00 цагийн орчимд Ц хүүхдээ авахаар явсан. Нэг мэдэхэд О, Б, Т гурав гараад явсан байсан бөгөөд Буянаа орж ирээд гадаа Т хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Өрөөнөөс бүгдээрээ гараад баарны үүдэнд очсон. Тийн баруун тал нь халцарчихсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан бөгөөд дэргэд нь Б, О хоёр үл таних 3-4 залуутай хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Тэгээд бид нар гарч очоод тухайн залуучуудтай маргалдаж эхэлсэн бөгөөд Ц ирж таарсан тэгээд нөхрөө зодуулсныг хараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Гын өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хороололд байдаг Гурван билэг дэлгүүрт хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 00 цагийн орчимд манай найз Г- над руу залгаад танай хажуу талын караокед Б, Х бид гурав ууж байна орж ирэх юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 01 цагийн орчимд Г-ийн хэлсэн караоке руу хальт орох санаатай очсон. Намайг караокед ороход Г- зөрөөд явсан бөгөөд харин дотор Б, Х хоёр ууж байсан. Удалгүй Г- гадаа намайг явуулахгүй өдөөд байна гэж Б руу залгасан. Тэгэхээр нь шууд Б, Х бид гурав баарны гадаа гарахад Г- үл таних согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр залуутай маргалдаж муудалцсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би шууд Г- дээр очоод тухайн маргалдаж байсан залуучуудаас нь салгаж холдуулж цааш нь авч явсан. Харин Х, Б хоёр Г-ийн маргалдаж байсан хүмүүстэй ярилцаад үлдсэн. Тэгээд Г-тэй ярилцаад зогсож байтал гэнэт миний араас нэг эмэгтэй ирээд татаж чангаагаад Г- рүү дайраад байсан бөгөөд тэр үед Г- караокены үүдрүү яваад өгсөн. Тэндээсээ би хүмүүстэй маргалдаад дэмий байх гэж бодоод ажил руугаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.О-ын өгсөн

“...2017 оны 12 дугаар 21-22-нд шилжих шөнө би өөрийн найз Цээгий буюу Цгийн төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор найзуудаараа хороололд байдаг “Реmiх” нэртэй бааранд орой 20 цагийн орчимд уулзсан юм. Тухайн үед Ц, Т, Б, Буянаа, Т бид нар байсан. Тэгээд бааранд байхдаа яг хэдэн цаг болж байсан талаар би мэдэхгүй байна. Ц хүүхдээ авна гээд гараад явсан байсан. Т Б бид гурав баарны үүдэнд тамхи татахаар гарсан. Намайг баарны үүдэнд гарахад нэг залуу байсан бөгөөд тэр залуу одоо ямар хувцастай байсан талаар санахгүй байна. Тэр залуу өөрөө надруу чи юугаа хараад байгаа юм бэ? гэхэд нь Б Т бид гурав тэр залуутай маргалдсан юм. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод тайвшруулах гээд яах гэсэн юм бэ? дэмий шүү дээ гэх зэргээр хэлсэн боловч тэр залуу бид нарыг бацаанууд гэх зэргээр хэлж утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаж дуудсан. Тэгээд Т Б бид гурав тэр залуутай ярилцаж байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан бөгөөд гадаа гараад салхинд цохиулаад ухаан балартчихсан. Гэнэт ухаан ортол кепгэн малгайтай залуу Тийг цохиод, тонгойсон байдалтай байхад нь нүүр лүү нь өшиглөж байгаа харагдаж байсныг санаж байна. Тэр үед Би Тийг тэр залуучуудаас холдуулах гээд тэр залуучуудыг нь цааш нь түлхээд Тийг татаж байсан. Би тэнд байсан нэг залууг нь цааш нь зодоонд оруулахгүй гээд тайвшруулж байхад Т бид нартай маргалдсан залуучуудын нэгэнтэй нь маргалдаж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би эргээд Т дээр очиж тэнд зодоод байгаа хүнээс хамгаалж түлхсэн. Тэгээд Тийн эхнэр нь ирээд бааранд байсан хүмүүс гарч ирээд тухайн үед бид нартай маргалдсан залуучуудтай хэрэлдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Цгийн төрсөн өдөр байсан юм. Түүний төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор 19 цагийн орчимд хороололд байдаг “Реmiх” нэртэй бааранд Т, Ц хоёртой уулзаж төрсөн өдөр тэмдэглэх зүйлсээ бэлдсэн. Тэгээд 20 цагаас хойш Т, О, Б, Сүхбат нар ирсэн. Бид нар ууж байгаад Ц 22 цаг өнгөрч байхад хүүхдээ аав дээрээ үлдээсэн учраас авахаар явлаа гэж хэлээд явсан. Тэгээд 00 цагийн орчимд О, Баакса, Т гурав тамхи татахаар гарсан би тэд нарын араас гарсан бөгөөд Т баарны үүдний цаана бие засаж байсан бөгөөд О баарны гадаа үл таних залуу /Г-/-тэй тэврэлдсэн байдалтай зогсож байсан. Би тухайн үед тоолгүй эргээд орсон. Хэсэг хугацааны дараа би эргээд үүдрүү гарсан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/, ноосон малгайтай залуу /Х/, үл таних залуу /Г-/ нар О, Б, Т нартай маргалдсан байдалтай зогсож байгаад гэнэт л бужигналдаад зодолдоод эхэлсэн. Тухайн зодооны үед би хэн хаана ямар үйлдэл хийж байгааг үнэндээ анзаарахгүй байсай бөгөөд энд тэнд л хүмүүс бужигналдаад байсан. Ямар ч байсан миний санаж байгаагаар Т газар унасан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/ толгой уруу нь өшиглөж байсан. Тэр үед О, Б хоёр маргааныг болиулах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан. Тэгээд би тэр өшиглөсөн залуу дээр очиж чи яагаад байгаа юм бэ? болиоч гэж

 

Б

- .


хэлсэн. Тухайн үед Т зодолдох гээд тэнд байсан залуучууд уруу дайрах гээд байсан боловч би болиулах гээд чадахгүй байсан. Тэгтэл Т дахиад газарт унасан бөгөөд түүний дээрээс үл таних залуу /Г-/ заамдаж байгаад цохиод байсан. Түүнийг О татаж холдуулсан. Тэгтэл Тийг газарт унасан байхад нь хар өнгийн куртиктэй залуу /Б/ Тийн толгой руу нь өшиглөөд Т ухаан алдаж газарт унасан байхад нь хар өнгийн куртиктэй залуу /Б/ Тийн толгой руу нь өшиглөхөд Т ухаан алдаж газарт унасан....” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,   

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Б-ийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэсэг найзуудын хамт Тийн эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд 01 билүү 02 цагийн орчимд 3 дугаар хорооллын ахуйн үйлчилгээний замын урд талын караокед уулзсан. Одоо цаг болон орсон газрынхаа нэрийг санахгүй байна. Тэгээд О, Т бид гурав тамхи татах гээд гарч байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгээд бид гурав гадаа гарч байх замд би ард нь хоцроод бие засах өрөө орчихоод гадаа гарсан юм. Тэгэхэд О үл таних залуутай маргалдаад муудалцаад байх шиг харагдсан. Би О болон түүнтэй маргалдаж байсан залуу дээр очиход О тухайн залуутай маргалдсан байдалтай байсан. Тэгэхэд О тухайн залуугаас уучлалт гуйгаад үл ойлголцсон зүйл болсон юм шиг байна гээд ярилцаад тухайн үйл явдлыг болиулахыг оролдож байсан. Тэгэхэд Т хүрч ирээд О бид хоёрыг тухайн залуутай маргалдаж байна гэж бодсон юм шиг байна лээ О бид хоёрыг холдож бай гээд түлхээд тухайн залуугаас уучлалт гуйгаад эв зүйгээ олохыг оролдож байсан. Тэр үед уг залуу утсаар хэн нэгнийг залгаад дуудаад байсан бөгөөд удалгүй караоке дотроос тухайн залуутай хамт явж байсан бололтой хэдэн залуу гарч ирсэн бөгөөд нэг залуу нь Тийг мөрлөөд тухайн үед болж байсан маргааныг улам даамжруулсан. Тэгээд анх Отай муудалцсан залуу өмссөн байсан куртикээ дээгүүрхийг нь тайлж өмсөөд л улам л маргалдах гээд байгаа үйлдэл хийж байсан бөгөөд уг залуу Тийг түлхээд, над уруу ч мөн адил дайрч давшилаад байсан. Анх маргалдсан залуу караокеноос найзуудыгаа гараад ирэнгүүт бид нар уруу томорч үг хэлээр доромжилж байсан. Уг нь О, Т бид гурвын хувьд бол тухайн залуучуудтай маргалдах муудалцах бодол байгаагүй аль болох учрыг нь олох гээд маргаан үүсгэхгүй байх зорилготой тухайн залуучуудтай ярилцах гэсэн боловч тухайн залуучууд бид нарын яриаг сонсохгүй өөдөөс хэгжүүрхээд байсан. Тэгэж байснаа ноосон малгайтай залуу нь шууд Тийг мөргөөд зодоон эхэлсэн бөгөөд Т тухайн залууг зөрүүлээд шууд цохих гэсэн боловч уг цохилт нь оноогүй. Тэр үед Тийг мөргөсөн залуу шууд Тийг зодох гэж дайрсан бөгөөд өөрөө хөл алдаад газар уначихсан. Тэр үед Тийн араас кепгэн малгайтай залуу нь Тийн араас толгой уруу нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. Би тэд нарын дундуур ороод зодооныг болиулах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд зууралдаж байх үед кепгэн малгайтай залуу нь Тийн толгой уруу хөлөөрөө өшиглөж байсан. Би тухайн залуугийн араас нь очиж тэвэрч болиулах гэсэн боловч тухайн залуу намайг өөрөөсөө холдуулж түлхэж байсан. Тэгээд Т газарт унаад босож ирээд кепгэн малгайтай залууруу дайрах гэхэд нь би Тийг урдаас нь тэвэрч үйлдлийг нь болиулсан. Тухайн кепгэн малгайтай залуу нь амандаа тамхи зуучихаад бид нар уруу хараалын үг хэлж, үг хэлээр доромжилж байсан бөгөөд би тухайн үед нилээн бухимдсан байдалтай байсан. Тэгээд тэр залуугаас яагаад манай найзыг зодож байгаа талаар асууж орилж байсан боловч миний асуусан асуултанд хариулахгүй байсан. Тэр хооронд Т кепгэн малгайтай залууг заамдах гээд чадаагүй гар нь халтираад кепгэн малгайтай залуу Тийн толгой уруу шууд гараараа хэд хэдэн удаа дайрч цохиж эхэлсэн.

Энэ үед баарны ажилчид гараад ирсэн зодооныг болиулах гэсэн үйлдэл хийж байсан боловч дийлэхгүй байсан. Т тухайн үед нилээн уурлаж бухимдсан байдалтай биеэ барьж чадахгүй дээрээс нь согтолт нь өндөр байсан учраас урагш хойшоо алхаж тухайн залуучуудтай улам маргалдаж уураа гаргаж байсан. Тэр үед нь би дээгүүрх цамцсаа тайлаад Тийг тухайн залуучуудаас өмөөрч маргалдаж эхэлсэн. Зодоон болж байх үед анх маргалдсан залуу болон Тийг мөргөсөн залуучууд шатны доор явган хүний зам дээр хоорондоо тэврэлдэж зууралцаж нэг нэгнээ болиулах үйлдэл хийж байснаа гэнэт Т уруу чиглээд хүрч ирсэн. Энэ үед кепгэн малгайтай залуу Тийг толгой уруу нь дээрээс нь цохиод байсан бөгөөд би тэр залууг түлхэж холдуулах гэж олон удаа оролдсон боловч дийлээгүй. Тэгэж байгаад кепгэн малгайтай залуу, анх маргаан эхлүүлсэн залуу хоёр цаашаа нэг найзтайгаа хамт явган хүний зам хүртэл холдсон бөгөөд харин ноосон малгайтай, Тийг түрүүлж мөргөдөг залуу Ттэй муудалцаад үг хэлээр доромжилоод дэргэд зогсож байсан. Энэ үед Т тухайн залууг цохих гэж байгаад хий цохиод газарт хальтраад унасан бөгөөд харин ноосон малгайтай залуу Тийн ард талаас нь хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд дээрээс нь уг залууг цохих гээд байхаар нь О Тийн дээр гарч биеэрээ хамгаалж байсан. Тэгтэл цаанаас нь маргааныг эхлүүлсэн анх байсан залуу харагдсан бөгөөд би уурлаж тухайн залууг цохих гэсэн боловч оноогүй хоорондоо бид нар маргалдаж байсан. Энэ үед Т газарт хэвтээд босч ирэхгүй байсан. Тэгээд кепгэн малгайтай залуу бас намайг зодох гээд дайрч байх үед О бид хоёрын дундуур орж тэр залууг надаас холдуулсан. Тэгээд О тэнд байсан эмэгтэй хүмүүсийн хамт Тийг баар луу оруулсан бөгөөд цагдаа ирэх хүртэл хугацаанд тэнд байсан залуучуудтай маргалдаж хэл амаараа бие биерүүгээ хараалын үг хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 165-166/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Н-гийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай найз Цээгий буюу Тийн эхнэрийн төрсөн өдөр болж байсан бөгөөд найзуудын хамт хороололд ирж тэмдэглэхээр болсон юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг гэхэд эмэгтэйчүүд түрүүлж ирсэн, харин эрэгтэйчүүд нь цувсаар байгаад 21 цаг болж байхад ирцгээсэн. Тухайн үед Т, Б, О нар тодорхой хэмжээний согтолттой болсон байсан бөгөөд өөрсдийн гэсэн ухаантай байсан. Тухайн үед ерөнхийдөө бид нарын цугларалт дуусах тийшээ хандсан байсан. Тэгээд Т, Б, О гурав түрүүлж гараад гадаа тамхи татаад хүлээж байя гэж хэлсэн. Би караокед Таа, Цээгий болон хэсэг найзуудтайгаа хамт үлдээд тооцоо хийчихээд 10 орчим минутын дараа караокены гадаа гарахад Т газар хэвтчихсэн дээрээс нь гурван залуу дэвссэн байдалтай, харин О, Ба хоёр тэр гурвыг нь холдуулах гээд чадахгүй тийм байдалтай байсан. Тэгээд тэр гурваас бид нар яагаад хүн зодож байгаа юм бэ гэхэд тэр гурван залуу бид нарт та нар тэр цагдаагаа дуудаарай, тэгээд гомдлоо өг мэдэв үү бид нар нэг хоног суугаад маргааш нь гарчихна гэсэн утгатай зүйл хэлж байсан. Бид нар ч гэсэн тухайн үед найзыгаа зодуулсан байсан учраас уурласан байсан болохоор тэд нар уруу ёс бус хэллэг хэлж байсан. Тэгэхдээ тэд нарыг зүв зүгээр байхад нь бид нар өдөж хоргоож маргалдаагүй тэдгээр гурван залуу бид нар уруу юу юугүй л хэл амаар доромжилж дайрч давшилж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 167-168/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхбаярын өгсөн:

“...Н.Тийн биед хамрын таславч зүүн тийш мурийлттай гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтэл нь дангаараа хуучин гэмтэлд хамаарах бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тийн биед учирсан гэмтэлд хамрын таславч зүүн тийш мурийлттай гэмтэл нь хамаарахгүй. Харин түүний биед учирсан бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар 2.6-д заасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 169-170/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

     1. Н.Тийн биед хамар ясны хугарал, баруун хацар, духанд зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 44/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 56-57/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 82, 87, 92/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 83, 89, 91/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88, 93/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 111, 112, 113/,

- Бакалаврын дипломны хуулбар /хх-н 85-86, 95-96/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “...Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр хүмүүс танхайрах сэдэлтээр зүй бус үйлдэл гаргаагүй юм. Тамхи өгөөгүйгээс энэ гэмт хэрэг гарах болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 7 дугаар сарын 29-нд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, зүйлчлэлийн хувьд анхаарах нь зүйтэй байх...” гэж,             

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Эрдэнэбатаас “...Хавтаст хэргийн 7 дугаар хуудас, 17 дугаар хуудас дахь нотлох баримтуудыг үндэслээд хэргийн санаа зорилго нөгөө талд байгаад байна. Миний үйлчлүүлэгчдийн үйлдэл танхайрах гэмт хэргийн шинжгүй байна...” гэж тус тус мэтгэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаас дүгнэхэд:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Т өгсөн:

   “...Бид гурав баарны гадаа хоорондоо зайтай тус тусдаа зогсож байсан бөгөөд Отгулаа баарны үүдэнд үл таних залуутай юм яриад маргалдаад байх шиг харагдсан. Тэр хоёр дээр Б очиж улам маргалдаад байсан. Би тэд нар дээр очиж маргааныг болиулах гэж байсан юм. Б, Отгулаа хоёртой маргалдаж байсан залууг хойш нь түлхээд уучлаарай хөгшөөн энд эндүүрэл гарсан юм шиг байна гээд тайвшруулах гэж оролдож байхад уг залуу гар утсаа гаргаж ирээд чи намайг хөгшөөн гэлээ гээд хүн дуудах гээд байсан. Тэгээд Б, Отгулаа бид гурав тухайн залуутай ярилцаж байх үед уг залуу утсаараа хүн дуудсан. Миний биед учирсан гэмтлийг кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу намайг цохиж байхдаа учруулсан өөр гар хүрсэн хүн байхгүй. Ноосон малгайтай залуу намайг мөргөсний дараа шууд би тухайн залууг уруулруу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 163-164/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-ын өгсөн:

“...Тэгээд 00 цагийн орчимд О, Баакса, Т гурав тамхи татахаар гарсан би тэд нарын араас гарсан бөгөөд Т баарны үүдний цаана бие засаж байсан бөгөөд О баарны гадаа үл таних залуу /Г-/-тэй тэврэлдсэн байдалтай зогсож байсан. Би тухайн үед тоолгүй эргээд орсон. Хэсэг хугацааны дараа би эргээд үүдрүү гарсан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/, ноосон малгайтай залуу /Х/, үл таних залуу /Г-/ нар О, Б, Т нартай маргалдсан байдалтай зогсож байгаад гэнэт л бужигналдаад зодолдоод эхэлсэн. Тухайн зодооны үед би хэн хаана ямар үйлдэл хийж байгааг үнэндээ анзаарахгүй байсан бөгөөд энд тэнд л хүмүүс бужигналдаад байсан...Тухайн үед Т зодолдох гээд тэнд байсан залуучууд уруу дайрах гээд байсан боловч би болиулах гээд чадахгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,  

 

 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р баарны орчимд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.О- болон шүүгдэгч Г.Г нар анх маргалдсанаас үүдэж хохирогч Н.Т, гэрч Т.Б- нар нь уг маргаанд оролцож маргалдаж эхэлсэн бөгөөд улмаар шүүгдэгч Г.Г нь шүүгдэгч Б.Б, Г.Х нараас тусламж хүсч дууджээ. Шүүгдэгч Б.Б, Г.Х, нар нь тодорхой шалтгаантайгаар буюу шүүгдэгч Г.Гд туслах зорилгоор гарч ирж хохирогч Н.Төд хөнгөн хохирол учруулсныг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон маргааныг эхлүүлсэн нэг тал болох гэрч Ц.О-д зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан бөгөөд мөн хохирогч Н.Т зөрчлийн хэрэг шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас дуудаж байсан гэж мэдүүлж байгаагаас харахад гэмт хэрэг үйлдэгдэхэд Ц.О-, Т.Б- нарын зүй бус ажиллагаа нөлөөлсөн болохыг хэрэгт авагдсан камерын бичлэг харуулж байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Б, Г.Х, Г.Г нарт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь Г.Хтой бүлэглэн иргэн Н.Тийг зодож бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Г.Гийн “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01:00 цагийн үед ... манай найз Хишгээг нэг залуу мөргөсөн тэгээд манай 2 найз зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг,   

 

хохирогч Н.Т “...би 2017 оны 12 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө ... өвлийн ноосон малгайтай залуу намайг мөргөсөн бөгөөд би хойш ухарсан тэгтэл хажуу талаас кепгэн малгайтай залуу миний нүүрлүү цохих гэж оролдсон бөгөөд надтай хамт байсан Б, Отгулаа хоёр тэр хоёрыг хориглож дийлэхгүй байсан бөгөөд ноосон малгайтай, кепгэн малгайтай хоёр залуу надруу дайрсаар байгаад кепгэн малгайтай залуу намайг 3-4 удаа толгой руу цохих үед би нүүрээ хамгаалж доошоо суусан. Тэр үед би газарт аргагүйн эрхэнд унасан бөгөөд миний дээрээс кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу өшиглөж эхэлсэн. ... Миний биед учирсан гэмтлийг кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу намайг цохиж байхдаа учруулсан өөр гар хүрсэн хүн байхгүй. Ноосон малгайтай залуу намайг мөргөсний дараа шууд би тухайн залуугийн уруулруу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч А.С-ын “...2017 оны 12 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө ... Баарны үүдэнд гарахад Т зодуулсан байдалтай хамар толгойны хэсгээс цус гарсан шанааны хэсэгт халцарсан байдалтай байсан бөгөөд Б, О нар нь дэргэд нь байсан бөгөөд Тийг зодсон гэх залуучуудтай хэрэлдэж маргалдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Тын “...2017 оны 12 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө ... Нэг мэдэхэд О, Б, Т гурав гараад явсан байсан бөгөөд Буянаа орж ирээд гадаа Т хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Өрөөнөөс бүгдээрээ гараад баарны үүдэнд очсон. Тийн баруун тал нь халцарчихсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан бөгөөд дэргэд нь Б, О хоёр үл таних 3-4 залуутай хэрэлдэж маргалдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.О-ын “...2017 оны 12 дугаар 21-22-нд шилжих шөнө ... Т бид нартай маргалдсан залуучуудын нэгэнтэй нь маргалдаж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Б-ын “...2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ... 00 цагийн орчимд О, Баакса, Т гурав тамхи татахаар гарсан би тэд нарын араас гарсан бөгөөд Т баарны үүдний цаана бие засаж байсан бөгөөд О баарны гадаа үл таних залуу /Г-/-тэй тэврэлдсэн байдалтай зогсож байсан. Би тухайн үед тоолгүй эргээд орсон. Хэсэг хугацааны дараа би эргээд үүдрүү гарсан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/, ноосон малгайтай залуу /Х/, үл таних залуу /Г-/ нар О, Б, Т нартай маргалдсан байдалтай зогсож байгаад гэнэт л бужигналдаад зодолдоод эхэлсэн. ... Т газар унасан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/ толгой уруу нь өшиглөж байсан. Тэр үед О, Б хоёр маргааныг болиулах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан... Тийг газарт унасан байхад нь хар өнгийн куртиктэй залуу /Б/ Тийн толгой руу нь өшиглөөд Т ухаан алдаж газарт унасан байхад нь хар өнгийн куртиктэй залуу /Б/ Тийн толгой руу нь өшиглөхөд Т ухаан алдаж газарт унасан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Т.Б-ийн “...О, Т бид гурав тамхи татах гээд гарч байсан. ... Тэгэхэд О үл таних залуутай маргалдаад муудалцаад байх шиг харагдсан. Би О болон түүнтэй маргалдаж байсан залуу дээр очиход О тухайн залуутай маргалдсан байдалтай байсан. ... удалгүй караоке дотроос тухайн залуутай хамт явж байсан бололтой хэдэн залуу гарч ирсэн бөгөөд нэг залуу нь Тийг мөрлөөд тухайн үед болж байсан маргааныг улам даамжруулсан. ... Анх маргалдсан залуу караокеноос найзуудыгаа гараад ирэнгүүт бид нар уруу томорч үг хэлээр доромжилж байсан...Т тухайн залууг зөрүүлээд шууд цохих гэсэн боловч уг цохилт нь оноогүй. Тэр үед Тийг мөргөсөн залуу шууд Тийг зодох гэж дайрсан бөгөөд өөрөө хөл алдаад газар уначихсан. Тэр үед Тийн араас кепгэн малгайтай залуу нь Тийн араас толгой уруу нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. ... зууралдаж байх үед кепгэн малгайтай залуу нь Тийн толгой уруу хөлөөрөө өшиглөж байсан. ... Т кепгэн малгайтай залууг заамдах гээд чадаагүй гар нь халтираад кепгэн малгайтай залуу Тийн толгой уруу шууд гараараа хэд хэдэн удаа дайрч цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Н-гийн “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай найз Цээгий буюу Тийн эхнэрийн төрсөн өдөр болж байсан бөгөөд найзуудын хамт хороололд ирж тэмдэглэхээр болсон юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг гэхэд эмэгтэйчүүд түрүүлж ирсэн, харин эрэгтэйчүүд нь цувсаар байгаад 21 цаг болж байхад ирцгээсэн. Тухайн үед Т, Б, О нар тодорхой хэмжээний согтолттой болсон байсан бөгөөд өөрсдийн гэсэн ухаантай байсан. Тухайн үед ерөнхийдөө бид нарын цугларалт дуусах тийшээ хандсан байсан. Тэгээд Т, Б, О гурав түрүүлж гараад гадаа тамхи татаад хүлээж байя гэж хэлсэн. Би караокед Таа, Цээгий болон хэсэг найзуудтайгаа хамт үлдээд тооцоо хийчихээд 10 орчим минутын дараа караокены гадаа гарахад Т газар хэвтчихсэн дээрээс нь гурван залуу дэвссэн байдалтай харин О, Ба хоёр тэр гурвыг нь холдуулах гээд чадахгүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 549 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар,

 

Шүүгдэгч Г.Х нь Б.Бтай бүлэглэн иргэн Н.Тийг зодож бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Б.Г-ийн “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01:00 цагийн үед ... манай найз Хишгээг нэг залуу мөргөсөн тэгээд манай 2 найз зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Н.Т “...би 2017 оны 12 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө ... өвлийн ноосон малгайтай залуу намайг мөргөсөн бөгөөд би хойш ухарсан тэгтэл хажуу талаас кепгэн малгайтай залуу миний нүүрлүү цохих гэж оролдсон бөгөөд надтай хамт байсан Б, Отгулаа хоёр тэр хоёрыг хориглож дийлэхгүй байсан. Ноосон малгайтай, кепгэн малгайтай хоёр залуу надруу дайрсаар байгаад кепгэн малгайтай залуу намайг 3-4 удаа толгой руу цохих үед би нүүрээ хамгаалж доошоо суусан. Тэр үед би газарт аргагүйн эрхэнд унасан бөгөөд миний дээрээс кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу өшиглөж эхэлсэн. ... Миний биед учирсан гэмтлийг кепгэн малгайтай болон ноосон малгайтай хоёр залуу намайг цохиж байхдаа учруулсан өөр гар хүрсэн хүн байхгүй. Ноосон малгайтай залуу намайг мөргөсний дараа шууд би тухайн залууг уруулруу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч А.С-ын “...2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ... Баарны үүдэнд гарахад Т зодуулсан байдалтай хамар толгойны хэсгээс цус гарсан шанааны хэсэгт халцарсан байдалтай байсан бөгөөд Б, О, нар нь дэргэд нь Тийг зодсон гэх залуучууд хэрэлдэж маргалдсан байдалтай зогсож байсан...гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Тын “...2017 оны 12 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө ... Нэг мэдэхэд О, Б, Т гурав гараад явсан байсан. Гэнэт Буянаа орж ирээд гадаа Т хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Өрөөнөөс бүгдээрээ гараад баарны үүдэнд очсон. Тийн баруун тал нь халцарчихсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан бөгөөд дэргэд нь Б, О хоёр үл таних 3-4 залуутай хэрэлдэж маргалдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.О-ын “...2017 оны 12 дугаар 21-22-нд шилжих шөнө ... Т бид нартай маргалдсан залуучуудын нэгэнтэй нь маргалдаж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Б-ын “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... 00 цагийн орчимд О, Баакса, Т гурав тамхи татахаар гарсан би тэд нарын араас гарсан бөгөөд Т баарны үүдний цаана бие засаж байсан бөгөөд О баарны гадаа үл таних залуу /Г-/-тэй тэврэлдсэн байдалтай зогсож байсан. Би тухайн үед тоолгүй эргээд орсон. Хэсэг хугацааны дараа би эргээд үүдрүү гарсан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/, ноосон малгайтай залуу /Х/, үл таних залуу /Г-/ нар О, Б, Т нартай маргалдсан байдалтай зогсож байгаад гэнэт л бужигналдаад зодолдоод эхэлсэн. ... Т газар унасан бөгөөд саарал өнгийн малгай, хар өнгийн куртиктэй залуу /Б/ толгой уруу нь өшиглөж байсан. Тэр үед О, Б хоёр маргааныг болиулах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан... Тийг газарт унасан байхад нь хар өнгийн куртиктэй залуу /Б/ Тийн толгой руу нь өшиглөөд Т ухаан алдаж газарт унасан байхад нь хар өнгийн куртиктэй залуу /Б/ Тийн толгой руу нь өшиглөхөд Т ухаан алдаж газарт унасан....” гэх мэдүүлэг,  

 

гэрч Т.Б-ийн “...О, Т бид гурав тамхи татах гээд гарч байсан. ... Тэгэхэд О үл таних залуутай маргалдаад муудалцаад байх шиг харагдсан. Би Отгонбаяр болон түүнтэй маргалдаж байсан залуу дээр очиход О тухайн залуутай маргалдсан байдалтай байсан. ... удалгүй караоке дотроос тухайн залуутай хамт явж байсан бололтой хэдэн залуу гарч ирсэн бөгөөд нэг залуу нь Тийг мөрлөөд тухайн үед болж байсан маргааныг улам даамжруулсан. ... Анх маргалдсан залуу караокеноос найзуудыгаа гараад ирэнгүүт бид нар уруу томорч үг хэлээр доромжилж байсан...Т тухайн залууг зөрүүлээд шууд цохих гэсэн боловч уг цохилт нь оноогүй. Тэр үед Тийг мөргөсөн залуу шууд Тийг зодох гэж дайрсан бөгөөд өөрөө хөл алдаад газар уначихсан. Тэр үед Тийн араас кепгэн малгайтай залуу нь Тийн араас толгой уруу нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. ... зууралдаж байх үед кепгэн малгайтай залуу нь Тийн толгой уруу хөлөөрөө өшиглөж байсан. ... Т кепгэн малгайтай залууг заамдах гээд чадаагүй гар нь халтираад кепгэн малгайтай залуу Тийн толгой уруу шууд гараараа хэд хэдэн удаа дайрч цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Н-гийн “...Тухайн үед Т, Б, О нар тодорхой хэмжээний согтолттой болсон байсан бөгөөд өөрсдийн гэсэн ухаантай байсан...Тэгээд Т, Б, О гурав түрүүлж гараад гадаа тамхи татаад хүлээж байя гэж хэлсэн. Би караокед Таа, Цээгий болон хэсэг найзуудтайгаа хамт үлдээд тооцоо хийчихээд 10 орчим минутын дараа караокены гадаа гарахад Т газар хэвтчихсэн дээрээс нь гурван залуу дэвссэн байдалтай харин О, Ба хоёр тэр гурвыг нь холдуулах гээд чадахгүй тийм байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 549 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Х, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Х, Б.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 105, 106, 107 дугаар хуудсанд авагдсан хохирогч Н.Тийн эмнэлгиййн үйлчилгээ авсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Г.Х нараас тус бүр 238,000 төгрөг буюу нийт 476.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Төд олгож, хохирогч Н.Т нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжтой гэж үзэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Х, Б.Б нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Х, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.Х, Г.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ___________ Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Б нарт тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Г.Х нарт оногдуулсан торгох ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгуулийн ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б, Г.Х нараас тус бүр 238,000 төгрөг буюу нийт 476.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Төд олгосугай.

 

6. Хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Гд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Г.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан Б.Б, Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ