| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00092/И |
| Дугаар | 315/ШШ2026/00099 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2026/00099
2026 02 02 315/ШШ2026/00099
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр, 15 давхар, РД:*******, утас: *******, *******, *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Цөнгөрөг гэх хаягтай, РД:*******, утас: *******, ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,340,574.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000200349 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт, 2503617. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт, 213047.4 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт, 11920.5 төгрөг, 6000278412 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт,15126409. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт,1403870.9 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт,56709.9 төгрөг, нотариатын төлбөрт 25,000, Нийт 19,340,574.02 төгрөгийг Зээлдэгч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би өөрийн 8000041740 тоот дансанд сар болгоны 28-ны өдөр 1,300,000 тогтмол байршуулж -ийг хохиролгүй болгоно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г. холбогдох 19,340,574.02 төгрөгийг нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,340,574.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 19,340,574.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг сар бүрийн 28-ны өдөр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,653 төгрөгийн тал хувь 127,326.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 127,326.5 төгрөгийг хариуцагч Г. гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 19,340,574.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг мөнгийг сар бүрийн 28-ний өдөр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,653 төгрөгийн тал хувь 127,326.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 127,326.5 төгрөгийг хариуцагч Г. гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР