Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00132

 

 

 

 

 

 

 

 

  2026       02           24                                    315/ШШ2026/00132

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* гудамж 7-729 тоот, РД:*******, утас:*******, ******* холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 464,173.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2240392 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 297,193.61 төгрөг, үндсэн хүүнд 135,561.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,217.98 төгрөг, шимтгэлд 2,200.0 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, Нийт 464,173.18 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 464,173.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч овогт Лхагвадорж /*******/ нь нэхэмжлэлийн шаардлага 464,173.18 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч Т******* нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 464,173.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 464,173.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,575.19 төгрөгийн тал хувь 7,787.13 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,787.13 төгрөгийг хариуцагч оос гаргуулж нэхэмжлэгч Т******* олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 464,173.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,575.19 төгрөгийн тал хувь 7,787.13 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,787.13 төгрөгийг хариуцагч оос гаргуулж нэхэмжлэгч Т******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Н.БАЯРБААТАР