| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01159/И |
| Дугаар | 314/ШШ2025/00901 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00901
| 2025 11 25 | 314/ШШ2025/00901 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*******аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дугаар хороо, ***, *** дугаар давхарт байрлах “*******ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******аймгийн *******сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн *** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 788,607.17 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч **** нь “*******ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2044960 тоот *******кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 590,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *******аппликэйшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч *** үндсэн зээлд 589,472.48 төгрөг, үндсэн хүүнд 182,421.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,613.42 төгрөг, шимтгэлд 2,100 төгрөг, нийт 788,607.17 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч *******шүүхэд гаргасан тайлбартаа “...*******ББСБ-аас нэхэмжилсэн 788,607.17 төгрөгийг 2025 оны 11 сарын 28-ны дотор төлөх болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч ****ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК нь хариуцагч ******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 788,607.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******нь нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 788,607.17 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сарын 28-нд төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *********д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 788,607.17 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,476.56 төгрөгийн тавин хувь болох 11,738.28 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 11,738.28 төгрөгийг, хариуцагч Б.Өлзийжаргалаас 11,738.28 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ