Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00130

 

 

 

 

 

 

 

 

  2026       02           24                                    315/ШШ2026/00130

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* 501 тоот, РД:*******, *******

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* 10 гудамж, 1 тоот, РД:*******, утас: *******, овогт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,040,975.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ээлдэгч овогтой нь 2024 оны 01 сарын 24-ний өдөр №1126130115008553 тоот "Барьцаат зээлийн гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Э.той байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №1126130115008553 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 5.2.2-т Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүү, болон алданги төлөх үүрэгтэй, гэрээний 5.2.3-т Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй бол барьцаалж авсан эд зүйлийг үнэлүүлэн буцаан өгч, зөрүүг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Зээлдэгчийн 2024 оны 01 сарын 24-ний өдөр №1126130115008553 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэндүүлсэн хүүгийн төлбөр, нийт 6,040,975.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 6,040,975.92 төгрөгийг 2026 оны 03 сарын 25-ны өдрөөс сар бүрийн 25-ны өдөр 862,996.56 төгрөгөөр 7 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: нэхэмжлэлтэй хариуцагч Э.оос 6,040,975.92 гаргуулахаар тус шүүхэд хандсан ба хариуцагч Э. нь 6,040,975.92 /зургаан сая дөчин мянга есөн зуун далан таван/ төгрөгийг Хаан банкны тоот дансанд 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 7 хувааж сар бүрийн 25-нд шилжүүлэхээ илэрхийлж хүсэлт гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбоотой шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч Э. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,040,975.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 6,040,975.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 сарын 25-ны өдрөөс сар бүрийн 25-ны өдөр 862,996.56 төгрөгөөр 7 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,206 төгрөгийн тал хувь 56,603 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56,603 төгрөгийг хариуцагч Э.оос гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 6,040,975.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 сарын 25-ны өдрөөс сар бүрийн 25-ны өдөр 862,996.56 төгрөгөөр 7 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,206 төгрөгийн тал хувь 56,603 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56,603 төгрөгийг хариуцагч Э.оос гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР