Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 314/ШШ2025/00903

 

 

 

 

2025            11            25  

                           314/ШШ2025/00903

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дүгээр хороо, ** гудамж-28, ** цогцолборт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ****** сумын **дүгээр багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, **** овгийн ***** холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 2,327,529 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...*******нь “******* ББСБ” ХХК-тай 2023 оны 07 сарын 07-ны өдөр зээл, зээлийн эрх нээх 140000935691 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85199941 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *******нь уг гэрээний үндсэн дээр 2024.01.17-ны өдрөөс 2024.01.08-ны өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 2,020,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд *******нь нийт 700,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэпдлээс 490,391 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 179,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 29,799 төгрөг тус бүр хасагдсан ба “******* ББСБ”-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.

 

Иймд ****аас  үндсэн зээлийн үлдэгдэл 1,529,609 төгрөг, зээлийн хүү 671,388 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,532 төгрөг, нийт 2,327,529 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч *******шүүхэд гаргасан тайлбартаа “...******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,327,529 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,163,764.5 төгрөгийг, үлдэгдэл  1,163,764.5 төгрөгийг 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,327,529 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч  2 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснэс татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,327,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,327,529 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,163,764.5 төгрөгийг,  2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,163,764.5 төгрөгийг  тус тус төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,327,529 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,190 төгрөгийн тавин хувь болох 26,095 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 26,095 төгрөгийг, хариуцагч *******аас 26,095 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ