| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01157/И |
| Дугаар | 314/ШШ2025/00941 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 314/ШШ2025/00941
2025 12 01 314/ШШ2025/00941
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, *** дугаар хороо, ****, *** тауэр, ** давхарт байрлах “*******ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн *** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 558,833.41 төгрөг гаргуулах тухай гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч **** нь “*******ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2175862 тоот *******кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *******аппликэйшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж үндсэн зээлд 399,800 төгрөг, үндсэн хүүнд 144,585.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,448.20 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нийт 558,833.41 төгрөгийг хариуцагч *******гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч *******шүүхэд гаргасан тайлбартаа “... *******зээлийн апп-аас 558,000 төгрөгийн зээл авч уг зээлийг 2025.11.11-нд төлж барагдуулав. Уг хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа “...”*******ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** овогтой *** нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025.11.11-нд бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК нь хариуцагч *******холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 558,833.41 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 558,833.41 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “хариуцагч *****ийг 558,833.41 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй юм.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*******ББСБ” ХХК нь хариуцагч *******холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 558,833.41 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,414 төгрөгийн тавин хувь болох 8,708.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 8,708.5 төгрөгийг, хариуцагч *******8,708.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ