Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

2026         01               08                                                   2026/ДШМ/04

 

 

                      

                                            Д.Пад холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:   

 

Прокурор М.Мөнхтайван

Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ

Хохирогч П.Алтанчимэг

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Пболон түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Пад холбогдох эрүүгийн ***дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1970 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн ******сум, **** баг, **** гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

           урьд нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

           Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

           Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

           Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

           Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн***** Д****П/РД:******/

 

2.Шүүгдэгч Д.Пнь 2024 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Төв аймгийн Бсумын Нарт 4 дүгээр багийн нутаг Далийн ам гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.Аүл ялих шалтгаанаар хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний биед дэлүүний задрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

3.Анхан шатны шүүх: Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Пад 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пад оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Паас 5 078 290 /таван сая далан найман мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Бдугаар дансанд олгож,

2024 оны 01 дүгээр сарын 06-нд төрсөн хүү ***Оэх ***Аасрамжид үлдээж,

Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Пнь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Шүүгдэгч Д.Пын гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Бсумын Далийн ам гэх газар айлын мал маллан хүү П.Оийн хамт байхад Дархан хотоос Арьяа гэдэг хүүхэн над руу залгаад танай эхнэр Аяръя гэж байна гээд ярихад миний бие өвдөөд хэцүү байна, намайг аваадхаач, би харьмаар байна гэсэн. Би Арьяад өвчин намдаах лаа аваад өгчих, бас 50.000 төгрөг, 1 ямаа өгье, эхнэрийг авчраад өгчих гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 24-нд Арьяа нөхрийнхөө хамт Агэрт авчирч өгсөн. Анаркозтой олон удаа хагалгаанд орсон. Наркоз нь гараагүй үед авсан мэдүүлэг нь хавтаст хэрэгт байсан. Эмнэлгээс гараад бие нь эрүүл, саруул болсон үедээ өмгөөлөгчтэй өгсөн 2 мэдүүлгийг прокурор М.Мөнхтайван устгасан байсан. Энэ мэдүүлгээр гутлын Бааска намайг зодож дээрээс дэвссэн гэж мэдүүлсэн байсан. Дэслэгч Анхбаяр байцаалт авах гээд Дархан явсан боловч эдгээр хүмүүс олдохгүй байна гээд намайг хүүгээ аваад харь, би дуудна гэсэн. Аэгчийн хүүхэд Сүхбаатар гэдэг залуу 2 удаа өшиглөсөн байдаг. Ашүүх хурал дээр энэ хүн биш, гутлын Бааска гэж 3 удаа хэлэхэд шүүгч нар авч хэлэлцээгүй. Мөн 20 жилийн өмнөх хэргийг сөхөж надад ял тулгасанд гомдолтой байна. Намайг Азодоогүй гэдгийг өндөр настай ээж П, П, түүний эхнэр З, хүү Бнар нотолно. Мөн Бсумын хэсгийн төлөөлөгч ахмад Цэрэндорж болон айл саахалт улсууд гэрчилнэ. Миний хүү О одоо 1 нас 10 сартай бөгөөд хүүг маань ээжийнх нь асрамжид өгсөнд миний бие хүнд цохилтод орсон. Ань архины хамааралтай гэдгийг Дарханы цагдаагийн байгууллага бүрэн нотолно. Мөн Бсумын цагдаа мэднэ. Миний бие 1 нас 10 сартай хүүхэдтэйгээ амьдрах гэж хөдөлмөрлөж, зүтгэж явсан намайг хүчээр ялласан нь сэтгэл санаанд маш хүнд цохилт болсон. Миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Гаргасан гомдлыг минь хүлээн авч 2025/ШЦТ/503 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие шүүгдэгч Д.Пын өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас оролцож байна. Хэргийн материалтай танилцахад хохирогч П.Анийт 8 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Хагалгаанд орсон өдрөө буюу 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөн. Хагалгаанд орсны дараа би яаж гэмтсэнээ санахгүй байна, нөхрийг зодсон юм уу гэхээр биед ил шарх, сорви байхгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Гэвч 3 дахь мэдүүлэгтээ П.А“хоол, унд хийх үед намайг өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Үүний дараа мэдүүлэг өгөхдөө “унтаж байхад өшиглөсөн”, заримдаа өглөө, заримдаа шөнө унтаж байхад өшиглөсөн гэж мэдүүлдэг. Хувийн байдлын хувьд бичиг үсэг мэдэхгүй хүн. Гэтэл ийм хүнээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч, тухайн мэдүүлгийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тогтоож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн 8 дахь мэдүүлэгт дурдсанаар 7 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Дархан-Уул аймгаас ирсэн бөгөөд замдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ирээд бас согтууруулах ундаа хэрэглэсний улмаас шартаж хэвтэж, 27-ны өдөр боссон гэж мэдүүлсэн. Шинжээч эмчийн мэдүүлгээс харахад дэлүү задарсан 1-2 хоногийн хугацаанд дотуур цус алдаж өвдөлтийн шокийн улмаас нас барах магадлалтай гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт очсон бөгөөд 31-ний өдөр хагалгаанд орсон, шинжээчийн дүгнэлтээр гэмтэл авсан цаг хугацаг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байхад шинжээч эмч Оөгсөн “дэлүү задарсан тохиолдолд 1-2 хоногийн хугацаанд дотуур цус алдаж өвдөлтийн шокийн улмаас нас барах магадлалтай” гэсэн мэдүүлгээр цаг хугацааг тогтоосон нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчсөн. Анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн объектын шинжийг дэлгэрэнгүй заасан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс “байнга” гэсэн шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Пгэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна. Гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан биед нь хүнд хохирол учруулсан эсэх, эсвэл олон хоногийн дараалан архи уусан, 1 нас 10 сартай хүүхдийг 50 гаруй настай хүн асраад явж байгаа ахуйн шинжтэй нөхцөл байдлаас үүдсэн эсэхийг шүүх зайлшгүй тогтоох ёстой. Өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийг 4 сартайгаас нь эхлэн Дархан-Уул аймаг руу орхиж явсан талаар хохирогч өөрөө ч мэдүүлдэг. Гэрч нар маш олон хоног архи уугаад явчихдаг талаар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн хувьд дүүгийнхээ туслах малчин хийж ахуй амьдралаа авч явдаг. Хүүхдийг эхийн асрамжид үлдээснээр цаашид хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, хохирогчид хүүхдийг асрах боломж байгаа эсэх дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

6.Хохирогч П.Ашүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би одоогоор эгч, хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдарч, ажил төрөл хийж байгаа. Д.Пхэрэг болохоос өмнө нь ч гэсэн намайг зоддог байсан, дандаа толгой тархи руу цохидог, өнчин хүмүүс гэж доромжилдог учраас би явчихдаг байсан. Би дандаа архи уугаад байдаггүй. Тухайн үед би Дархан-Уул аймгаас согтуу ирсэн. Арьяа гэдэг эгч намайг хүргэж ирээд 0,75 граммын архи авч уусан. Нөхөр өглөө босоод хоол хий гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Гэнэт миний бие өвдсөн. Гэртээ ирээд архи уусан, архи гарсны дараа бие өвдөөд босож чадахгүй байсан. Миний бие Дарханаас зүгээр ирсэн. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

7. Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Пын гомдолд “би зодоогүй, нэр бүхий хүмүүсийг дурдаж “зодсон” гэж ярьдаг ч ийм асуудал байхгүй. Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст уг асуудлаар шалгагдаж байгаа зүйл байхгүй. Өмгөөлөгчийн гомдолд дурдсан тухайн гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох асуудлын хувьд дахиад бүрэлдэхүүнтэй шинжээч томилох байсан юм уу, тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд гэмтэл авсан цаг хугацааг тогтоох боломжгүй эмчилгээ хийсэн эмчийн мэдүүлэг болон шинжээч эмч нь тухайн гэмтлийг аваад 2-оос дээш хоног цус алдсан бол амь насаа алдах эрсдэлтэй гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт нь эмч нарын мэдүүлгээр давхар нотлогддон гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг 1-р хавтаст 250 дугаар хуудсанд авагдсан. 7 дугаар сарын 28-ны шөнө хоол хийгээд өг гэхээр нь чадахгүй гэж хэлсэн чинь алгадаад өшиглөсөн гэдэг. 7 дугаар сарын 29-ний өдөр гэртээ хэвтсэн, 7 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг руу эгчийндээ очсон. Эгч нь шууд эмнэлэгт хүргээд, 7 дугаар сарын 31-ний өдөр хагалгаанд орсон байдаг. Хохирогч сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй байхад мэдүүлэг авсан гэдэг. Хохирогчоос мэдүүлэг авахдаа процессын алдаа гаргасныг үгүйсгэхгүй, гэхдээ залруулсан, одоо мөрдөн шалгах ажиллагаанд буцаавал хохирогч мэдүүлгээ няцааж магадгүй, шүүгдэгч өшиглөсөн гэж битгий хэлээч гэж хэлсэн байдаг шүү дээ. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж хуульчилсан. Шүүгдэгч нь хохирогчийг өмнө нь зоддог, дарамталдаг байсан талаар мэдүүлдэг. Шүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хүүхдийн асрамж тогтоох асуудлыг прокурорын зүгээс нутгийн захиргааны байгууллагад шилжүүлэх санал гаргасан. Гэвч анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг төрсөн эхэд нь хариуцуулна гэж шийдвэрлэсэн. Энэ хүнийг архины хамааралтай гээд байгаад шүүмжлэлтэй хандмаар байна. Архи хэрэглэдэг байж болно, гэхдээ архины хамааралтай гэж үзэх боломжгүй, өөрт Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаад байгаа юм боловч уу гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пболон түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

3.Хэрэгт авагдсан анхан болон давж заалдах шатны шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Д.Пнь 2024 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Төв аймгийн Бсумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Далийн ам” гэх газарт байх гэртээ хамтран амьдрагч П.А“хоол хийсэнгүй” гэх үл ялих шалтгаанаар хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний биед дэлүүний задрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Дээрх гэмт хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох хохирогч П.А“...Намайг Пхоол хий гэж өшиглөх үед орой болж байсан өглөө нь босох гэсэн чадахгүй байсан, тэгээд тэр өдрөө хэвтэж хоноод замын машинд суугаад Дархан явж эмнэлэгт хэвтсэн, тэгэхээр 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шөнө дунд Пнамайг өшиглөөд би 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ хэвтэж өнжөөд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дархан явж эмнэлэгт хэвтээд маргааш өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хагалгаанд орсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал Пнэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 250 тал/,

 

гэрч М.Мөгсөн: “...Тухайн өдрөө өвдөлт намдаах цус тогтоох эмчилгээ хийсэн. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр онош тодруулахаар цусны шинжилгээнд ороход дэлүүний задрал хүнд зэргийн цус багадалт оношлогдсон. Тухайн өвчтөний биед нь харагдах цус хуралт, шарх зулгаралт байхгүй бас асуумжаар хэн нэгэн хүнд зодуулсан байдал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 тал/,

 

гэрч Д.Бөгсөн: “...Энэ хоёр ер нь уухаараа хоорондоо маргалдаж, зодолдоод байдаг. Цагаан сарын дараа шиг санагдаж байна би тэднийд ороход Аэгчийн хоёр гарын булчин хөхөрсөн, зүүн талын гуя хэсгээр хөхөрсөн байсан. Би юу болсон талаар асуухад “Пнамайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 тал/,

 

гэрч Т.Дарханцэцэгийн өгсөн: “...би Төв аймгийн Бсуманд байрлах гэрт нь хүргэж өгөхөд Пхүүхэдтэйгээ эрүүл саруул тосож аваад гэртээ оруулсан. Тухайн үед уулзахад “биеийн байдал хүнд бүх бие янгинаж өвдөөд байна” гэж хэлж байсан. Хүн амьтанд зодуулж цохиулсан талаар яриагүй. Ер нь 2 сар шахам тасралтгүй архи уусан болохоор нь бие нь өвдөж байгаа байх гэж бодсон. Анадад согтуудаа хэлэхдээ “Пхааяа намайг зодож цохидог. Тийм болохоор би Төв аймаг Бсуманд байдаг гэр рүүгээ очихоос айгаад байгаа юм аа” гэж хэлсэн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21 тал/,

 

шинжээч П.Оөгсөн: “Дэлүү задарч дотуур цус алдалт явагдаж байгаа тул 1-2 хоног хэвлийгээр өвдөлт мэдрээд явах боломжтой үүнээс олон хоног явах боломжгүй. Дотуур цус алдалт үүссэнээр цус алдалтын шокоор нас барна.” гэх мэдүүлэг /1 хх 40/,

 

шинжээчийн дахин өгсөн: “П.Абиед тогтоогдсон дэлүүний задрал гэмтэл нь 2024 оны 7 дугаар сарын 27-28-ны хооронд үүссэн байх боломжтой. Учир нь: дэлүү нь задарч дотуур цус алдсан тохиолдолд үүнээс олон хоног зовуурь, шаналгаагүй явах боломжгүй, цочмог цус алдалтаар нас барах боломжтой юм. 2024 оны 7 дугаар сарын 27-28-ны хооронд гэж хэлж байгаа нь П.Алтанцэцэгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн өвчний түүхийн мэс заслын тэмдэглэлтэй танилцаж энэ хугацааг тодорхойлж байна.” гэх мэдүүлэг /1 хх 240/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “П.Абиед дэлүүний задрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтсэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /1 хх 36-37/,

 

гэрч Ч.Дөгсөн: “2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт П.Агэх өвчтөн ирж хэвтээд компьютер томографикийн шинжилгээ хийгээд дэлүү нь гэмтэлтэй гэсэн өөрчлөлтэй байсан тул 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хагалгаанд оруулж хэвлийг нээж үзэхэд хэвлий дотор их хэмжээний цустай дэлүү урагдаж гэмтсэн байсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гадны нөлөөтэй гэмтэл байсан. Өвчтөн Анадад өгсөн асуумжид 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нөхрийн хамт хөдөө явсан. Тэр оройдоо архи уусан. 2024 оны 7 дугаар сарын 27-ны өглөө сэрэхэд маш их өвдөлттэй байсан. Юу болсон гэдгийг санахгүй байгаа гэж хэлсэн. Аавсан гэмтэл бол удаан хугацааны өмнөх гэмтэл байх боломжгүй. Хагалгаанд орохоос нэгээс хоёр хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэмтлээс үүссэн өвчин зовиур амь насанд аюултай, амь тэнссэн байдал, үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан байх, түүнчлэн хүний биед хохирол учруулсан санаатай үйлдэл, учирсан хор уршиг, үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой байх объектив талын шинж хангагдсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх бүрэлдэхүүний нэг болох 2.1 дэх хэсэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчлагдсан.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Пыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

4.1.Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь энэ хуулийн зүйлчлэлд хамаарах ба дээрх хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ойлгох юм.

 

Шүүгдэгч Д.П, хохирогч Анар нь 2013 оноос эхлэн хамтран амьдарсан, энэ хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү П.Отөрүүлсэн болох нь хэрэгт тогтоогдсон байгаагаас үзэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан хамтран амьдрагч мөн байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид чиглэсэн үйлдэл хийж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

 

Түүнчлэн тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн, түүнийг хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд дэлүүний задрал бүхий амь насанд аюултай гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

5.Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Пын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ “...хохирогч П.Аэрүүл мэндэд учирсан дэлүүний задрал бүхий хүнд хохирлыг шүүгдэгч учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, ...шүүгдэгч, хохирогч нар нь 2013 оноос  хойш  хамтран  амьдарч, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан...” гэх дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүх ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг эрх зүйн удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялтай байх ба анхан шатны шүүх “шүүгдэгчийн  урьд ял шийтгэгдэж байсан талаарх мэдээлэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно, ...гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан, мөн иргэдийн төлөөлөгч Б.Тгаргасан “гэм буруутай” гэж дүгнэснийг үндэслэн ялын төрөл хэмжээний хүрээнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахуйц, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7.Шүүгдэгч Д.П“...намайг Азодоогүй гэдгийг нотлох хүмүүс байгаа, ...түүнийг гутлын Бааска кодсон, Сүхбаатар 2 удаа өшиглөсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн,...миний 20 жилийн өмнөх хэргийг сөхөж ял тулгасанд гомдолтой, ...1 нас 10 сартай хүү Оээжийн асрамжид өгсөнд хүнд цохилтод орсон. Аархины хамааралтай гэдгийг Дарханы цагдаагийн байгууллага бүрэн нотолно ...миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ “...хохирогч П.Анийт 8 удаа мэдүүлгүүд зөрүүтэй, хувийн байдлын хувьд бичиг үсэг мэдэхгүй хүн. Гэтэл ийм хүнээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч, тухайн мэдүүлгийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтээр гэмтэл авсан цаг хугацааг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байхад шинжээч эмч Оөгсөн “дэлүү задарсан тохиолдолд 1-2 хоногийн хугацаанд дотуур цус алдаж өвдөлтийн шокийн улмаас нас барах магадлалтай” гэсэн мэдүүлгээр цаг хугацааг тогтоосон нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчсөн ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн объектив шинжийг дэлгэрэнгүй заасан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс “байнга” гэсэн шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Пгэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй ...,хохирогч П.Ань олон хоногоор архи уугаад явчихдаг, хүүхдээ 4 сартайгаас нь орхиж явдаг зэрэг нөхцөл тогтоогдсон байхад хүүхдийг эхийн асрамжид үлдээснээр цаашид хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэх шаардлагатай” гэсэн агуулга бүхий гомдлуудыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлыг хуульчилсан байх ба үүнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хамаарахаар заасан байна.

 

Хохирогч П.Ань “Би уншиж бичиж чадахгүй. Мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авахгүй хууль эрх зүйн мэргэжилтэн С.Сбайлцуулна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233/ авагдсан боловч түүнээс мэдүүлэг авах, хэргийн материалтай танилцуулахдаа хуулийн мэргэжилтнийг оролцуулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдог бөгөөд энэ нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх тул анхан шатны шүүхээс “...хохирогчийн удаа дараагийн зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг буюу хэзээ, хаана, яаж үйлдснийг тогтоох ажиллагааг мөрдөгч, прокурор, шүүхэд үүрэгжүүлсэн.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдлыг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоосон байх ба хэрэгт авагдсан хохирогч П.Амэдүүлэг /1хх-ийн 250/, шинжээч эмч П.Омэдүүлэг /1хх-ийн 240/, гэрч Т.Дарханцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 17-18/, гэрч Ч.Дмэдүүлэг /1хх-ийн 243/ зэргийг харьцуулан дүгнэж, тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчөөгүй байна.

 

7.3.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 болон 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, түүний хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байх бөгөөд гэмт хэргийн шинж хангагдсан, нотлогдсон байдалд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт хийх юм.

Прокуророос дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэн бөгөөд энэ гэмт хэргийн шинжийг хангахад гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж зодсон байхыг шаардахгүй тул зүйлчлэлийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

 

7.4.Шүүгдэгч Д.П, хохирогч П.Анар нь 2013 оноос эхлэн хамтын амьдралыг зохиосон, хамтран амьдрах хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү П.Отөрүүлсэн нь хэрэгт авагдсан төрсөний гэрчилгээний хуулбар, хохирогч П.А“...Би өөрийн хамтран амьдрагч Д.Птай хамт Төв аймгийн Бсумын Нарт багийн задгай тоотод мал маллаж амьдардаг. Д.Пбид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Хүү маань 7 сартай. Бид хоёр хамт амьдраад 13 жил гаруй хугацаа өнгөрч байна...” гэх мэдүүлгээр /1-р хх-ийн 16-19/ тогтоогдсон байна.

 

Харин гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Пхохирогчийг зоддог байсан гэх нөхцөл байдлын улмаас тэрээр гэрээсээ тодорхой хугацаагаар явдаг байсан талаар авагдсанаас өөрөөр тэд тусдаа амьдарсан нөхцөл байдал болон хохирогч П.Ань архины хамааралтай болох, түүний эх байхыг хязгаарласан нөхцөл байдал зэрэг нь хэрэгт тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү П.Оэхийн асрамжид үлдээснийг буруутгах үндэслэлгүй.

 

8.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, ...тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Пын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/503 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Пболон түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ТҮВШИНТӨГС

 

 

                       ШҮҮГЧИД                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                        

                                                                                  А.ЦЭРЭНХАНД