| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00156/И |
| Дугаар | 315/ШШ2026/00150 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2026/00150
2026 02 28 315/ШШ2026/00150
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын талбай-02, ******* тауэр, 8 давхарт байрлах, утас:*******, *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 15 байр 7 тоот, РД:, утас , холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 637,869.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2152149 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 439,527.69 төгрөг, үндсэн хүүнд 167,000.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,341.66 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, Нийт 637,869.47 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 637,869.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч овогтой Түвшинжаргал // нь нэхэмжлэлийн шаардлага 637,869.47 төгрөгийг 2026 оны 03 сарын 20-ны дотор төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 637,869.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 637,869.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,786.07 төгрөгийн тал хувь 9,893.03 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,893.03 төгрөгийг хариуцагч А. гаргуулж нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 637,869.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,786.07 төгрөгийн тал хувь 9,893.03 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,893.03 төгрөгийг хариуцагч А. гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР