| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00304/И |
| Дугаар | 315/ШШ2026/00255 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00255
2026 04 03 315/ШШ2026/00255
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: ******* *******, Сүхбаатар дүүрэг, *******-р хороо, Сентрал тауэр, 15 давхар, РД:620761*******, утас: *******6*******51**************3, *******92**************192, *******,
Хариуцагч: Сүхбатаар аймгийн ******* сумын 3 дугаар баг, Алтан-Овоо хаягтай, РД:ЛЙ95020*******50, утас:*******0992511, холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,743,217.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 600072*******599 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,719,217.*******5 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 5,743,217.*******5 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү .. гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 5,000,000 төгрөгийн зээл авсан. 5,743,217.*******6 төгрөгийг 2026 оны 05 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр З. холбогдох 5,743,217.*******5 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч З. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,743,217.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 5,743,217.*******5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 05 сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,*******41 төгрөгийн тал хувь 53,420 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53,420 төгрөгийг хариуцагч З. гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 5,743,217.*******5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 05 сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,*******41 төгрөгийн тал хувь 53,420 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53,420 төгрөгийг хариуцагч З. гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР