Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2026/00269

 

 

 

 

 

 

 

 

  2026       04           08                                    315/ШШ2026/00269

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: ******* *******, ******* дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 6-7 тоот, РД:*******, утас:*******, Хэрэглээний лизинг” ХХК-ийн

Хариуцагч: Сүхбаатар аймгийн******* сумын 5 дугаар баг, 5-5 тоот, РД:, утас: , холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 3,017,219.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр CY-CTT/2023-1 3-134877 тоот Санхүүгийн түрээсийн лизинг/ гэрээ байгуулан 1,899,900.00 төгрөгийг 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Б.Баярбаатар нь барьцаат зээлийн гэрээгээр үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 776 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр барагдуулаагүй байна. Иймд түрээслэгч овогтой 3,017,219.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Баярбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжилсэн 3,017,219.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэрэглээний лизинг” ХХК-с нэхэмжлэлтэй Б. холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,017,219.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Баярбаатар  нь нэхэмжлэлийн шаардлага 3,017,219.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,226 төгрөгийн тал хувь 31,613 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,613 төгрөгийг хариуцагч Б. гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг” ХХК-д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,017,219.63 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баярбаатар  хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 30-ны  дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,226 төгрөгийн тал хувь 31,613 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 31,613 төгрөгийг хариуцагч Б. гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг” ХХК-д олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР