Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2026/00059

 

 

2026 01 19 315/ШШ2026/00059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан гэх газар оршин суух ******* овогт ******* *******

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: *******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Алтаннавч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. ******* овогтой Алтаннавч би 1990 оноос ******* сангийн аж ахуйд малчнаар ажилласан юм. 1990-1992 он хүртэл ******* сумын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад 1992 онд ******* сумын Сангийн аж ахуй нь ******* ******* ХХК болж өөрчлөгдөөд 49, 51 гэж хоёр хэсэгт хуваагдсан юм. Тэгэхэд нь миний 49 рүү нь орж 1994 оныг дуустал малчнаар ажилласан юм. Одоо би малчнаар тэтгэвэртээ гарах гэхэд миний 1990-1994 он хүртэл ******* сангийн аж ахуй, ******* ******* малчнаар ажиллаж байсан талаарх бичиг баримт дутуу тул ******* сангийн аж ахуйгаас авах гэхэд шаардлагатай бичиг баримтууд нь шатсан учир авах боломжгүй гэсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон

Иймд намайг ******* сангийн аж ахуйд 1990-1992 он хүртэл малчнаар, ******* ******* 1992-1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 360548 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Сангийн аж ахуйн даргын 1990.03.21-ний өдрийн 31 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Сангийн аж ахуй Хувьцаат компанийн захирлын 1994.12.03-ны өдрийн 95 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн цалингийн лавлагаа, 1069 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.******* Манлай малчин эмэгтэй шагналын хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ******* Алтаннавч нь ******* сангийн аж ахуйд 1990-1992 он хүртэл малчнаар, ******* ******* 1992-1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь 360548 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Сангийн аж ахуйн даргын 1990.03.21-ний өдрийн 31 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн ******* сумын Сангийн аж ахуй Хувьцаат компанийн захирлын 1994.12.03-ны өдрийн 95 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн цалингийн лавлагаа, 1069 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.******* Манлай малчин эмэгтэй шагналын хуулбар,

 

4. Гэрч : ...Би 1987 оноос ******* сумын аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Тэгэхэд 1990 онд ******* тус сангийн аж ахуйд малчнаар ажилд орж байсан. Тухайн үед Б.*******х манайхаас хойш 10 орчим километрт бид айл саахалт сангийн аж ахуйн малыг маллаад байдаг байсан. 1993 онд ******* сумын Сангийн аж ахуй нь ******* ХХК болж шинэчлэгдээд 49,51 гэж хоёр тус ХХК болж гарсан тэгэхэд ******* бид хоёр 49-д нь хуваарилагдаад хамт ажиллаж байсан. Би 2000 он хүртэл ажиллаад тухайн газрын харьяанд ажилласан ******* 1994 оныг дуустал ажиллаад гарсан ...гэх,

 

5. Гэрч: ...1992 оны 06 дугаар сараас ******* сумын сангийн аж ахуйн хувьцаат компанид би аавын туслах малчнаар ажилд орсон тэгэхэд тус кампанид ******* нь малчнаар ажиллаж байсан. Б.*******х буюу Ганбатынх манайхтай нэг хашаанд айл байсан. Бид 1994 оныг дуустал ******* сумын сангийн аж ахуйн хувьцаат компанид ажиллаж байгаад 1995 онд ******* сумын сангийн аж ахуй тарсан. Тэгээд Б.*******х 1996 онд төлийн бааз гэх газар руу нүүсэн.Мөн Б.******* нөхөр Ганбат нь 1993-1995 онд малын эмчээр ажиллаж байсныг мэднэ. ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь ******* сангийн аж ахуйд 1990-1992 он хүртэл малчнаар, 1992-1994 оныг дуустал ******* ******* малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Алтаннавчийг ******* сангийн аж ахуйд 1990-1992 он хүртэл малчнаар, ******* ******* 1992-1994 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР