| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00018/И |
| Дугаар | 315/ШШ2026/00057 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2026/00057
2026 01 19 315/ШШ2026/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* 9-29 тоот,******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1982-1983 онд усны аж ахуйн зуурмагийн үйлдвэрт ажиллаж байгаад 1983 оны 08 сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үеийн тушаал, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тэр үеийн тушаал, цалин, архивд байхгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэрт байгаа жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.******* дугаартай хөдөлмөрийн дэврийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 08 сарын 25-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “ ажилчин ажлаас чөлөөлөх” тухай 116 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “ ажилчин авч ажиллуулах” тухай 300 дугаартай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. ******* нь Сүхбаатар аймгийн аж ахуйн зуурмагийн үйлдвэрт 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь дугаартай иргэний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн усны аж ахуйн удирдах газрын 1983 оны 08 сарын 25-ны өдрийн 137 дугаартай тушаалын хуулбар,
4. Гэрч *******: “... Би Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн удирдах газрын авто гражид 1982 оны оны 06 сараас гагнуурчнаар ажиллаж байсан. Тухайн үед ******* нормчноор ажиллаж байсан. ******* нь 1984 онд цэргээс албанд татагдаад, 1987 онд цэргээс ирээд буцаад ажилдаа орж байсан...”гэх,
5. Гэрч : “... Би Сүхбаатар аймгийн усны аж ахуйд шавар зуурмагчнаар ажиллаж байсан. ******* нь 1982 онд усны аж ахуйд шавар зуурагч, кольцоо, хавтан зэрэг хийдэг ажилд орж байсан. Бид хоёр хамт ажиллаж байсан. ******* нь цэрэгт явж ирээд буцаад ажилдаа орж байсан. Тухайн үед усны аж ахуйн дарга нь Доржпүрэв гэж хүн байсан ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн зуурмагийн үйлдвэрт 1982 оны 06 сарын 23-ны өдрөөс 1983 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл зуурмагчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд Сүхбаатар аймгийн Усны аж ахуйн үйлдвэрт 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал зуурмагчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Сүхбаатар аймгийн усны аж ахуйн үйлдвэрт 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал зуурмагчнаар ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР