| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00710/И |
| Дугаар | 315/ШШ2026/00079 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 315/ШШ2026/00079
2026 01 26 315/ШШ2026/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 425 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие "Эм би би си" ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Т-17/008 дугаар тушаалаар тус компанид гагнуурчны албан тушаалд томилогдож, нэг сарын үндсэн цалинг 240,000 төгрөгөөр, захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Т-19/003 дугаар тушаалаар хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн 320,000 төгрөгөөр, захирлын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Т-20/004 дугаар тушаалаар хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн 420,000 төгрөгөөр, захирлын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Т-23/002 дугаар тушаалаар хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн 550,000 төгрөгөөр, захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Т-23/010 дугаар тушаалаар хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн 1,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон. Үүний дагуу манай компанийн зүгээс миний нийгмийн даатгалыг 2017 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл тасралтгүй цахилгаан ба хийн гагнуурчнаар төлсөн. Мөн миний бие өөрийн хүсэлтээр "Эм би би си" ХХК-с 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс гарч, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс "Баян эрхэт гүн ХХК-д цахилгаан ба хийн гагнуурчнаар томилогдож өнөөдрийг хүртэл тус компанид тасралтгүй нийгмийн даатгал төлөгдсөн. "Эм би би си" ХХК-ийн хүний нөөц хариуцсан албан тушаалтан нь цаг хугацааны явцад удаа дараа солигдсоны улмаас тухай бүрд нь гарсан дээрх тушаалуудыг эх хувиар нь авч чадаагүй. Мөн намайг тухай бүрд нь томилсон болон хөдөлмөрийн хөлсийг шинэчилсэн даруйд гарсан захирлын тушаалуудыг миний бие өөрийн биеэр компанийн оффист очиж авах боломжгүй байдаг. Учир нь манай компанийн оффис Улаанбаатар хотод байрладаг билээ. Харин хэрэгжүүлэхээр авсан төсөл буюу ажлууд нь ихэвчлэн хөдөө орон нутагт байдаг учраас миний бие тухайн газар дээр нь буюу хөдөө орон нутагт очиж ажилладаг тул оффис дээр очиж тушаалын эх хувийг авах боломжгүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд " цахилгаан ба хийн гагнуурчнаар ажилласан, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс "Баян эрхэт гүн" ХХК-д цахилгаан ба хийн гагнуурчнаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болон дээрх хугацаанд тасралтгүй нийгмийн даатгал төлөгдсөн болохыг хамт ажиллаж байгаа "Эм би би си" ХХК-ийн захирал асан, "Баян эрхэт гүн ХХК-ийн захирал , нягтлан бодогч нар нотлох болно. 2017-2025 оны хооронд "Эм би би си" ХХК болон "Баян эрхэт гүн" ХХК-д тус тус цахилгаан ба хийн гагнуурчнаар томилсон тушаал болон Хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаалуудын эх хувь хадгалагдаагүй байх тул дээрх компаниудад нийт 8 жил 2 сар 9 хоног цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.******* иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эм Би Би Си” ХХК-ийн захирлын А-2025/015 дугаартай тодорхойлолт, Эм Би Би Си” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Т-2025/005 дугаартай тушаал, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “үндсэн ажилтнаар томилох тухай” Баян эрхэд гүн ХХК-ийн гүйцэтгэх захирлын А-2025/009 дугаартай тушаал, “Эм Би Би Си” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Т-17/008, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Т-19/003, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Т-20/004, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Т-23/002, 2023 оны 12 дугаар сарын 01-ний Т-23/010 дугаартай тушаалууд, Эм Би Би Си” ХХК-ийн 2025.01.09, 2024.01.10, 2023.01.05-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ажилтны заавчирлагаа, “Эм Би Би Си” ХХК-ийн ажилтан Н.******* цалингийн тодорхойлолт, 2025.12.08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. ******* нь “Эм Би Би Си” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, “Баян эрхэт гүн” ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж байсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эм Би Би Си” ХХК-ийн захирлын А-2025/015 дугаартай тодорхойлолт, Эм Би Би Си” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Т-2025/005 дугаартай тушаал, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “үндсэн ажилтнаар томилох тухай” Баян эрхэд гүн ХХК-ийн гүйцэтгэх захирлын А-2025/009 дугаартай тушаал, “Эм Би Би Си” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Т-17/008, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Т-19/003, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Т-20/004, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Т-23/002, 2023 оны 12 дугаар сарын 01-ний Т-23/010 дугаартай тушаалууд, Эм Би Би Си” ХХК-ийн 2025.01.09, 2024.01.10, 2023.01.05-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ажилтны заавчирлагаа, “Эм Би Би Си” ХХК-ийн ажилтан Н.******* цалингийн тодорхойлолт, 2025.12.08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг,
4. Гэрч Н.*******: “...******* нь “Эм Би Би Си” ХХК”-ийн шугам, барилгын ажил дээр гагнуурчнаар ажилллаж байсан. Манай компани хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. ******* нь гагнуурчнаар Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар сургууль болон Улаанбаатар хотын авто худалдаааны төвийн шугам, сүлжээний ажил зэрэгт ажиллаж байсныг санаж байна. Жилдээ нэг удаа хөдөлмөрийн гэрээг шинэчилдэг байсан. Гэрээнд заасны дагуу цалин олгодог байсан. Ажлаас түр чөлөөлөгдсөн болон түр гарсан зүйл байхгүй. 2017 оноос ажиллаж байгаад 2025 он гараад ажиллаж гарч байсан байх ...”гэх,
5. Иймд *******г “Эм Би Би Си” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, “Баян эрхэт гүн” ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цахилгаан ба хийн гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* г “Эм Би Би Си” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гагнуурчнаар, “Баян эрхэт гүн” ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахилгаан ба хийн гагнуурчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР