| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00122/И |
| Дугаар | 315/ШШ2026/00158 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2026/00158
2026 03 02 315/ШШ2026/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ажилчдын 16 айлын орон сууцны 10 тоотод оршин суух хаягтай, ******* ******* нэхэмжлэлтэй
Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 30 дугаартай /хасралт/ тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 30 дугаартай /хасралт/ тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Сүхбаатар аймгийн нэгдсэн даргын 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаар тушаал, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тушаал, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ************** дугаар тушаал, 1990 оны 08 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаар тушаалуудаар " *******", "*******" гэж бичсэн нь ******* ******* намайг ажлаас чөлөөлж, томилсон болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн агуулга: Б.******* миний бие Сүхбаатар аймгийн нэгдсэн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар мэс заслын тасагт асрагчаар томилогдсоноос хойш одоог хүртэл тасралтгүй Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгааны асрагч, үйлчлэгч, угаагчаар ажиллаж байна.
Миний бие 19*******0 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод ******* 4 дэх хүүхэд болж төрсөн бөгөөд ээж маань намайг төрүүлэнгүүтээ төрөхийн хүндрэлээс болж нас барсан тул намайг ******* хоногтойд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат үрчилж авч өсгөсөн. Миний бие өргөмөл эгч Шараа, нарын хамт өргөмөл аав өссөн юм.
Миний бие 2026 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа бөгөөд ажилласан хугацаагаа тогтоолгох болон ажлаас чөлөөлж, томилсон тушаалууд дээрх овог, нэрийг зөвтгүүлэхийг хүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэг нэхэмжлэлд 2 шаардлага гаргаж болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.Миний 1988 оны 12 дугаар сараас 1993 оны 1 дүгээр сарыг хүртэлх ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн бөгөөд энэ хугацааг шүүхээр баталгаажуулахыг Нийгмийн даатгалын газраас шаардсан. Сүхбаатар аймгийн нэгдсэн даргын тушаалаар намайг түр томилж, чөлөөлсөн тушаалууд миний овог, нэрийг зөрүүтэй, зарим тушаалуудад овгийн бичээгүй байна. Тухайлбал:
1/.1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар ******* *******ийг мэс заслын тасагт асрагчаар түр томилсон;
2/.1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаар тушаалаар үндсэн ажилтан ирсэн тул *******ийг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс асрагчаас чөлөөлж, эдийн засгийн хорооны мэдэлд шилжүүлсэн. Энэ тушаалд миний овгийг бичээгүй байна.
3/.1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тушаалаар *******ийг 4 дүгээр сарын 10-аас мэс заслын тасагт асрагчаар түр авч ажиллуулахаар томилсон. Энэ тушаалд миний овгийг бичээгүй байна.
4/.1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ************** дугаар тушаалаар г 6 дугаар сарын 1-ний өдрөөс асрагчаар ажиллуулахаар томилсон. Энэ тушаалд миний овгийг гэхийг өргөмөл аав овоглож, зөрүүтэй бичсэн.
5/.1990 оны 08 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаар/тушаалаар *******ийг 8 дугаар сарын 1*******-ны өдрөөс түр томилсон. 6/.1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/,
*******/. 1992 оны 04 сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу эмч ажилчдын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх тухай 30 дугаартай /хавсралт/ Энэ тушаалд миний овгийг бичээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтуудад заасны дагуу сүүлийн 40-өөд жилийн турш Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ******* нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй, би ганцаараа л ******* нэртэй байсан тул эдгээр тушаалууд бүгд намайг ажлаас чөлөөлж, томилсон тушаалууд мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид *******0,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.******* төрсний бүртгэлийн хуулбар, Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу эмч ажилчдын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх тухай 30 дугаартай /хавсралт/ тушаалууд, Сүхбаатар аймгийн эмнэлгийн 2025 оны 09 сарын 16-ны өдрийн цалингийн түүвэр хүргүүлэх тухай 38******* дугаартай албан бичиг гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ...Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 30 дугаартай /хасралт/ тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай ... нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. овогт ******* ******* нь Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 30 дугаартай /хасралт/ тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болох нь нэхэмжлэгчийн ... Зарим тушаал дээл Лхамжав гэж бичсэн байсан. Би өөрөө Цэвэгсүрэн овогтой, зарим нэг тушаал бүр овоггүй, зарим нь Лхамжав гэсэн овогтой байгаа. Би овогтой, айлд өргүүлсэн. Гэхдээ би төрсөн ааваараа овоглож байсан .... гэх тайлбар, Б.******* төрсний бүртгэлийн хуулбар, Сүхбаатар аймгийн эмнэлгийн 2025 оны 09 сарын 16-ны өдрийн цалингийн түүвэр хүргүүлэх тухай 38******* дугаартай албан бичиг,
5. Мөн гэрч ийн шүүхэд өгсөн: ...******* нь гээр овоглодог байсан. нь 4 хүүхэдтэй айл байсан. Том охиноо Жунайн Лхамжав гэх айлд өргүүлсэн байсан. Хамгийн бага охин *******ийг гарсны дараа ээж нь хэд хоноод нас барсан. Аав нь дунд хоёр хүүхдээ өөр дээрээ авч, бага охин *******ийг төрсөн эгчтэй нь хамт байлгах гээд гэх айлд өргүүлсэн. Лхамжав нь Эрдэнэцагаан суманд мал маллаж байсан. ******* 2 охиноос гадна Лхамжав нь өөр айлаас Шараа гэж охиныг өргөж авч байсан. Б.******* Сүхбаатар аймгийн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагчаар олон ажил ажиллаж байсан. өргөж авсан Шараа нь мөн Сүхбаатар аймгийн эмнэлэгт ажиллаж байсан. Б.*******ийг Сүхбаатар аймгийн эмнэлэгт ажил ороход нь тус эмнэлгийн боловсон хүчин нь Шараа гэж хүний дүү нь байна гээд ******* гэж бичсэн байдаг...... гэх мэдүүлэг
6. Гэрч ын шүүхэд өгсөн: ....******* нь Лхамжав нь гэж хүний өргөмөл охин юм. Би Сүхбаатар аймгийн эмнэлгийн мэс заслын тасагт сувилагч, Б.******* нь асрагч хийж байсан. Б.******* нь эмнэлгийн байранд байдаг байсан. Би бас тухайн байран амьдардаг байсан. Б.******* эгч Шараа нь Сүхбаатар аймгийн эмнэлэгт лаборант хийдэг байсан. Б.******* нь 1988 он хавьцаа жаахан охин ажилд орж байсан. Манайд ажиллаж байгаад нөхөртэй болж байсан. Манай байгууллагынхан хуримд нь очиж байсан. Намайг ажиллаж байх үед мэс заслын тасаг болон эмнэлэгт ******* гэж нэртэй ганцхан хүн байсан. 2005 онд намайг тэтгэвэрт гаргахад Б.******* нь тухай тасагтаа ажиллаж байсан.... гэх мэдүүлэг
*******. Гэрч ы шүүхэд өгсөн: ....Б.*******ийг өргөмөл гэж сонсон. Манай эмнэлэгт ажиллаж байсан. Шараа гэж хүний төрсөн дүү, амьдарч байгаад, хүнтэй суусан. Намайг 2010 онд тэтгэвэр гаргахад Б.******* мэс заслын хагалгааны асрагчаар ажиллаж байсан.Б.******* нь 1988 он хавьцаа ажилд орж байсан. Үс хоёр салаа сүлжсэн жаахан охин ажилд орж байсан. Манай тасагт адилхан ******* нэртэй хүн байгаагүй ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
8. Иймд Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 30 дугаартай /хасралт/ тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилчид түр авах тухай 180 дугаартай, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Түр ажлаас чөлөөлөх тухай 49 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ажилчин ажилд түр авах тухай 50 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай ************** дугаартай, 1990 оны 08 сарын 21-ний ажилчид ажилд түр авах тухай 115 дугаартай, 1991 оны 01 сарын 28-ны өдрийн 1991 оны орон тоог тодотгон батлах тухай 0******* дугаартай /хавсралт/, 1992 оны 04 сарын 20-ны өдрийн 30 дугаартай /хасралт/ тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР