Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2026/00160

 

 

 

 

 

 

 

 

2026 03 02 315/ШШ2026/00160

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* хотхоны 6-26 тоот оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

******* ******* нэртэй хөдөлмөрийн дэвтрүүд, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* нэртэй хөдөлмөрийн дэвтрүүд, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. овогтой ******* миний бие Сүхбаатар аймгийн Асгат суманд 1964.05.01-ний өдөр төрсөн. Би Дорнод аймгийн ХАА-ийн ТМС-ийг 1981-1984 онд трактор камбайны мэргэжлээр төгссөн. 1984-1987 онд хугацаат цэргийн алба хааж, Холбооны газарт гэрээт энгийн харуулчаар 1987-1988 онуудад ажилласан. Мөн радиа релейнд 1994 оныг хүртэл ажиллаж байгаад тус оноос хувиараа аж ахуй эрхэлж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэрэг нь өөр овогтой гээд тэтгэвэрт гаргахад хүндрэлтэй байна. Эдгээр баримт бичгүүдийг авахад би өөрийн эцэг овоглож байсан.

Иймд - миний эзэмшлийн 084292 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-Сүхбаатар аймгийн Холбооны газарт дизельчнээр 1994 онд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр

- Нийгмийн даатгалын 245590 дугаартай дэвтэр

- 640722 дугаартай цэргийн батлахын эзэмшигч нь Алтанцэцэгийн ******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 1994 оны 01 сарын 01-нийн өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1984 оны 06 сарын 25-ны өдөр олгосон 084292 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 245590 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 640722 дугаартай цэргийн батлахын дэвтрийн хуулбар, Т.******* иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* ******* нэртэй хөдөлмөрийн дэвтрүүд, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. ******* овогт ******* ******* нь 1994 оны 01 сарын 01-нийн өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 06 сарын 25-ны өдөр олгосон 084292 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 245590 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 640722 дугаартай цэргийн батлахын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн ... Миний ээжийг гэдэг юм би ээжээрээ овоглодог байсан. Мөн өвөөгөөрөө овоглосон байдаг, зарим баримтад ******* ******* гэж бичсэн байгаа .... гэх тайлбар, ******* ******* иргэний үнэмлэхийн хуулбар, дээрх баримтууд нэхэмжлэгч ******* ******* иргэний үнэмлэхийн төрсөн он, сар, нэртэй таарч байгаа байдал,

 

5. Мөн гэрч гийн шүүхэд өгсөн: ...******* бид хоёр 1988 онд гэр бүл болсон. ******* нь ээжийнхээ аав гэж хүнээр овоглодог байсан. Иргэний үнэмлэхээ авахдаа ээж ээр овоглосон гэж надад ярьдаг байсан. ******* ээж нь хүнтэй сууж байгаагүй, төрсөн ааваа мэддэггүй. ******* нь Анхжаргал /эмэгтэй/, Ганбаатар /эрэгтэй/, Амарцэцэг /эмэгтэй/ гэсэн 3 дүүтэй. Бүгд ээж ээр овоглодог. ******* нь Дорнод аймгийн ХАА-ын ТМС сурч төгсөөд цэрэгт явсан гэж ярьдаг. Би Сүхбаатар аймгийн хүнсний үйлдвэрт ажиллаж байхдаа 1988 онд *******тай гэр бүл болж байсан. Тухайн үед ******* холбоонд харуулын ажил хийж байсан. Мөн радио релейнд буюу холбооны салбарт ажиллаж байсан..... гэх мэдүүлэг (хх-21х),

 

6. Гэрч шүүхэд өгсөн: ...******* ах Дорнод аймгийн ХАА-ын ТМС сурч төгсөөд 1984 онд цэрэгт явсан. Цэргээс ирээд холбоонд харуулын ажил хийж байсан. Мөн радио релейнд буюу холбооны салбарт ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иймд ******* ******* нэртэй 1994 оны 01 сарын 01-нийн өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 06 сарын 25-ны өдөр олгосон 084292 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 245590 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 640722 дугаартай цэргийн батлахын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* нэртэй 1994 оны 01 сарын 01-нийн өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 06 сарын 25-ны өдөр олгосон 084292 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 245590 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 640722 дугаартай цэргийн батлахын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР