| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2410026230209 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
2026 01 08 2026/ДШМ/05
Д.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга
Хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг
Яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1386 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34 тоот эсэргүүцлээр Д.Бт холбогдох эрүүгийн 2410026230209 дугаар бүхий 1 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
2.Яллагдагч Д.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулна, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-т “ажил олгогч нь аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 15 дугаар зүйлийн 15.1-т "Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т "Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно", 62.1-т "Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно", Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм 2.7. “Ган татлага” 2.7.1-т заалт зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр "Бугат" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Бтал" ХХК-ийн барилгын ажлын талбайд дадлагажигч ажилтан Б.Г нь шигшүүр төмөр өндөрлөх ажлыг хийж байхад шигшүүр төмөр өргөж байсан ковшийн троссон төмөр тасарсны улмаас шигшүүр төмөр унаж, түүнд зүүн гарын долоовор, дунд хурууны 3-р шивнүүрийн бүрэн тасрал, ядам хурууны 1-р шивнүүрийн тасрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас “Бтал” ХХК-ийн захирал Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч “Бтал” ХХК-ийн захирал ББт холбогдох эрүүгийн 2410026230209 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол “Бтал” ХХК-ийн захирал Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34 тоот эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Прокуророос шүүгдэгч "Бтал" ХХК-ийн захирал Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална", 2 дахь хэсэгт "Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана" 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн гэмт хэрэгт хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаагаас үл хамааран явуулж болно" гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан уг гэмт хэргийн обьектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд" гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Гэтэл шүүх 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-163-171/ болон 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 228 тоот яллах дүгнэлтэд яллагдагч “Бтал” ХХК-ийн захирал Д.Бийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ хаана, хэрхэн гарсан, гэм буруугийн сэдэлт зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “Бугат” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Бтал" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/24 дугаартай тушаалаар Б.Гийг ковшийн операторчоор томилсон байна. Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр "Бтал" ХХК-ийн барилгын ажлын талбай дээр дадлагажигч ажилтан Б.Г нь Б.****, С.****, Б.****нарын хамтаар шигшүүр төмөр өндөрлөх ажлыг хийж байхад шигшүүр төмөр өргөж байсан тороос төмөр тасарсны улмаас түүний зүүн гар дээр шигшүүрэн төмөр унаж, зүүн гарын долоовор, дунд хурууны 3-р шивнүүрийн бүрэн тасрал, ядам хурууны 1-р шивнүүрийн тасрал бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон болох нь "Бтал" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/24 дугаартай тушаал, гэрч Б.****, С.****, Б.****нарын мэдүүлэг, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг яаралтай мэдэгдэх хуудас, "Бтал" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон байна. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан 6 заалтын аль заалтад байх нөхцөл байдлыг хангалттай нотлон тогтоогоогүй талаараа дүгнээгүй, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас аль үйл баримтыг няцаан үгүйсгэсэн талаар тодорхой дурдаагүй, ямар мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн хийх талаар ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн захирамжид гэмт хэрэг болсон гэх газарт нөхөн үзлэг хийж гүйцэтгэх нь шүүхийн харьяаллыг шийдвэрлэх ач холбогдолтой гэжээ. Хэрэгт авагдсан "Бтал" ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, харьяалал тогтоосон прокурорын тогтоол зэргээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хамаарахыг нотлон тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хэргийн 16-22, 29-36, 39-45, 47-60, 129-132, 134, 142-149, 212 дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримтууд нь хуулбар хувь байх ч дурдсан бичгийн нотлох баримтыг прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах, яллах дүгнэлтэд яллагдагч Д.Бийн нэрийг Д.****гэж алдаатай бичсэн зөрчил нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй, харин шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж дээрх ажиллагааг зөвтгөх боломжтой юм. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1386 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан 6 заалтаас яг алийг нь зөрчсөн, аль нь хангагдаагүй байгаа талаар тодорхой заагаагүй. Яллагдагч талаас ажил олгогч мөн эсэх асуудлаар маргаангүй. Өөрөөр хэлбэл уг этгээд “Бтал” ХХК-д тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн харилцаанд оролцсон нь туршилтын хугацаатай эсэх, эсхүл үндсэн ажилтнаар ажилласан эсэхээс үл хамааран тодорхой байна. Өмгөөлөгчийн зүгээс ярьж байгаа ажилд томилсон тушаалыг нөхөж гаргасан асуудал бий. Өнөөдрийн байдлаар уг тушаалыг Б.Г өөрөө гаргаж өгөөгүй боловч компанийн зүгээс буюу миний үйлчлүүлэгчийн зүгээс уг тушаалыг гаргаж өгсөн. Хөдөлмөрийн харилцаанд ажилтныг оролцуулахаас эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бүх дүрэм, журмыг судлуулах, ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг танилцуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногддог. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн харьяаллын асуудал яригддаг. Учир нь гэмт хэрэг гарсан газар нь Төв аймгийн нутаг дэвсгэр бөгөөд Төв аймгийн нутаг дэвсгэрийн харьяаллаар хэрэг шалгагдсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Харин Д.Б нь өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр оффис нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг тул дүүргийн харьяалалд хамаарна гэж тайлбар гаргаж байсан. Гэвч харьяаллыг гэмт хэрэг үйлдэгдсэн газрын дагуу тогтоодог. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зөрчигдсөний улмаас хохирогч Б.Гийн хувьд биеийн 2-3 эрхтэн тасарч, өнөөдрийг хүртэл 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдан, хөгжлийн бэрхшээлтэй болсон нь бодит хор уршиг юм. Гэтэл хохирлын асуудалд анхаарал хандуулахгүй байгаад гайхаж байна. Өнөөдөр Д.Б гэх компанийн захирлыг эрүүгийн хариуцлагад татахгүй бол өөр хэнийг татах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ асуудлаар маргаж, эргэлзэх үндэслэл байхгүй байна. Хор уршиг арилаагүй бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн нөхөн сэргээх боломжгүй нь тодорхой юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зөрчигдсөн болохыг шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон тул энэ талаар маргах зүйлгүй. Иймд хэргийг прокурорт буцаалгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг зарлуулах хүсэлтэй байна гэв.
Хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн тайлбарт нэмэлт тайлбар байхгүй байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буянзаяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлогдоогүй. Энэ хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн, хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний биед гэмтэл учруулсан гэх үйлдэлд холбогдож байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Гэтэл прокурорын зүгээс уг асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсхүл 60 хоногийн хугацаанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Б.Г болон яллагдагч Д.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хохирогч нь тухайн үед ажилд орохоор горилж ирсэн бөгөөд захирал эзгүй байх хугацаанд засварын ажилд оролцож байх явцад болгоомжгүй үйлдэл гарч, осол болсон. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс үйлдвэрлэлийн ослыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 269 дүгээр тогтоолд заасан бичиг баримтын бүрдлийг хангалгүйгээр шууд үйлдвэрлэлийн осол гэж зөвлөгөө өгөөд, мөн ажилд томилсон тушаалыг ослын дараа нөхөн гаргуулсан гэж үзэж байгаа. Эдгээр асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс асуулт, хариултын хэлбэрээр тодорхой тавьсан. Гэтэл нөхөн гаргасан дээрх баримт бичгүүд нь эх хувиараа бус, зөвхөн хуулбар хэлбэрээр хэрэгт авагдсан байдаг. Мөн энэ гэмт хэрэг нь Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мэт боловч яллагдагч Д.Бийн үйл ажиллагаа явуулдаг оффис, зааварчилгаа өгдөг газар, ажилтнуудын хоол, унд зохион байгуулдаг болох захиргааны хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг тул харьяаллыг шалгах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна, нэмж тайлбарлах зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
3.Төв аймгийн прокурорын газраас яллагдагч “Бтал” ХХК-ийн захирал Д.Бийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 27 дугаар зүйлийн 27.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3, 62.1, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм 2.7-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр "Бугат" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Бтал" ХХК-ийн барилгын ажлын талбайд дадлагажигч ажилтан Б.Г нь шигшүүр төмөр өндөрлөх ажлыг хийж байхад шигшүүр төмөр өргөж байсан ковшийн тороос төмөр тасарсаны улмаас шигшүүр төмөр унаж, хохирогчийн зүүн гарын долоовор, дунд хурууны 3-р шивнүүрийн бүрэн тасрал, ядам хурууны 1-р шивнүүрийн тасрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх яллагдагч Д.Бт холбогдох хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан байх ба 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2028/ШЗ/1386 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэхдээ “...2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 163-171/ болон 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн яллах дүгнэлтэд яллагдагч “Бтал” ХХК-ний захирал Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоогоогүй”,
“...гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн харьяалал”-ыг шалгаж тодруулах”,
“...16-22, 29-36, 39-45, 47-60, 129-132, 134, 142-149, 212” дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлүүдийг заажээ.
5. Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлсэнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан зарчим хэрэгжих юм.
5.1.Анхан шатны шүүх яллагдагч Д.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг хүрэлцээтэй байдал хангагдаагүй буюу нотолбол зохих асуудлыг нотлоогүй, нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй, хэргийн харьяалалын асуудлыг тогтоох гэсэн агуулга бүхий “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж нь дээрх хуулийн зарчим болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” хэмээн хуульчилсантай нийцсэн байна.
5.2.Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6-д нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад заавал нотолсон байх шаардлагатай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болдог.
Гэтэл прокурор нь “...****тал” ХХК-ний захирал Д.Б...” гэж гэмт хэрэгт холбогдох этгээдийг тодорхойлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь “хүн эсхүл хуулийн этгээд”-ийн алийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, субьектыг зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй, байдлыг үүсгэж байна.
Түүнчлэн “Бтал” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №02/24 дугаартай “Ажилтанг томилох тухай” тушаалаар Б.Бямбасүрэнг 06 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн ажилтнаар томилсон байна. /хх-ийн 30/
Иймд Б.Бямбасүрэн нь хохирогч Г.Гт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй этгээд мөн эсэх талаар шалгах ажиллагаа хийгдээгүй орхигдуулсан байна.
Иймд дээрх анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих байдалд хамаарна.
6. Мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Бтал” ХХК-ийн торон хашаа байх ба уг газрыг албаны байршил тогтоогч төхөөрөмж ашиглан үзэхэд уртраг 106,59617, өргөрөг 47,74816 байсныг тэмдэглэлд тусгав. Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бтал” ХХК нэртэй торон хашаа байх...” гэж тусгагдсан байна. /хх-ийн 11/
Прокурорын 2024 оны 8 сарын 08-ны өдрийн 73 дугаартай “Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолд “Ашигт малтмалын газраас “Бтал” ХХК-д олгосон ****дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хавсралт “Төв аймаг Алтанбулаг сум Бугатын талбай” гэх кадастрын талбай зэрэг нотлох баримтуудаар хэргийн харьяалал Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэх гэжээ. /хх-66-67/,
“Бтал” ХХК-ны үйл ажиллагаа явуулах газрыг Ашигт малтмал ашиглалтын ****дугаартай тусгай зөвшөөрөлд “****” гэж тодорхойлсон зэргээс үзвэл дээрх баримтууд нь хоорондоо зөрүүтэйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн харьяалал”-ыг тодруулж тогтоох нь зүйтэй гэж үзэв.
7.Түүнчлэн тухайн хэрэгт ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай баримтат мэдээллийг хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авахдаа тухайн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болох, бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт үүрэгжүүлж заасан.
Хавтаст хэргийн 16-22, 29-36, 39-45, 47-60, 129-132, 134, 142-149, 212 дугаар хуудаст авагдсан баримтууд нь хуулбар хувь байхаас гадна хаанаас хэн гаргуулж авсан болох нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч “Бтал” ХХК-ийн захирал Д.Бт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8.Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд яллагдагч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
А.ЦЭРЭНХАНД