Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____________д холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______________

 

Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буянт Оношлогоо эмнэлгийн 3 дугаар палатнаас Ц.Гийн түрийвчтэй 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Хгийн өгсөн:

“... 2017оны 10 дугаар сарын сүүлчээр би 3 дугаар эмнэлгийн хажууд байх Буянт оношлогоо эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм. Ингээд 10 дугаар сарын 30-ны өдөр эмчилгээ хийлгэчихээд эмчилгээний мөнгө 300.000 төгрөг болсон бөгөөд тухайн үед надад 100.000 төгрөг л байсан бөгөөд 200.000 төгрөг дутаад байхаар нь 3 давхарт гарахад 3 дугаар палат гэсэн хаалга байсан бөгөөд хаалга нь бага зэрэг завсартай байхаар нь харахад уг өрөөнд нэг эмчилгээний ор байсан бөгөөд хүн нь нойлын өрөөнд байгаад байхаар нь би уг өрөө рүү явж ороод өлгүүрт байсан куртикны халаасыг үзэхэд эрэгтэй хүний түрийвч байхаар нь аваад гараад явсан. Түрийвчний эзэн нь нойлынхоо өрөөнд байгаад байсан намайг харж амжаагүй. Тэгээд би гарч ирээд түрийвчийг нь үзэхэд яг сайн тоолж үзээгүй 375.000 орчим төгрөг байсан. Энэ мөнгөнөөс нь аваад эмчилгээндээ өгчихсөн. Түрийвчинд нь өөр ямар нэгэн зүйл байгаагүй ломбардны бичиг байсан. Түрийвчийг хаячихсан хуучин муу түрийвч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 49/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Гийн өгсөн:

            “... Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Буянт оношлогоо нэртэй эмнэлэгт 10 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлж байсан юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед өрөөнөөсөө түр гарчихаад иртэл шүүгээнд байсан хүрэмний халаасанд байсан хэтэвч хулгайд алдагдсан байсан юм. Миний хэтэвчинд миний иргэний үнэмлэх, ахмадын үнэмлэх, автобусны карт, эмнэлгийн 10 хоногийн ор хөнжлийн мөнгө 400.000 төгрөг байсан. Би алдсан мөнгө, бичиг баримт, хэтэвчээ олж авмаар байна. Хэтэвч нь хоёр морьны толгойны зурагтай нугалддаггүй, бор өнгийн арьсан хэтэвч байсан. Миний охин Сэржхандмаа өөрөөсөө надад 400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Д-ий өгсөн:

“…2017оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг 40 минутын үеэр би ажлынхаа 3 давхарт зогсож байсан чинь буйдан дээр нэг 40 гаруй насны, бор царайтай, бүдүүн биерхэг эмэгтэй сууж байсан. Тэгээд би нэг их юм бодоогүй сууж байсан чинь манай эмнэлэгт хэвтэж байсан Гомбодорж наад эмэгтэйгээ бариад аваарай гэхээр нь би доошоо зугтаалгаад алдсан юм…” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 19-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний Гарын мөрийн шинжилгээ хийсэн __ дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн № 1,3 дугаарын 2 ширхэг гарын мөр, Цэрэндорж овогтой Гомбодоржийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн № 2,4,5,6,7,8, дугаарын 6 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр санд MN005210008475, 2551752, 13021, 620, MN0000ӨРШ00111 дугаарт Нүрзэд овогтой Хэтхүү нэрээр 5 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн №3 дугаарын 1 ширхэг гарын мөр, Цэрэндорж овогтой Гомбодоржийн гарын хээний дардас санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон дардсуудтай тохирохгүй байна гэх дүгнэлт /хх-н 22/,

 

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-12/,

 

Шүүгдэгч Н.Хгийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38-39/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Буянт Оношлогоо эмнэлгийн 3 дугаар палатнаас Ц.Гийн түрийвчтэй 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Хгийн “...2017 оны 10 дугаар сарын сүүлчээр би 3 дугаар эмнэлгийн хажууд байх Буянт оношлогоо эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм. Ингээд 10 дугаар сарын 30-ны өдөр эмчилгээ хийлгэчихээд эмчилгээний мөнгө 300.000 төгрөг болсон бөгөөд тухайн үед надад 100.000 төгрөг л байсан бөгөөд 200.000 төгрөг дутаад байхаар нь 3 давхарт гарахад 3 дугаар палат гэсэн хаалга байсан бөгөөд хаалга нь бага зэрэг завсартай байхаар нь харахад уг өрөөнд нэг эмчилгээний ор байсан бөгөөд хүн нь нойлын өрөөнд байгаад байхаар нь би уг өрөө рүү явж ороод өлгүүрт байсан куртикны халаасыг үзэхэд эрэгтэй түрийвч байхаар нь аваад гараад явсан. Түрийвчний эзэн нь нойлынхоо өрөөнд байгаад байсан намайг харж амжаагүй. Тэгээд би гарч ирээд түрийвчийг нь үзэхэд яг сайн тоолж үзээгүй 375.000 орчим төгрөг байсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Ц.Гийн “... Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Буянт оношлогоо нэртэй эмнэлэгт 10 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлж байсан юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед өрөөнөөсөө түр гарчихаад иртэл шүүгээнд байсан хүрэмний халаасанд байсан хэтэвч хулгайд алдагдсан байсан юм. Миний хэтэвчинд миний иргэний үнэмлэх, ахмадын үнэмлэх, автобусны карт, эмнэлгийн 10 хоногийн ор хөнжлийн мөнгө 400.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Д-гийн “…2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг 40 минутын үеэр би ажлынхаа 3 давхарт зогсож байсан чинь буйдан дээр нэг 40 гаруй насны, бор царайтай, бүдүүн биерхэг эмэгтэй сууж байсан. Тэгээд би нэг их юм бодоогүй сууж байсан чинь манай эмнэлэгт хэвтэж байсан Гомбодорж наад эмэгтэйгээ бариад аваарай гэхээр нь би доошоо зугтаалгаад алдсан юм…” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дүгээр сарын 19-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний Гарын мөрийн шинжилгээ хийсэн 70 тоот дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Н.Х нь хохирол болох 400.000 төгрөгөө төлсөн байх тул шүүгдэгч Н.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Хд 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Хд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт Н-н Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ