Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00889

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Э.Хнэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00249 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ххариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага:

Э.Хөмчлөлийн ...б10 тоот /одоогийн хаяг ............ 10 тоот/, 131.3 м.кв 5 өрөө орон сууцыг 307,993,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 589 дугаар магадлалаар Э.Хаас 210,425,015 төгрөг гаргуулж, “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж шинжээч барьцааны хөрөнгө болох Э.Хөмчлөлийн ...б10 тоот /одоогийн хаягаар .... 10 тоот/, 131.3 м.кв 5 өрөө орон сууцыг 307,993,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан. “Мөнх-Оргил трейд” ХХК хотын төвийн А зэрэглэлийн 131.3 м.кв 5 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн. Орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ ижил төстэй орон сууцтай харьцуулаагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал аваагүй, үнийг тохиролцуулах ажиллагааг хийгээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулна” гэж заасан. Гэтэл НШШГГтай хамтран ажиллах гэрээтэй, уг байгууллагын эрх ашгийн дагуу, шахалтаар ажил олдог “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилсон нь хууль зөрчсөн. Тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд, шинжээчээр томилогдон дүгнэлт гаргасан Э.Эрдэнэбаатарын үнэлгээ хийх эрхийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байхад дүгнэлт гаргасан. Шинжээчээр ажилласан Ч.Дт шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181/ШШ2020/02983 дугаар шийдвэрээр Э.Хаас 212,405,290 төгрөг гаргуулж “ХХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Хөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ........... б10 тоот хаягт байршилтай 131.3 м.кв 5 өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21280563/01, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21280563/03 дугаар тогтоолоор битүүмжлэн хураан авсан.

Талуудаас үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул хуульд зааснаар шинжээч томилсон. “Мөнх-Оргил трейд” ХХК  барьцаан хөрөнгийг 307,993,000 төгрөгөөр үнэлснийг талуудад албан бичгээр мэдэгдсэн. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээний тайланг С.Дарамбазар гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан ажиллагааг ...нарт хийсэн бөгөөд тогтоолыг танилцуулж, хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгчид барьцааны хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Э.Ххариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан ...б10 тоот /одоогийн хаягаар ...... 10 тоот/, 131.3 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 307,993,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Хулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

4.1. Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүлээн аваад өөрийн өмчлөлийн орон сууцыг 508,000,000 төгрөгөөр үнэлсэн саналаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн талаар дурьдаж, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Гэтэл хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгч Т.Мөнхзул уг мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдэхгүй гэж илтэд худал тайлбар өгсөнийг шүүхээс хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтаас давуу байдлаар үнэлж нэхэмжлэгч тал үнийн санал өгсөн гэдгээ нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 508,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу энэ талаар төлбөр авагч ХХБинд танилцуулж, талуудыг харилцан тохиролцох боломж олгох зэрэг урьдчилан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх ёстой. Гэтэл хариуцагч нь энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүй атал шүүх Э.Хзүгээс үнэлгээний санал хүргүүлснээ нотлоогүй тул уг урьдчилан гүйцэтгэх ажиллагааг явуулах шаардлагагүй байсан гэж дүгнэсэн нь чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэл муутай шийдвэр болсон.

4.2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/221 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор барьцааны хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. Уг тогтоолыг шинжээч Б.Эрдэнэбаатарт танилцуулсан боловч шинжээч Ч.Дт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Шинжээч Б.Эхөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй гэх боловч тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй. Өмнөх шүүх хурал дээр Б.Энь Э.Хөмчлөлийн эд хөрөнгөд үнэлгээ хийх үед 2021.09.20-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн байсан талаараа дурдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь нотлогдоогүй шинжээч Б.Эрдэнэбаатарыг үнэлгээ хийх ажиллагаанд оролцуулсан нь хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болсон.

4.3. 2021.09.15-ны өдрийн 9/221 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа Э.Хөмчлөлийн орон сууцыг шинжээч Ч.Д үнэлж, үнэлгээ хийсэн талаар Хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан. Гэтэл “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг төлөөлөн маргаан бүхий орон сууцанд үнэлгээ хийлгүүлэх итгэмжлэлийг 2021.09.21-ний өдөр нэгэнт үнэлгээний зүйлтэй танилцаж үнэлгээ хийсний дараа Ч.Дт олгосон. Шинжээч Ч.Д өөрт нь итгэмжлэл олгогдоогүй байхад үнэлгээний зүйлтэй танилцаж, үнэлгээ хийсэн нь хуулийн дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг төлөөлөн хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгогдоогүй этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн хууль бус үйл ажиллагаа болсон. Гэтэл шүүх Б.Эрдэнэбаатарыг хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд, шинжээч Ч.Дыг “Мөнх-Оргил трейд” ХХК-аас хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгогдсон этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилох тогтоолтой Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч Б.Этанилцсан. Тухайн үед Б.Эрдэнэбаатар, Ч.Д нарт шинжээчийн эрх үүргийг танилцуулсан. Шинжээчээр оролцуулахад татгалзах болон оролцуулахгүй байх нөхцөл байдал байгаа эсэх талаар тэмдэглэл хөтөлсөн. Хуулийн этгээдийн захирал тайлангаа хянаад ирүүлсэн. 2021 оны 03 дугаар сард батлагдсан түр журмын дагуу 13 компанитай хамтран ажилладаг ба тухайн компаниудын хөрөнгийн үнэлгээний жагсаалт байдаг. Нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан ...б10 тоот /одоогийн хаягаар Сүхбаатар дүүргийн 07-р хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 41 байрны 10 тоот/, 131.3 м.кв 5 өрөө орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

4. Э.Хаас 210,425,015.91 төгрөг гаргуулан, “ХХБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн .... б 10 тоо хаягт байрлах 131,3 м.кв 5 өрөө орон сууц болон 2011 онд үйлдвэрлэгдсэн Ford explorer маркийн 1FMHK8D81CGA21507 арлын дугаартай цагаан өнгийн ...УНЕ улсын дугаартай автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181/ШШ2020/02983 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 589 дугаар магадлал хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. /хх23-31/

5. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх32-36, 90-92/

6. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч болон төлбөр авагчид 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудсаар дуудлага худалдаагаар худалдах  үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг орон сууцыг 307,993,000 төгрөгөөр төгрөгөөр үнэлсэн байна. /хх93, 98-126/

6.а. Шинжээч тус барилга-объектын орлоготой холбоотой харьцуулан жиших зах зээлийн бодитой мэдээллийн олдоц хомс байгаагаас шалтгаалан орлогын хандлагаар үнэлгээг хийх боломжгүй гэж үзэн хөрөнгийн үнэлгээний практикт хэрэглэдэг 3 хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлж, эцсийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэснийг зөрчөөгүй байна.

 

6.б. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасны дагуу үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй бөгөөд хэргийн 99-123 дугаар тал дахь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлжээ. Тэрээр тухайн объектыг 2021 оны 9 дүгээр сарын байдлаар www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо, харьцуулж буй хөрөнгөтэй нэг дүүрэгт байршилтай 70-131,6 м.кв талбайтай 3-4 өрөө, 195,000,000-275,000,000 төгрөгөөр худалдахаар зарлагдсан орон сууцуудтай харьцуулан барилгын байршил, хийц, насжилт, талбайн хэмжээ зэргийг тооцоолон үзэх замаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 307,993,000 төгрөг гэж тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримтыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Шинжээч хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараахь үндэслэлээр хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

7.а. Нэхэмжлэгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг 508,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн боловч төлбөр авагчид танилцуулж, талуудыг харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй гэх гомдлын тухайд,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Э.Хт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх, тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоох болохыг мэдэгдсэн байх ба уг мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Э.Х нь хүлээн авч гарын үсгээ зурсан байна. Төлбөр төлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийг 508,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч хэрэгт нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй бол шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, талуудын мэтгэлцсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг журамтай. Хариуцагчийн төлбөр төлөгч талаас үнийн саналаа ирүүлээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. /хх90/

7.б. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгогдоогүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн тухайд, 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолыг тус компанийн шинжээч Б.Эрдэнэбаатар, Ч.Д нарт гардуулан өгч, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.  /хх96/

“Мөнх-Оргил трейд” ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч Ч.Дт компанийг төлөөлж үнэлгээ хийх итгэмжлэл олгосон байх ба үнэлгээний тайланд шинжээч Ч.Д үнэлгээний зүйлтэй 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан талаар тусгагдсан байна. Хэдийгээр үнэлгээчинд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэл олгосон байх боловч энэ нь үнэлгээний тайланг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш. Үнэлгээчин Ч.Дт олгосон дээрх итгэмжлэлийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж үзэх бөгөөд хэлцлийн үндсэн дээр үнэлгээг хийж хожим хүлээн зөвшөөрсөн байдал нь нэхэмжлэгч талын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, уг ажиллагааг буруу гэж үзэхгүй. /хх97, 101/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00249 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА     

                                           ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                         А.МӨНХЗУЛ