Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2026/00222

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2026/00222

Дорнод аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ы *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,703,943.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:             

 

   Нэхэмжлэгч “******* банк” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь ******* банктай 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/57922997 тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 21,924,400 төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 281 хоногийн хугацаа хэтрээд байна. ...Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Ж.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 18,498,840.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,139,929.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,163.9 төгрөг нийт 20,703,943.1 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

           Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Ж.******* миний бие “******* банк” ХК-иас  нэхэмжилсэн 20,703,943.1 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,703,943.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20,703,943.1 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэг 20,703,943.1 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн   зөвшөөрсөн нь Иргэний  хуульд  нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэг 20,703,943.1 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 130,735 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 130,735 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* Банк” ХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА