Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2026/00221

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2026/00221

Дорнод аймаг

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ы *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,731,891.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь манай компанитай 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр L100042731 дугаартай “цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 7100149318 зээлийн дансны дугаартай, 7,250,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* дансанд зээл олголтыг хийсэн байна. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ  өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. ...Иймд зээлдэгч Ж.*******аас нийт 9,731,891.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* миний бие “******* ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 9,731,891.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,731,891.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэг 9,731,891.92 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн   зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

      Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэг 9,731,891.92 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,660 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 85,330 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 85,330 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

            ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА