| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/02046/И |
| Дугаар | 309/ШШ2026/00220 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2026/00220
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 309/ШШ2026/00220 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* пэй ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ы *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,605,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* пэй ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ж.******* нь ******* пэй аппликейшнээр дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж үйлчилгээний нөхцөлтэй танилцан, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. ...Хэрэглэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2,140,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан боловч зээлээ хугацаандаа төлөөгүй байна. Иймд зээлдэгч Ж.*******аас нийт 1,605,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* миний бие “******* пэй ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1,605,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* пэй ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,605,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэг 1,605,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* пэй ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэг 1,605,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* пэй ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 20,315 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 20,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* пэй ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА