Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2026/00188

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2026/00188

Дорнод аймаг

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ы *******од холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,700,283.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* банктай 3305145419 тоот зээлийн данс үүсгэн 500,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг  21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6,860,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 660,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч нэмэгдүүлж нийт 10,520,000 төгрөгийн зээл авсан.  Б.******* нь ЗГ-R000623268 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөлгүй 182 хоног хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 6,700,283.59 төгрөгийг гаргуулж ******* банканд олгож өгнө үү” гэжээ.

 

           Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Б.*******  миний бие нэхэмжлэлийн шаардлага болох  6,700,283.59  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,700,283.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагчаас 6,700,283.59 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгт 6,700,283.59 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэг 6,700,283.59 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,155 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 61,077.5 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 61,077.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* банк” ХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА