Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 787

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.А,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Б.Б холбогдох эрүүгийн ..............дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С эзэмшлийн 320100100557 дугаартай Төрийн банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцсийн ойролцоо таксинд суугаад явж байсан. Такси дээшээ уул руу гарахгүй байхаар нь би таксины мөнгө гэж өгөөд таксигаа явуулах гэхэд таксины жолооч надад миний карт мөн 2 ширхэг 20.000 дэвсгэрт 1000 төгрөг өгөхөөр нь би 20.000 төгрөг өгөөд тооцоо хийгээд би гэрлүүгээ алхаад орсон юм. Тэр залуу миний данснаас 480.000 төгрөг авчихсан байсан юм. Тэгээд сүүлд тэр залуугийн ээж нь гэх эмэгтэй надтай уулзаж надад 480.000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 01-ний өдөр цагдаагаас Б хайгаад ирэхээс өмнө фэйсбүүкэд Б зураг байхаар нь би түүнээс чи хэрэг хийсэн юмуу гээд асуухад өөрөө гүрийгээд хэлээгүй дараа нь цагдаагаас хайгаад ирэхэд Батмөнх утсаа салгаад зугатаасан надад утсаар Замын-Үүд явж байна гэж хэлсэн. Тэгээд хүний картнаас 480.000 төгрөг авсан гэдгээ утсаар хэлсэн. Би Б яагаад хүний мөнгө авсан талаараа эртхэн хэлэхгүй байсан юм бэ гэж уйлаад загнахад би хүний картнаас 480.000 төгрөг авсан гэж хэлсэн. Одоо би миний хүүхдийн хийсэн хэрэг учраас хохирлыг нь төлж барагдуулах гээд сайн дураараа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Б.С Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга /хэргийн 5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 50 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С эзэмшлийн 320100100557 дугаартай Төрийн банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.  

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.