Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2026/00089

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2026/00089

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******ын *******т холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,885,449.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:             

 

   Нэхэмжлэгч “******* банк” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.******* нь ******* банкны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/57787765 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 26,500,000 төгрөгийн зээлийг жилийн 19 хувийн хүүтэй байрны тохижилт засвар зориулалтаар зээлсэн. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.2, 6.4-д заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 692 хоногийн хугацаа хэтрээд байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 22,377,133.09 төгрөг, зээлийн хүү 2,429,078.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,238.19 төгрөг, нотариатын үнэ 7,000 төгрөг нийт 24,885,449.98 төгрөгийг А.*******аас гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

           Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  *******ын ******* миний бие “******* банк” ХК-иас  нэхэмжилсэн 24,885,449.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,885,449.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 24,885,449.98 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэг 24,885,449.98 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн   зөвшөөрсөн нь Иргэний  хуульд  нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 24,885,449.98 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,377 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 141,188.5 төгрөг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 141,188.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* Банк” ХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                             ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА