| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2411000000576 |
| Дугаар | 2026/ДШМ/186 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.2.3., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/186
2026 02 10 2026/ДШМ/186
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанжаргал,
хохирогч Б.О-ын өмгөөлөгч Л.Ган-Очир,
шүүгдэгч Ц.Г-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1457 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2411000000576 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ц-ын Г-, ......., /РД: Ц-/,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 147 дугаар зүйлийн 147.4, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгүүдэд зааснаар 10 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Ц.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 ............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1457 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “...6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн...” гэснийг “...6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 257 /хоёр зуун тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ