Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2026/00157

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 02 315/ШШ2026/00157

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Их өвөлжөө гэж газар нутаглах, ******* *******,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: *******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Р. миний бие 1986 оны 06 дугаар сараас 1988 оны 9 сарыг дуустал Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төлөө нэгдлийн Дөхөм багт малчнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр 10 сар гэж бичсэн тул шүүхээр баталгаажуулах гэсэн юм. Иймд Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төлөө нэгдэлд 1986 оны 06 сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1986 оны10 сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2026 оны 01 сарын 20-ны өдрийн Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 12 дугаартай албан тоот бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төлөө нэгдлийн Дөхөм бригадад малчнаар 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, 1986 оны 10 сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн ******* цалингийн жагсаалт 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 12 дугаартай албан тоот бичиг, 656450 дугаартай цэргийн батлахын хуулбар,

 

4. Гэрч *******: ...******* нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр томилогдож Сүхбаатар аймгийн ******* сумын "******* ******* төлөө" нэгдлийн Дөхөм багт малчнаар томилогдож байсан. 1988 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж байсан. Манайх Р.*******хтэй нэг бригад буюу ойрхон байдаг байсан учир сайн мэдэж байна.

 

5. Гэрч *******: ...Манайх буюу ******* аавынхтай 1987 онд ******* сумаас баруун урд зүгт "Гүү бариач" гэх газарт хамт өвөлжиж байсан. 1989 оноос "Их өвөлжөө" гэх газарт саахалт айл байсан. Манай аав суурийн ахлагчаар ажиллаж байсан. ******* тухайн үед аав, ээжийн хамт нэгдэлд мал маллаж байсан. ******* нь 1993 онд эхнэр авч байсан ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төлөөнэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******  Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төлөө нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР