Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2026/00159

 

 

 

 

 

 

 

 

2026 03 02 315/ШШ2026/00159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн******* сумын 4 дүгээр баг, 13-19 тоот, ******* ******* нэхэмжлэлтэй

 

******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ц. миний бие өөрийн эхнэр болох 1990 оноос хойш хамт амьдарч 2 хүүхэд өгсөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй өдий хүрсэн. Иймд ******* намайг ******* 1990 оноос хойш хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,******* төрсний бүртгэлийн хуулбар, ******* төрсний бүртгэлийн хуулбар, 2026 оны 01 сарын 21-ний өдрийн Сүхбаатар аймгийн******* сумын 4 дүгээ багийн Засаг даргын 1/31, 1/32 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* 1990 оноос хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. овогт нь овогт 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн ...Бид 1990 оны 03 дугаар сарын 6-ны өдөр гэр бүл болсон. Гэтэл гэрлэлтийн батлахгүй байгаа тул одоо батлахаа шүүхээр орж авах гэж байгаа. Тухайн үед Цэрмаа гэдэг хүн баталсан гэж байсан... гэх тайлбар, ******* төрсний бүртгэлийн хуулбар, ******* төрсний бүртгэлийн хуулбар, 2026 оны 01 сарын 21-ний өдрийн Сүхбаатар аймгийн******* сумын 4 дүгээ багийн Засаг даргын 1/31, 1/32 дугаартай тодорхойлолт,

 

5. Гэрч гийн шүүхэд өгсөн: ... *******, нар 1990 онд******* суманд хуримаа хийж байсан. Тэдний дундаас 1991 онд хүү Мөнхбаяр, 1993 онд охин Мөнхзаяа нар төрсөн. ******* нь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан, одоо хүртэл ажиллаж байгаа.... гэх мэдүүлэг

 

6. Гэрч гийн шүүхэд өгсөн: ... *******, нар 1990 онд******* суманд хуримаа хийж байсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Одоо хүртэл хамт амьдарч байгаа.... гэх мэдүүлэг,

 

7. Иймд ******* нь ******* 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг овогт нь овогт 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР