| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00338/И |
| Дугаар | 315/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00407
2025 10 28 315/ШШ2025/00407
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, тоот хаягт байрлах, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан овоо,*******, тоот хаягт оршин суух, холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,818,701.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ХХК нь холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,818,701 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч уг зээлийг авснаа хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд хуваан төлөхөө илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 2,536,315 төгрөгт ногдох хэсгийг хэвээр үлдээн, үлдсэн хэсгээс татгалзаж хариуцагчтай эвлэрэх хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч 2,818,701.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 282,386 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,536,315 төгрөгийг хариуцагч 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,050 төгрөгөөс 27,765.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,765.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,818,701.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 282,386 төгрөгийг татгалзаж, үлдэх 2,536,315 төгрөгийг хариуцагч 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,050 төгрөгөөс 27,765.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,765.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР