| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00348/И |
| Дугаар | 315/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00382
2025 10 17 315/ШШ2025/00382
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* төв байранд байрлах, *******-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар баг,******* тоот хаягт оршин суух,******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,898,415.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай байгууллагаас 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2010117005 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,317,887 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн.2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 39 хоног хугацаа хэтрүүлэн 1,309,788.28 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,574,423.5 төгрөг, зээлийн хүү 320,978.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,013.56 төгрөг, нийт 14,898,415.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 14,898,415.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,898,415.55 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,442 төгрөгийн тал хувь 116,221 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 116,221 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 14,898,415.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,442 төгрөгийн тал хувь 116,221 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 116,221 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР