| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00487/И |
| Дугаар | 315/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00383
2025 *******0 *******7 315/ШШ2025/00383
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* цогцолбор хаягт байрлах, ******* ХХК-ийн
Хариуцагч: *******, Нэгдэл дунд 1 гудамж,******* тоот хаягт оршин суух, ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 203,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь ******* ХХК-тай 2017 оны*******1 сарын*******6-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан. нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын*******1-ний өдөр 50,000 төгрөгийг 4.9 хувийн хүүтэй,******* сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг, 2018 оны 4 сарын*******1-ний өдрөөс 2022 оны 9 сарын*******1-ний өдрийг хүртэлх*******613 хоногийн зээлийн хүү*******28,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,179 төгрөг, нийт 203,572 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 203,572 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 203,572 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,757 төгрөгийн тал хувь 3,378.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,378.5 төгрөгийг хариуцагч өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1,*******23 дугаар зүйлийн*******23.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 203,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,757 төгрөгийн тал хувь 3,378.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,378.5 төгрөгийг хариуцагч өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР