| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00351/И |
| Дугаар | 315/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00384
2025 10 315/ШШ2025/00384
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг,******* гэх газарт оршин суух, утасны дугаар *******, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, тоотод оршин суух, утасны дугаар , холбогдох
Гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: тохиролцож 23,000,000 төгрөгөөр 46 бяруу авахаар болсон. Би Хаан банкны дугаарын харилцах дансанд 46 бярууны төлбөр болгон 2025 оны 02 дугаар сарын 14-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 16-нд 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын-нд 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-нд 2,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-нд 500,000 төгрөг буюу нийт 23,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл нь 23,000,000 төгрөг авснаас хойш бяруунуудыг бөөгнүүлж авч өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Ингээд нь бяруунуудыг өгөх боломжгүй болсон гэхээр нь миний зүгээс түүнд шилжүүлэн өгсөн 23,000,000 төгрөгөө буцааж авъя гэхэд урьд ажил хийж байгаа бүтэхээр нь өгнө гэж хэлсээр 3 сарын хугацаа өнгөрч намайг хохироосоор байна. Иймд аас 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 23,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын-нд 23,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Уг хугацаанд 23,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 2025 оны 10 сарын 24-нд 10 унагатай гүү, нэг азарга өгөхөөр харилцан тохиролцох саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэвжидмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч эвлэрлийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 23,000,000 төгрөгийг 2025.10.17-ны өдөр хариуцагч Хаан банкны 5945051251 дугаарын харилцах дансанд шилжүүлж өгнө үү. Хэрэв энэ өдөр харилцах дансанд шилжүүлээгүй тохиолдолд 2025.10.24-ний өдөр нэхэмжлэгч би Сүхбаатар аймагт очиж хариуцагчаас 10 унагатай гүү, 1 азарга адууг биет байдлаар авахад татгалзах зүйлгүй. Иймд эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэг 23,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын-нд 23,000,000 төгрөгийг төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд 2025 оны 10 сарын 24-нд 10 унагатай гүү, нэг азарга өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэмжидмаатай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийн тал хувь 136,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 136,475 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ын гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын-нд 23,000,000 төгрөгийг төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд 2025 оны 10 сарын 24-нд 10 унагатай гүү, нэг азарга өгөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийн тал хувь 136,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 136,475 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР