Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 315/ШШ2025/00361

 

 

 

 

2025 10 03 315/ШШ2025/00361

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн,

Хариуцагч: ******* дугаар багт оршин суух, ******* холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 1,989,358.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр СҮ-СТГ/2023-123703 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 1,458,000 төгрөгийн зээлийг 1 сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч ******* нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 10 дугаар сараас эхлэн 618 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт 1,989,358.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,989,358.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 20-ноос 2026 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 331,559.******* төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Ирээдүй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,989,358.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,989,358.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 20-ноос 2026 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 331,559.******* төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Ирээдүйтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,780 төгрөгийн тал хувь 23,390 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 23,390 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,989,358.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 20-ноос 2026 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 331,559.******* төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,780 төгрөгийн тал хувь 23,390 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 23,390 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР