Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 315/ШШ2025/00351

 

 

 

 

 

2025 10 01 315/ШШ2025/00351

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарт байрлах, ******* ХХК-ийн,

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 220516-302994 дугаартай 300,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1105 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч гаас зээлийн гэрээний үүрэгт 828,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 828,000 төгрөгийг 10 сарын 20-ны өдрөөс 11 сарын 20-ны өдрийн дотор 2 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнгүүн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 828,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 828,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 20-ны өдрөөс 11 сарын 20-ны өдрийн дотор 2 хувааж төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнгүүнтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,422 төгрөгийн тал хувь 12,211 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,211 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 828,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2025 оны 10 сарын 20-ны өдрөөс 11 сарын 20-ны өдрийн дотор 2 хувааж төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,422 төгрөгийн тал хувь 12,211 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,211 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР