| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00289/И |
| Дугаар | 315/ШШ2025/00269 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2025/00269
2025 08 07 315/ШШ2025/00269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг,******* гэх газар оршин суух, *******,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* миний бие ******* 1992 оноос ханилж аав ээжтэйгээ хамт амьдран, бидний дундаас 1993 онд *******, 1996 онд хүү ******* нар төрсөн. Бид 2002 онд гэрлэлтээ батлуулсан. 2012 оноос тусдаа амьдарч, 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1999-2016 оны малын А данс нөхрийн нэр дээр байгаа тул хамтран амьдарч байснаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд ******* 1999 оноос 2002 оныг дуустал хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, охин *******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү *******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/185 дугаар лавлагаа гаргах тухай албан бичиг, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2000 оны лавлагаа, *******ийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар албан бичиг, 2000 оны мал тооллогын нэгтгэлийн А данс зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* 1999 оноос 2002 оныг дуустал хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. нь ******* 1999 оноос 2002 оныг дуустал хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/185 дугаар лавлагаа гаргах тухай албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2000 оны лавлагаа, *******ийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар албан бичиг, 2000 оны мал тооллогын нэгтгэлийн А данс зэрэг баримтууд,
4. Гэрчын: ..., ******* нар 1990 оноос үерхэж эхэлсэн. 1993 онд том охин нь төрсөн. Айл гэр болоод бид нар ойролцоо саахалт байсан., ******* нар 1993 онд том охин төрөөд хамтдаа амьдарч эхэлсэн.Хэдэн онд салсныг сайн мэдэхгүй байна. Би Мөнххаан сумын төв рүү 2000 онд орж ирээд, энэ хүмүүс хөдөө байсан учраас сайн мэдэхгүй байна.Том охиныг 1993 онд төрснийг мэддэг.Хүүг нь хэдэн онд төрснийг мэдэхгүй байна. Хүү, охин хоёртой. бид хоёр бага байхдаа сумын төвд айл саахалт байсан хүүхдүүд. ******* нь миний эхнэртэй нэг анги. Мэдэхгүй байх аргагүй. Тэрнээс гадна , ******* нарыг хөдөө амьдарч байхад ойролцоо саахалт амьдарч байсан. Би 1997 он хүртэл айл саахалтууд байсан. Түүнээс хойш отор нүүдэл гээд өөр газруудаар явсаар байгаад 2000 онд Мөнххаан сумын төв рүү орж ирсэн.1997 оноос хойш хамт амьдарч байсныг бол мэднэ. Гэхдээ яг хэзээ салсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
5. Гэрч: *******гийн: ..., ******* нар 1990 оноос үерхэж эхлээд 1993 онд том охин Нарантунгалаг төрсөн. 1993 онд анхны хүүхэд төрөхөд хамт амьдраад эхэлчихсэн байсан. Яг хэдэн оноос эхэлж хамт амьдарч эхэлснийг мэдэхгүй байна. 2016-2017 он хүртэл хамт амьдарсан байх. 2016 билүү, 2017 онд салсан.1996 онд хүү төрсөн.Нөхөр нь архи уудаггүй, тоглодог хүн байсан. Түүнээс болж салсан. *******тэй дотно найзууд учраас энэ талаар сайн мэднэ. Олон жил найзалж байгаа. Нутаг усныхан мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь *******1981 оноос хойш 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд ******* нь ******* 1999 оноос хойш 2022 оныг дуустал хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нь ******* 1999 оноос 2002 оныг дуустал хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР