Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 315/ШШ2025/00270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 315/ШШ2025/00270

 

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* цогцолборт байрлах, утас: *******,*******,******* ХХК-ийн, 

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, утас *******, холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,051,944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие монпэй апплейкшнаас мөнгө зээлсэн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 1,051,944 төгрөгийг 10-11 сард төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,051,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 Хариуцагч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлж, шүүх хуралдаанд ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

-ийн нэхэмжлэлтэй д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,051,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,797 төгрөгийн тал хувь 29,797 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч аас 29,797 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Н.БАЯРБААТАР