Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2025/00266

 

 

 

2025 08 06 315/ШШ2025/00266

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* төв байр, /РД: *******/, утас: *******,*******,-ийн

Хариуцагч: ,,,, тоот, РД: , Утас: ,,, холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,905,967.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тай R000925079 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 1,200,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай, 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр R000925079 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 1,390,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны дугаар сарын 06-ны өдөр R000925079 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж,00,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны дугаар сарын 07-ны өдөр R000925079 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 1,390,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр R000925079 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 1,360,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,627,455.66 төгрөг, зээлийн хүү 274,370.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,140.69 төгрөг, нийт 4,905.967.07 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 4,905,967.07 төгрөгийг 4 хувааж, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлж барагдуулах хүсэлтийг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,905,967.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 4,905,967.07 төгрөгийг 4 хувааж, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуунтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,445 төгрөгийн тал хувь 46,722.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 46,722,5 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж нэхэмжлэгч-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,905,967.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 4 хувааж, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,445 төгрөгийн тал хувь 46,722.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 46,722,5 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж нэхэмжлэгч-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР