Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2025/00404

 

 

 

 

2025  10  27  315/ШШ2025/00404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаат аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* гэх газарт нутаглах, утас *******,*******,

 

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, утас *******,******* холбогдох 

 

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1996 оноос эхлэн одоог хүртэл мал маллан амьдарч байна. 2023 оны 5 сард Төрийн банкнаас 12 сая төгрөгийн малчны зээл авсан. 2023-2024 оны өвлийн байгалийн гамшигт нэрвэгдэн малгүй болсон. Малчид зудад нэрвэгдэн малгүй болсонтой холбогдуулан Засгийн газраас малчны зээлийн төлбөрийг нэг жилээр хойшлуулж, малчин 25 хувийг төлж, засаг 75 хувийг төлөхөөр шийдвэрлэж, энэ шийдвэр улс орон даяар хэрэгжсэн. 2025 оны 5-р сарын 01-ний өдөр зээлийн төлөлт хийх хугацаа болж, төлбөрийн үлдэгдэл 25 хувиа төлөхөөр банканд очиход танайх малчин өрхөөр бүртгэгдээгүй, мал бүхий өрхөөр бүртгэгдсэн учраас зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөөгүй, төлбөрөө бүрэн төл гэсэн. Би эхнэр тэтгэврийн зээлийг нэг жилийн хугацаагаар авч 5,660,000 төлж зээлээ хаасан. Үүнээс Засгийн Газрын хөнгөлөлтөөр 1,500,000 төгрөг хөнгөлөгдөх байсан боловч уг хөнгөлөлтийг эдэлж чадсангүй.Тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан нь Засгийн газрын тогтоолын дагуу малчин өрхийн жагсаалтыг Төрийн банканд гаргаж өгөхдөө манайхыг малчин өрхийн жагсаалтад оруулаагүй, мэдээгээ буруу өгч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас бид хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй, 1,500,000 төгрөгийн илүү төлөлт хийж, хохироод байна. Иймд мэдээ тайланг буруу гаргаж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж биднийг хохироосон, багийн Засаг даргаар ажиллаж байсан аас илүү төлөгдсөн 1,500,000 төгрөгийг гаргуулж өнгө үү...гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тухайн үед *******ийн засаг даргаар ажиллаж байсан. Одоо Сүхбаатар сумын иргэдийн төлөөлөгчдийн даргаар ажиллаж байгаа ажиллаж байгаа аас 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь ямар учиртай вэ? гэвэл нь насаараа мал маллаж ажилсан малчин өрх юм. 2023, 2024 оны зуднаар мал нь үхэж хорогдсон. Энэ мал үхэж хорогдох үед Төрийн банкнаас малчны зээл авсан байсан. Нийт малчдын мал үхэж хорогдсон учир Засгийн газраас арга хэмжээ авч малчдын зээлийн хүүг хөнгөлж зээлийн 75 хувийг төрөөс, 25 хувийг малчид өөрсдөө төлөх тухай тогтоол гарсан. Ингээд 2025 оны 05 дугаар сард малчны зээлийнхээ хүү буюу 25 хувийг төлөхөөр очиход та малчин гэх ангилалд хамаарагдаагүй учир зээлийнхээ хүүг бүрэн хэмжээгээр төл гэсэн. Банкны шаардлагын дагуу зээлийнхээ хүүг бүрэн хэмжээгээр төлсөн. Зээл төлсөн асуудалд тухайн үеийн багийн засаг даргын буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж 1,500,000 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтууд болох 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.7, мөн Төрийн албаны тухай хуулийн тодорхой заалтуудад заасан үүргүүдийг хэрэгжүүлж Багийн засаг дарга нь улс төрийн албан тушаалтны хувьд Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүрэгтэй. Мөн ард иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалж, тэдэнд үйлчлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас *******д хохирол учирсан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад 2023, 2024 оны *******ы малын А дансанд ыг малчин өрх гэж тэмдэглэсэн байгаа. Түүнээс гадна *******ийн Засаг даргын тодорхойлолт дээр манай багийн малчин өрх гэдгийг тодорхойлсон байгаа. Мөн тухайн үед багийн засаг даргаар ажиллаж байсан ын тодорхойлолт дээр ******* нь Гурвалжны тал гэх газар нутагладаг, 2023 онд 225 толгой мал, 2024 онд 218 толгой мал тоолуулсан нь үнэн гэсэн байдаг. Хариуцагч өмнөх шүүх хуралдаанд нь малчин өрх биш, мал бүхий иргэн гэж маргаж байсан. Ингээд шүүхээс нотлох баримт гаргуулах тухай захирамж гарсан. Тус захирамжийн дагуу Сүхбаатар сумаас нотлох баримт ирсэн. Үүн дээр 2020, 2021, 2022 онуудад ******* нь мал бүхий өрх гэсэн тэмдэглэгээ харагдаж байгаа. Харин 2023, 2024 онуудад малчин өрх байсан нь тодорхойлогдсон байгаа. Гэхдээ шүүхэд ирсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй ирсэн байна.Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт жилийн дөрвөн улирлын турш малаа малладаг, түүнийхээ ашиг шимээр амьдарч байгаа иргэдийг малчин өрх гэнэ гэж тодорхойлсон байдаг. Энэ заалтыг үндэслэж мал тооллогын А данс дээр малчин өрх, мал бүхий өрх гэдгийг багийн дарга нь тодорхойлж явдаг учраас ******* малчин өрх гэх тодорхойлолтод нийцэж байна гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 228.1, 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг үндэслэж, 1,500,00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Хэдийгээр хариуцагч өөрөө гэм буруугүй, энэ хүн чинь малчин өрх юм гэж маргаж байгаа боловч өөрийнхөө гэм буруугүйг нотолж чадаагүй учир төлбөр төлбөр үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна...гэв

 

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь манай багт оршин суудаг бөгөөд мал бүхий өрх мөн. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т малчин өрх гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг малчин өрх гэнэ. Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/152 тоот тушаалын хавсралтаар мал бүхий өрх гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг хэлнэ. Малчин өрх жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж малын ашиг шим нь тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байгаа өрхийг хэлнэ. Монгол улсын статистикийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу жил бүр мал тооллогын ажил хийгддэг. Мөн багийн Засаг даргын бүртгэлийн журамд заасны дагуу өрхийг малчин өрх гэж бүртгэхэд зөвхөн малтай байх нь хангалтгүй бөгөөд тухайн өрх мал аж ахуйг гол амьжиргааны эх үүсгэвэр болгож буй эсэхийг харгалзан үздэг. Тухайн өрх нь малтай гэдгийг тухайн бүртгэлийн үед өрхийн амьжиргаа, иргэний мэдүүлэг болон тухайн үеийн журамд нийцүүлэн ангилалд багтаагаагүй байна. Энэ нь иргэнийг хохироох зорилготой бус харин тухайн үеийн баримт бичиг, хууль журмын хүрээнд бүртгэл хөтөлснөөс болсон. Иймд уг гомдлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар албан бичиг, *******ийн засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/40 дугаар албан бичиг, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт, Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******ийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 121 дугаар албан бичиг зэрэг баримтыг,

хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд гаргасан өгсөн байна.

 

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2025 оны 9 сарын 23-ны өдрийн 1263 дугаар захирамжаар *******ийн засаг даргаас нэхэмжлэгч *******ы 2020-2024 оны малын А дансыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан Багийн засаг даргын буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хор учруулсаны хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь малчид зудад нэрвэгдэн малгүй болсонтой холбогдуулан Засгийн газраас малчны зээлийн төлбөрийг нэг жилээр хойшлуулж, малчин 25 хувийг төлж, засаг 75 хувийг төлөхөөр шийдвэрлэж, энэ шийдвэр улс орон даяар хэрэгжсэн. Засгийн Газрын хөнгөлөлтөөр манайх малчны зээлээс 1,500,000 төгрөг хөнгөлөгдөх байсан боловч уг хөнгөлөлтийг тухайн үеийн багийн Засаг даргаар ажиллаж байсан нь Засгийн газрын тогтоолын дагуу малчин өрхийн жагсаалтыг Төрийн банканд гаргаж өгөхдөө манайхыг малчин өрхийн жагсаалтад оруулаагүй, мэдээгээ буруу өгч, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас бид хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй учраас илүү төлсөн 1,500,000 төгрөгийг буруутай албан тушаалтан аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

4. Хариуцагч нь ******* нь манай багт оршин суудаг бөгөөд мал бүхий өрх мөн. Багийн Засаг даргын бүртгэлийн журамд заасны дагуу өрхийг малчин өрх гэж бүртгэхэд зөвхөн малтай байх нь хангалтгүй бөгөөд тухайн өрх мал аж ахуйг гол амьжиргааны эх үүсгэвэр болгож буй эсэхийг харгалзан үздэг. Тухайн өрх нь тухайн бүртгэлийн үеийн өрхийн амьжиргаа, иргэний мэдүүлэг болон тухайн үеийн журамд нийцүүлэн малчин өрх ангилалд багтаагаагүй. Энэ нь иргэнийг хохироох зорилготой бус харин тухайн үеийн баримт бичиг, хууль журмын хүрээнд бүртгэл хөтөлснөөс болсон гэж нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.1. Энэ хэргийн нэхэмжлэгч ******* нь *******ийн малчин иргэн, 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 12, үхэр 14, хонь 36, ямаа 163, нийт 225 толгой мал тоолуулсан болохыг *******ийн засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 227, *******ийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/40 дугаар албан бичиг зэргээр тогтоогдоно.

 

5.2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримтанд ******* Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум,******* гэх газарт оршин суух малчин өрх гэж бүртгэсэн байх бөгөөд энэ нотлох баримтыг хариуцагчаас Энэ баримтанд зурсан гэх гарын үсэг минийх биш. Мал тоологонд явсан хүмүүс миний өмнөөс зурсан байна. Энэ баримтанд *******ыг малчин өрх гэж бүртгэсэн нь буруу. Учир нь Статистикийн баримтанд мал бүхий өрх гэж бүртгэгдсэн гэж маргажээ.

 

Дээрх нотлох баримтттай холбоотойгоор тус шүүхийн 2025 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 012263 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргаас нэхэмжлэгч *******ы 2020-2024 оны А данс, Статистикийн тодорхойлолтыг гаргуулахаар тогтоосон боловч *******ы 2020-2024 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтыг нотлох баримтын шаардлага хангуулалгүйгээр ирүүлж, харин Статистикийн тодорхойлолтыг огт ирүүлээгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт нь хуулбар үнэн дардастай боловч огоо, гарын үсгийн тайллал байхгүй, мөн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргаас ирүүлсэн *******ы 2020-2024 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгчээс *******аас Сүхбаатар сумын 3 дугаар багийн дарга ын буруутай үйл ажиллагааны улмаас гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэгчээс хариуцагчийг зөв тодорхойлж ирүүлээгүй гэж шүүх үзлээ.

 

Учир нь хариуцагч нь 2021-2024 онуудад нэхэмжлэгч *******ы харьяалах *******ийн засаг даргаар ажиллаж байсан ба одоо уг албан тушаалыг эрхлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдоно.

 

7. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ ,

2-т Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. гэж заажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад буюу хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцтгэх явцад гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж,

498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь төрийн албан хаагчид холбогдох харилцаанд хамаарах тусгайлсан хэм хэмжээ буюу төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсаны хариуцлагыг хэн хүлээхийг тодорхойлсон байна.

 

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь Багийн даргын буюу төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд хуулийн дээрх зохицуулалтанд зааснаар нэхэмжлэлийг тухайн үед ажиллаж байсан, одоо уг албан тушаал, үүргийг гүйцэтгэхгүй байгаа хувь хүнд бус харин тухайн багийн Засаг даргыг харьяалах сумын Засаг даргад холбогдуулан гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

 

8. Иймд хариуцагч нь нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг шууд хариуцвал зохих этгээд биш байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч т холбогдох гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан нээхмжлэгч *******ы, хариуцагч т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл нэхэмжлэгч заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш, хариуцагч шийдвэрийг хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.НАСАНБУЯН