Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00229

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ......... хот, ......... дүүрэг .... дугаар хороо........ ........... тоот хаягт байрлалтай, “...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ................. тоот хаягт оршин суух, ...........ийн .........д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 616,714.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.........” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П………. нь “.......” ХХК-тай 2021 оны 08-р сарын 02-ны өдөр .......дугаар “..... зээлийн эрхийн гэрээ”-г .........аар байгуулан, улмаар 2022 оны 02-р сарын 24-ний өдөр ........дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 160,000 төгрөгийн .....зээл авч зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна.

 ...зээлдэгч П.........гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох  болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй …….. хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор ……. зээлийн гэрээний 6.4 дэх заалт: "Зээлдэгчийг зээл авах бүрт ……….. аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн ………. аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар төлөхийг ……… ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно" гэх заалтыг зөрчсөн "…… зээлийн гэрээний 6.4 дэх заалт"-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч П......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..............” -д 621,714.67 төгрөгийн зээлтэй тул энэхүү зээлийг миний бие нь 2026 оны 03 дугаар сарын 20-25-ны хооронд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч  П............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт  616,714.67 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн нэхэмжилсэн 616,714.67 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч П....... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,301 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч  П..........д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт нийт 616,714.67 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч П............ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  19,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,650.5 төгрөгийг, төрийн сан буюу ........... тоот данснаас 9,650.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.........”  ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

       ШҮҮГЧ                                  Т.БАЛЖИННЯМ