| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00418/И |
| Дугаар | 315/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2025/00363
2025 10 03 315/ШШ2025/00363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* тоот хаягт оршин суух, *******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний 1984 оны 10 дугаар сарын 13-аас 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд машинистаар, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн хадлангийн 1 дүгээр бригадад тракторчнаар, 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрт ЦШС-ний монтёроор, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны галчаар, 1988 оны 9 дүгээр сарын 15-аас 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Холбооны яамны харьяа Сүхбаатар аймгийн Холбооны газарт монтёроор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл НАА үйлчилгээний удирдах газарт уурын зуухны галчаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үйлдвэрийн 24-ийн уурын зууханд машинистаар, 1989 оны 07 дугаар сарын 01-ээс Сүхбаатар аймгийн 12-р дугаар авто баазад 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс хэрэгт Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймаг 12 дугаар авто баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар ажлаас чөлөөлөх, ажилд томилох, машин хүлээлцүүлэх тухай тушаал, Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 134 дугаар ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Холбооны яамны харьяа Сүхбаатар аймгийн холбооны газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 78 дугаар ажилд түр томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Сүхбаатар аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаар ОНДЗ-ын ажилчдыг шилжүүлэх тухай тушаал, хүлээлцсэн акт, ЭХҮ-ээс ОНДЗ-аар НААУГ-т шилжүүлсэн ажилчдын бүртгэл, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн даргын 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар ажилд авах тухай тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 166 дугаар ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаар ажилд авах тухай тушаал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 10 дугаар сарын 13-аас 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн уурын зууханд машинистаар, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн хадлангийн 1 дүгээр бригадад тракторчнаар, 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрт ЦШС-ний монтёроор, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны галчаар, 1988 оны 9 дүгээр сарын 15-аас 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Холбооны яамны харьяа Сүхбаатар аймгийн Холбооны газарт монтёроор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл НАА үйлчилгээний удирдах газарт уурын зуухны галчаар, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үйлдвэрийн 24-ийн уурын зууханд машинистаар, 1989 оны 07 дугаар сарын 01-ээс Сүхбаатар аймгийн 12-р дугаар авто баазад 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Сүхбаатар аймгийн архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар цалингийн лавлагаа, Сүхбаатар аймаг 12 дугаар авто баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар ажлаас чөлөөлөх, ажилд томилох, машин хүлээлцүүлэх тухай тушаал, Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 134 дугаар ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Холбооны яамны харьяа Сүхбаатар аймгийн холбооны газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 78 дугаар ажилд түр томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Сүхбаатар аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаар ОНДЗ-ын ажилчдыг шилжүүлэх тухай тушаал, хүлээлцсэн акт, ЭХҮ-ээс ОНДЗ-аар НААУГ-т шилжүүлсэн ажилчдын бүртгэл, Сүхбаатар аймгийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн даргын 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар ажилд авах тухай тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 166 дугаар ажилд томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаар ажилд авах тухай тушаал,
гэрч*******ын Салхитын тэжээлийн аж ахуйд 1986 онд тракторчнаар ажилд орж байсан. Би Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчин салааны ахлагч байсан. ******* нь Салхитын тэжээлийн аж ахуйн 1 дүгээр бригадын 1 дүгээр салаанд тээврийн трактор барьдаг байсан. 1986 онд орсон санагдаж байна. 2 жил гаран ажлаад ажлаас гарсан санагдаж байна.Салхитын тэжээлийн аж ахуйгаас ажлаас гараад өөр хаана ямар ажил хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Уриалхан, түргэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Өвөл болохоор үйлдвэртээ груушиг хийнэ, өвс ачихаа явна, уурын зууханд ажиллах гэх мэт ажил хийдэг байсан. Би *******гийн Салхитын тэжээлийн аж ахуйд ажиллаж байх үеийг мэднэ. Түүнээс хойших ажилласан байдлыг мэдэхгүй. Би Салхитын тэжээлийн аж ахуйд 1970-2007 онд ажилласан гэх мэдүүлэг,
гэрч *******ийн ...Би 12 дугаар баазад ажиллаж байсан. Би хот хооронд диспитрчин хийж байхад баазад паркийн манаач хийж байсан. Тэгээд танина. 1990 оны 6 сард билүү, манаачаар гарч байгаа гээд таарч байсан. 1,2 удаа таарч байсан. Цэрэнжав гэх өвгөнийг сураглаад очиход гарч байсан. Тэрүүгээр манайд ажиллаж байсан гэдгийг мэднэ.******* тэжээлийн аж ахуйд тракторын жолооч хийж байсан. Миний мэдэхээр өвс тээврийн груушиг хийж байсан. Би баазын диспитирчин байсан учраас жолоочид бензиний талон явалтынх нь тоогоор өгдөг байсан. Тэгэхэд Тэжээлийн аж ахуйд өвс ачдаг груушигууд байсан. Груушигээр ******* явж байсан. Оныг нь сайн санахгүй байна. 1985, 1986 онд байсан байх. Тус байгууллагад 4 жил ажилласан байх. Хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө баазад 1981 оны 02 сард сургууль төгсөж орж ирээд ашиглалтын тоо бүртгэгчээр анх ажилд орсон.Намайг 1981 онд ажилд ороход ******* ажилд ороогүй байсан.1984 юм уу, 1985 онд байх хот хоорондын диспитрчин байсан. Тэр үед ******* ажиллаж байсан. Би 1993 оныг хүртэл хот хоорондын диспитрчин хийж байсан. Байнга уулздаггүй хүмүүс болохоор сайн мэдэхгүй байна. Баазын ажилчид олон болохоор зарим хүмүүсийг мэдэхгүй. *******г манаач хийж байсан учраас мэдэж байна. 1993 онд ажиллаж байгаагүй байх. ******* Холбоонд ажиллаж байсан. Гэхдээ би хэзээ, хэдий хугацаагаар ажилласныг мэдэхгүй байна. Түүнээс хойш Зулхүүгийн бригадад ажиллаж байсан. Намайг тээврийн товчоонд ажиллаж байхад Хилийн цэрэг рүү явсан. Хилийн цэрэгт олон жил ажилласан. Гэр бүлтэйгээ тэнд байрлаж ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Хилийн цэрэгт ахмад хилчин байсан гэсэн. Сүхбаатар аймгийн Онгон сумын 8 дугаар заставт ажиллаж байсан.Нийтийн аж ахуйн үйлчилгээний уурын зууханд ажиллаж байсан талаар мэдэхгүй.Сүхбаатар аймгийн Цахилгаан Эрчим хүчний үйлдвэрт ШТС-ны монтёроор Ихсуурь гэх Эрчимийн инженер эрчимд ажилд авсан гэсэн. Тэгээд эрчимд ажиллаж байсан талаар сонссон. Тодорхой мэдэхгүй байна. Өөрөө ч ярьж байсан. Эрчимд монтёроор хийж байсан.Нийтийн ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан талаар мэдэхгүй. Мөн Зулхүүгийн бригадад байсан. Энэ үед их залуу байсан. Тэжээлээс ажлын гараагаа эхэлсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлээс 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дашаагийн олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, тухайн дэвтрийн эзэмшигчийн овог нэр, төрсөн он, сар нь нэхэмжлэгч Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох бөгөөд харин төрсөн өдрийг 10 гэж тус дэвтэрт ташаа бичжээ.
Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11/201 дугаартай Цалингийн лавлагаанд эзэмшигчийг , гэж өөр өөрөөр бичсэн байх бөгөөд түүнийг Болдоо гэж дудддаг байсан талаар тэрээр шүүх хуралдаанд мэдүүлжээ.
Дээрх Хөдөлмөрийн дэвтэрт 1988 он 01 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны цалин бүтэн бичигдэж, тухайн үеийн холбогдох этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан хийгээд 11/201 дугаартай Цалингийн лавлагаанд 1980 оны 01, 03-12 дугаар сар, 1989 оны 2-3, 9, 11-12 дугаар сар, 1990 оны 1-3, 6-9 дүгээр сарын цалинг тэмдэглэгдсэн байна.
5. Харин 1990 оны 11-12 дугаар сард Сүхбаатар аймгийн сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ хугацааны ажилласан байдлыг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу тогтоогдсон болох нь 1207000023 дугаар Баталгаажилтын хуудсаар хэрэгт нотлогдсон байгааг дурдъя.
6. Иймд нэхэмжлэгч 1988 оны 01 дүгээр сараас -1990 оны 10 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1988 оны 01 дүгээр сараас -1990 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН