2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/01121

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: ***** байрлах "К******* банк" ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух Х******* боржигин овогт Ц******* М******* /РД: ХА*******/-д холбогдох

34,316,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Ц.М*******аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр MN78003000******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 36,786,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К******* банк дахь ******* тоот дансруу шилжүүлсэн.

Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025.11.14-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн 268 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 5,295,807 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,671,114 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,959 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгч Ц.М*******аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүсэн хүүг 2025.11.14-ний өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 31,490,193 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 2,793,540 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,255 төгрөг. Нийт 34,316,988 төгрөг.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Ц.М*******аас нийт 34,316,988 / гучин дөрвөн сая гурван зуун арван зургаан мянга есөн зуун наян найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Цэрэн-Очир овогтой М******* миний бие нь К******* банкны нэхэмжилсэн үнийн дүн болох 34,316,988 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж байгаад 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 25,316,988 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "К******* банк" ХК нь хариуцагч Ц.М*******д холбогдуулан 34,316,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж байгаад 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 25,316,988 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

2. Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч "К******* банк" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М*******д холбогдох 34,316,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж байгаад 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 25,316,988 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,535 төгрөгийн 164,767.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 164,767.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Ц.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 164,767.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "К******* банк" ХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА