Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Улсын яллагч                                  Б.Эрхэмбаатар

                        Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч      Ц.Цогзолмаа                                            

                        Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

                                   Иргэний нэхэмжлэгч                         Н.Цт

                        Шүүгдэгч                                             Б.Г, Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Г, Б.А нарт холбогдох 1832000550064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Баатарсүрэнгийн Г.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бэсүд овогт Баттөмөрийн А.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Тэрэгтийн даваа” гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 12.2 м3 нойтон болон хуурай нарс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэний улмаас байгаль орчинд 2358504 төгрөгний шууд хохирол учруулсан, Б.А нь Б.Гыг зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлүүлэхээр ятгаж, санаатай гэмт хэрэгт татан оруулж гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 сарын сүүлээр Б.А ахыг ой хаахаас өмнө байшингийн мод бэлтгээд өгөөч гэж гуйсны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Тэрэгтийн даваа” гэх газраас Анхбаяр, Дашка, Баярцогт нарын хамт нойтон 30 ширхэг, хуурай 5 ширхэг нарс мод бэлтгэж 34-35 СЭА улсын дугаартай Зил-131 маркын тээврийн хэрэгсэлд ачсан. Тухайн үед мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүй явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг. 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Гтай уулзаж байшин барихад арай хямд тусах юм болов уу гээд Гад 264000 төгрөг өгч модонд явуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Н.Цт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалах тасгийн дарга Волоож хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж шалгалт хийхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Тэрэгтийн даваа” гэх газарт Б.Г нь ойгоос 30 ширхэг нойтон нарс мод, 5 ширхэг хуурай нарс мод зэргийг бэлтгэн тээвэрлэж байгаад баригдсан байгаа. Үнэлгээгээр 12.2 м3 нойтон болон хуурай нарс мод буюу байгаль орчинд 2358504 төгрөгний шууд хохирол учруулсан байгаа. Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн №18-04-340/03 дугаартай ... Ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 7075512 төгрөгний хохирол гэх нөхөн төлбөрийн нэхэмжилж байна гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Н.Цт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг “Тэрэгт" гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг хуурай, 30 ширхэг нойтон нарсан гуалин мод буюу 12,2 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн “байгаль орчны улсын байцаагч Ю.Гүрбадамаас гаргасан” 7075512 төгрөгний хохирлыг нэхэмжилнэ. Би энэ мөнгөн дүнг Б.А, Б.Г нараас нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/

Гэрч З.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад Б.А, Б.Г нар ирээд “уул руу модонд хөрөөчнөөр яваад өгөөч” гээд гуйгаад байсан ба маргааш өглөө нь гэрээс ирээд аваад явсан. Тэрэгтийн давааны ар талаас “Буянт Царам”-ын ойн сангийн эзэмшил ам руу ороод мод бэлдсэн. Эхлээд 1 модноос 2 гарахаар тооцоолж 9 нойтон мод унагаад 18 ширхэг гуалин, тэндээс унасан байсан 5 ширхэг хуурай нарсан модыг ачсан, бууж явах замдаа 6 ширхэг нойтон нарс мод унагаж 12 ширхэг гуалин мод ачсан. Модонд жолооч хамаг бичиг баримтаа цуглуулаад явдаг болохоор би бичиг баримттай юм байх гэж бодоод явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р тал/

Гэрч А.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 3 дугаар сарын сүүлээр өглөөгүүр манай найз Г сүүлд нэрийг нь мэдэхнээ А гэх залуугийн хамт ирээд “уул руу модонд явах гэсэн юм, ачигч хэрэгтэй байна” гээд хажуу байшинд унтаж байсан Анхбаярыг сэрээгээд Галаатай хамт уул руу явсан. Ууланд очоод модоо бэлтгэж хийгээд ачаад оройдоо наашаа явж байтал Байгаль орчны хүмүүс таараад зураг аваад бичлэг хийгээд байсан. Уул руу жолоочоор Г, хөрөөчингөөр Бб, ачигчаар Анхбаяр бид хоёр явсан. Тухайн үед гоожин байсан эсэх талаар миний санаанд буугаагүй ба сүүлд Байгаль орчны хүмүүстэй таарахад гоожингүй явсныг мэдсэн. Анхбаяр бид хоёрыг 50000 төгрөгөөр хөлсөлж явсан боловч одоо болтол тооцоо хийгээгүй байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р хуудас/

          Гэрч Ц.Бр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... А хашаандаа байшин барих гээд намайг “модонд яваад өгөөч” гэхээр нь эхнэрийн дүү Г машин барьж байгаа, Галааг гуйгаад явуулчих гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийг дараа Г бид хоёр миний 3ил-131 машиныг засаж байхад Сб, А хоёр ирээд А Галаад “ой хаах гээд байна, уул руу ганц яваад өгчих” гээд гуйгаад бензиний мөнгө өгч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-58-р тал/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 18-21-р хуудас/

          Байгаль орчны Улсын байцаагч Ж.Волоожийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Нарангийн мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 5-7-р тал/

         Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Нарангийн №2018/05 дугаартай ... Нойтон нарсан гуалин 10,52 м3 х 1.8 х 120.000=2.272.320 төгрөг, Хуурай нарсан гуалин 1.68 м3 х 1.8 х 28500=86.184 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 59-60-р тал/

         Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн №18-04-340/03 дугаартай ... Ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 7075512 төгрөгний хохирол ...гэх нөхөн төлбөр оногдуулсан акт /ХХ-ийн 61-62-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Г, Б.А нарын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолтууд /ХХ-ийн 82 дугаар хуудас/, Б.Г, Б.А нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 96-97 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Тэрэгтийн даваа” гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 12.2 м3 нойтон болон хуурай нарс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэний улмаас байгаль орчинд 2358504 төгрөгний шууд хохирол учруулсан, Б.А нь Б.Гыг зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлүүлэхээр ятгаж, санаатай гэмт хэрэгт татан оруулж гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Н.Цтын мөрдөн байцаалтанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг “Тэрэгт" гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг хуурай, 30 ширхэг нойтон нарсан гуалин мод буюу 12,2 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн “байгаль орчны улсын байцаагч Ю.Гүрбадамаас гаргасан” 7075512 төгрөгний хохирлыг нэхэмжилнэ. Би энэ мөнгөн дүнг Б.А, Б.Г нараас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/, Гэрч З.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад Б.А, Б.Г нар ирээд “уул руу модонд хөрөөчнөөр яваад өгөөч” гээд гуйгаад байсан ба маргааш өглөө нь гэрээс ирээд аваад явсан. Тэрэгтийн давааны ар талаас “Буянт Царам”-ын ойн сангийн эзэмшил ам руу ороод мод бэлдсэн. Эхлээд 1 модноос 2 гарахаар тооцоолж 9 нойтон мод унагаад 18 ширхэг гуалин, тэндээс унасан байсан 5 ширхэг хуурай нарсан модыг ачсан, бууж явах замдаа 6 ширхэг нойтон нарс мод унагаж 12 ширхэг гуалин мод ачсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р тал/, Гэрч А.Обийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр өглөөгүүр манай найз Г сүүлд нэрийг нь мэдэхнээ А гэх залуугийн хамт ирээд “уул руу модонд явах гэсэн юм, ачигч хэрэгтэй байна” гээд хажуу байшинд унтаж байсан Анхбаярыг сэрээгээд Галаатай хамт уул руу явсан. Ууланд очоод модоо бэлтгэж хийгээд ачаад оройдоо наашаа явж байтал Байгаль орчны хүмүүс таараад зураг аваад бичлэг хийгээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45-р хуудас/, Гэрч Ц.Бргийн мөрдөн байцаалтанд өгсөн “...А хашаандаа байшин барих гээд намайг “модонд яваад өгөөч” гэхээр нь эхнэрийн дүү Г машин барьж байгаа, Галааг гуйгаад явуулчих гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийг дараа Г бид хоёр миний 3ил-131 машиныг засаж байхад Сб, А хоёр ирээд А Галаад “ой хаах гээд байна, уул руу ганц яваад өгчих” гээд гуйгаад бензиний мөнгө өгч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-58-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 18-21-р хуудас/, Байгаль орчны Улсын байцаагч Ж.Волоожийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Нарангийн мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 5-7-р тал/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Нарангийн №2018/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 59-60-р тал/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн №18-04-340/03 дугаартай акт /ХХ-ийн 61-62-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг   яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Гыг зөвшөөрөлгүйгээр ойгоос нойтон болон хуурай нарс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэний улмаас байгаль орчинд 2358504 төгрөгний шууд хохирол учруулсан, Б.Аийг Б.Гыг зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлүүлэхээр ятгаж, санаатай гэмт хэрэгт татан оруулж гэмт хэрэгт хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Гыг зөвшөөрөлгүйгээр ойгоос нойтон болон хуурай нарс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэний улмаас байгаль орчинд 2358504 төгрөгний шууд хохирол учруулсан, Б.Аийг Б.Гыг зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлүүлэхээр ятгаж, санаатай гэмт хэрэгт татан оруулж гэмт хэрэгт хамтран оролцсон нь тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г, Б.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Экологи эдийн засгийн үнэлгээний актаар тогтоогдсон 7075512 төгрөгийг нэхэмжилсэн ба уг төлбөрийг шүүгдэгч нар төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4 метрийн урттай 30 ширхэг нойтон нарс мод, 5 ширхэг хуурай нарс мод буюу 12,2 м3 хэмжээний мод зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг уг хэргийн архивт хадгалах хуульд заасан хугацааг дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баатарсүрэнгийн Гыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн, Бэсүд овогт Баттөмөрийн Аийг бусдыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхэд хөлсөлөн хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Б.Г, Б.А нарыг торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г, Б.А нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Гаас 3537756 төгрөг, шүүгдэгч Б.Аээс 3537756 төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Г, Б.А нарт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт  зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  анхааруулсугай.

8. Б.Г, Б.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг уг хэргийн архивт хадгалах хуульд заасан хугацааг дуустал хэрэгт хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

10.Энэ хэрэгт  битүүмжилсэн 4 метрийн урттай 30 ширхэг нойтон нарс мод 5 ширхэг хуурай нарс мод буюу 12,2 м3 хэмжээний модыг улсын орлого болгохоор ШШГЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

13. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.