Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01012

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01012

 

 

 

                                     А.Ннэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/02590 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Нхариуцагч Г.Пд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 57,382,710 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Г.Пгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 57,382,710 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Пд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 3,750,000 төгрөг, нийт 18,750,000 төгрөг төлөхөөс 10,839,000 төгрөг төлсөн. Нийт төлөх дүнгээс хасахад 7,910,660 төгрөг болно. Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоход эхний гэрээгээр хариуцагчаас 11,865,340 төгрөг нэхэмжилсэн. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14,000,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч төлөлт хийгээгүй. Уг гэрээнд хүү тооцоогүй. Харин алдангид 7,000,000 төгрөг тооцсон. Уг гэрээний үүрэгт нийт 21,000,000 төгрөг төлөхөөр байна.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөг 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн хүү 8,160,000 төгрөг болно. Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгээс 5,643,000 төгрөг төлж, 19,517,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Алданги 9,750,000 төгрөг болсон. Нийт үүрэг нь 29,275,500 төгрөг болно. Хариуцагчийн дээрх гэрээнүүдийн дагуу төлөх ёстой нийт төлбөр нь 62,140,840 төгрөг болсон. Талууд 2019 оны 02 дугаар сард 3 гэрээг нийт үнийн дүнгээр тооцож, өдөр бүр 36,570 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд 4,758,780 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 300,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн ба 1 жилийн хугацаанд төлсөн 4,758,780 төгрөгийг үндсэн зээлээс хасахад хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн 57,382,710 төгрөг болно. 62,140,840 төгрөгийн тооцоо гарсан боловч талууд 60,000,000 төгрөгөөр тохиролцсон. 2020 оны 02 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй тул 2020 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тооцооны баримтууд, хасагдаж байгаа үнийн дүнгийн талаар ямар нэгэн татгалзал, эс зөвшөөрсөн баримтуудыг гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Гал тогооны тавилга, машин зэрэг нь тусдаа харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээгээр хийгдэж дууссан, энэ харилцаанд хамааралгүй. Скайтелийн 5 ширхэг дугаар авсан талаар мэдэхгүй. Автомашин түрээсэлсэн асуудал байгаа боловч энэ нь тусдаа харилцаа тул зээлийн дүнгээс хасагдахгүй. Сүүлд төлсөн 4,758,780 төгрөг хасагдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад, шинээр тоолох үйл баримт 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлөлт хийснээр үүссэн гэж үзэж байна.

...Эхний гэрээний дагуу 10,839,000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа 14 сая төгрөгөөс хийсэн төлөлт мэтээр хасаж байна. Хариуцагч дансаар 21,240,780 төгрөг өгсөн. 3 тусдаа зээлийн гэрээтэй. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Эхний гэрээгээр 10,839,000 төгрөг, 2016 оны гэрээгээр 5,643,000 төгрөгийн төлөлт хийж, хамгийн сүүлд 1 жилийн хугацаанд 4,758,000 төгрөг төлсөн. 15,000,000 төгрөгийн төлөлтийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийж, 2019 оны 06 дугаар сар хүртэл төлсөн. Хамгийн сүүлд бид 60,000,000 төгрөгөөр тооцоо нийлж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Талууд амаар тохиролцсон. Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд энэ төлөлтийг хийж байна гэдэг нь харилцан тохиролцсон гэдгээ зөвшөөрч байна. Хоёр автомашиныг үүргийн гүйцэтгэлд шилжүүлж авахыг зөвшөөрөхгүй. Машинуудыг унах ямар ч боломжгүй, зээлийн дүнд хүрэхгүй тул буцааж өгнө. ...Түрээсийн асуудал байгаа бол тусдаа шаардаж болно гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад:  15,000,000 төгрөгөөр тохирсон гэж байгааг ойлгохгүй байна. 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч 2020 онд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. 2020 оны 06 дугаар сард 3 төрлийн эд зүйл өгч, авсан гэдэг бөгөөд үүний нэг нь 13,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга байдаг. Хариуцагч нэхэмжлэгчид гал тогооны тавилга хийж өгсөн. Мөн Скайтелийн дугаарыг нэг бүрийг нь 600,000 төгрөгөөр үнэлж 3,000,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дугаар өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нь Г.Пгийн нэр дээр байдаг ...УБУ улсын дугаартай Соната-8 маркийн автомашиныг түрээсэлж унасан бөгөөд сарын түрээс 650,000 төгрөг, 4 сарын түрээс нь 2,600,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч тал 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14,000,000 төгрөгийн зээлээс 10,339,340 төгрөг авсан байна. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17,000,000 төгрөгийн гэрээнээс 8,200,000 төгрөг, 4,758,780 төгрөг авсан. Сүүлийн гэрээгээр 12,968,780 төгрөг авсан. 31,000,000 төгрөг зээлдүүлснээс 23,808,120 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс гадна 3 эд зүйл буюу 16,200,000 төгрөг өгсөн. Нийт 40,008,120 төгрөг нэхэмжлэгчид өгсөн. 2 гэрээтэй холбоотойгоор нэг бүр нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ачааны машиныг барьцаалж мөнгө зээлсэн. Автомашинуудыг А.Ннэр дээр шилжүүлсэн боловч бодитоор Г.Пд байдаг. 31,000,000 төгрөг зээлдүүлээд хэдэн төгрөг болгож авах гэж байна. Талуудын хооронд мөнгө өгч, авсан асуудал 2020 онд шийдэгдсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2015-2016 он хүртэл 2 жилийн хугацаанд мөнгө төлсөн баримт байгаа. 2017-2018 онд огт төлөлт хийгээгүй, мөнгө өгөөгүй. 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14,000,000 төгрөгийг шаардах эрхээ алдсан. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг өгсөн гэх боловч бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, дансаар мөнгө ороогүй, уг зээлийг төлсөн зүйл байхгүй. 14,000,000 төгрөг, 17,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийн асуудал байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 17,000,000 төгрөгийн зээлээс 8,210,000 төгрөгийг буцаан авсан гэж ярьдаг. Дараа нь 4,758,780 төгрөг төлсөн. 4,758,780 төгрөг нь 2019 онд төлсөн мөнгө. 2020 оны 01 дүгээр сард төлсөн 300,000 төгрөг нь 2019 оны хамгийн сүүлийн мөнгө, 2020 оны 01 дүгээр сард төлсөн гэж тухайн үед төлсөн 300,000 төгрөгийг ярьж байгаа. Түүнээс биш 10,839,840 төгрөг, 17,000,000 төгрөгийн 8,210,000 төгрөг 2016 онд төлөгдсөн дүн. Түүнээс хойш 2017, 2018 онд төлөхгүй байж байгаад 2019 онд 4,758,780 төгрөг төлсөн. 2015, 2016 онд зээл авч төлбөр төлөгдөж байсан. 2017, 2018 онд төлөлт хийгээгүй. Талууд хоорондоо тохиролцоод 2-3 жил болсон. Энэ цаг хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2016 онд нийт 19,049,340 төгрөг төлж дууссан. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 36,640 төгрөг төлсөн. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусч байна. Гэхдээ тохиролцсоноор 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 36,640 төгрөг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17,000,000 төгрөгийн гэрээтэй холбоотой тохиролцсон гэдэг нь харагдана. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. 2016 оны гэрээг зөвшөөрч байгаа. 2015 оны 2 гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 60,000,000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь худал. Барьцаанд авсан автомашинаа авсан үнийн дүнгээр нь шилжүүлж өгөх тохиролцоо байж болно. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт дүн 29,000,000 төгрөг гэсэн. 13,000,000 төгрөгийн тавилга, автомашин түрээсэлсэн 2,600,000 төгрөгийг зөвшөөрдөг. Энэ нь 29,000,000 төгрөгт хүрэхгүй байгаа учраас автомашин гэж ярьсан. 2 автомашинаа өгье гэж яриагүй. Нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийн барьцаанд машиныг авснаар бид ямар нэгэн байдлаар хохирохгүй гэж хүлээн зөвшөөрч барьцаалсан.

Гал тогооны тавилга 13,000,000 төгрөг, тус бүр нь 600,000 төгрөгийн үнэтэй Скайтелийн 5 ширхэг дугаар, Соната-8 маркийн автомашиныг нэхэмжлэгч 4 сар түрээсэлж унасан ба сарын түрээс нь 650,000 төгрөг буюу 2,600,000 төгрөг болсон. Машин түрээслэх асуудлыг хүлээн зөвшөөрдөг. Нийт 16,200,000 төгрөг болно. 14,000,000 төгрөгөөр барьцаалсан автомашиныг оруулахад 30,200,000 төгрөг болно. Сүүлийн гэрээний 29,000,000 төгрөгийн үүргийг тохиролцоод дуусгах боломжтой. 16,000,000 төгрөгийн асуудлыг тусдаа харилцаа гэж байгаа нь худал. Үүнийг нотолсон баримт байхгүй. Нэхэмжлэгч 30,000,000-40,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч хэд нугалсан үнийн дүн шаардаж байна. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Пгээс 22,137,330 /хорин хоёр сая нэг зуун гучин долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нт олгож, 35,245,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,360 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268,637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн 35,245,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар,

4.1.а. Шүүх хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж, өдөр бүр төлөлт хийж байсан дансны хуулга зэрэг ач холбогдолтой баримтуудыг үнэлэхгүйгээр 35,245,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Талууд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 14,000,000 төгрөгийн, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15,000,000 төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан, гэрээний дагуу мөнгө хүлээж авсан үйл баримтын талаар маргаагүй. Эхний хоёр гэрээний шаардах эрхийн хугацааг “2019 оны 6 дугаар сарын 21- ний” өдөр хүртэл тогтоосон атлаа шүүх хариуцагчийг “2019 оны 2 сарын 16-ны өдрөөс эхлэн төлөлт хийж эхэлсэн байна” гэж дүгнэсэн. Хариуцагч Г.Пгээс эхний хоёр гэрээний шаардах эрхийн хугацаа дуусахаас өмнө дахин төлөлт хийж эхэлсэн байхад “эхний хоёр гэрээний хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэсэн. Шүүх “2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлж байсан” гэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдлыг дүгнэсэн атлаа “ийм нөхцөл тогтоогдохгүй байна" гэсэн эсрэг тэсрэг тайлбар хийж, үндэслэлгүйгээр эхний хоёр гэрээний хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Д.П2019 оны 2 дугаар сард уулзахдаа 3 зээлийн гэрээний дүнг 60,000,000 төгрөгөөр нэгтгэж, өдөр бүр 36,640 төгрөгийг төлөх, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 4,758,780 төгрөгийн төлөлт дансаар хийсэн талаар талууд маргадаггүй. Энэ нь Иргэний 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхад тасалдаагүй мэтээр дүгнэсэн. Эхний хоёр гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болно” гэж дүгнэсэн атлаа тухайн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө 2016 оны 2 дугаар сараас өдөр бүр 36,640 төгрөгийн зээлийн гэрээний төлөлт хийгдэж эхэлснийг үндэслэлгүйгээр дүгнээгүй. 2016 оны 2 дугаар сард хариуцагч Д.Пуулзаж нийт зээлийн гэрээний төлөлтийг 60,000,000 байхаар тохиролцож, өдөр бүр 36,640 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцсоныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон түүний эхнэр Н.Д шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Мөн дансны хуулга, хариуцагчийн төлөлт хийсэн дээр маргадаггүй, үйл баримтуудаар тогтоогддог. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 19,490,340 төгрөг төлж үүрэг дууссан. Энэ гэрээний дагуу 19,000,000 төгрөгийн тавилга, 3,000,000 төгрөгийн дугаар өгсөн, автомашинаа түрээслэсэн гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эхний хоёр гэрээний дагуу нийт 40,000,000 гаруй төгрөг өгч хоёр тал хүлээн зөвшөөрч дууссан. 2017- 2018 онд шаардлага гаргаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн гэрээний дагуу 2019 онд зээлийн хүүд 8,200,000 төгрөг төлсөн учраас зээлийн хүүг 2 хувь болгож өдөрт 36,700 төгрөг төлөхөөр тохирч 4,758,780 төгрөг төлсөн. Энэ гэрээний үүрэгт нийт 12,968,780 төгрөг төлсөн ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзээд энэ гэрээний дагуу хүү алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гурван гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд нийт 60,000,000 төгрөгийг шаардвал өдөрт 1,200,000 төгрөг төлөх тооцоолол гарна. Нэхэмжлэгч худал тооцоолол гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.Н хариуцагч Г.Пд холбогдуулан 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 57,382,710 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

4. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14,000,000 төгрөг, 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн барьцаанд ...УНА улсын дугаартай “Киа фронтер” маркийн автомашин барьцаалах барьцааны гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15,000,000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17,000,000 төгрөг, 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ тус тус авагдсан байна. /хх4, 24-25/ Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

4.а. Талууд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээнд маргаж байна.

4.б. Хөөн хэлэлцэх хугацааны талаар, нэхэмжлэгч нь эхний буюу 2015 оны 03 дугаар сарын 02, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоолон үзэхэд эхний буюу 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус дуусахаар байна.

4.в. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд 2017, 2018 онд төлөлт хийгээгүй, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тогтмол 36,670 төгрөг төлсөн байх боловч гүйлгээний утгад гэрээг тодорхойлон заагаагүй, 3 дахь гэрээний үүрэгт зээлдэгчтэй тохиролцон өдөр бүр 36,670 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийг аль гэрээний үүрэгт төлөлт хийж байсныг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “талууд 2019 оны 02 дугаар сард 3 гэрээг нийт үнийн дүнгээр тооцож өдөр бүр 36,570 төгрөг төлөхөөр тохиролцсон” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 02, 2015 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /хх26-90/

4.г. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хувьд, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 840,000 төгрөг, нийт 14,840,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 3,750,000 төгрөг, нийт 18,750,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүү 8,160,000 төгрөг, нийт 25,160,000 төгрөг төлөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 27,950,780 төгрөг төлсөн байна. Хариуцагч нь дээрх 3 гэрээний үүрэгт нийт 58,750,000 төгрөг төлөхөөс 27,950,780 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 30,799,220 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

5. Талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 15,399,610 төгрөг /30,799,220*50%/, хариуцагчаас 3 гэрээний үүрэгт нийт 46,198,830 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,183,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчид 13,000,000 төгрөгийн үнэтэй тавилга өгч, 2,600,000 төгрөгөөр автомашинаа түрээслүүлэн, уг дүнг зээлээс хасч тооцохоор тохиролцсон гэх баримтгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “ ... хариуцагч үүргийн гүйцэтгэлд тооцож гал тогооны хэрэгсэл олгосон болохоо нотлох баримт ирүүлээгүй, хэзээ ямар эд зүйл өгсөн нь тодорхойгүй, автомашинаа түрээслэсэн гэж тайлбарлаж байгаа ч тайлбартайгаа холбогдуулан ямар нэг баримтыг ирүүлээгүй тул нотлогдохгүй, гэрээний үүрэгт тооцох үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/02590 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 22,137,330 /хорин хоёр сая нэг зуун гучин долоон мянга гурван зуун гуч/ ...” гэснийг “... 46,198,830 /дөчин зургаан сая нэг зуун ерэн найман мянга найман зуун гуч/ ....” гэж, “... 35,245,380 ...” гэснийг “...11,183,880 ...” гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 268,637 ...” гэснийг “... 388,944 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                    А.МӨНХЗУЛ