Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00325

 

 

 

 

2025 09 15 315/ШШ2025/00325

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт оршин суух, *******,  

Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь талийгаач ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие ******* 1964 оноос хойш хамт амьдарч 12 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарсан боловч гэрлэлтийн бүртгэл архиваас гарч ирэхгүй байх тул ******* намайг талийгаач ******* 1964 оноос 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улаан паспорт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар албан бичиг, ******* нас барсны гэрчилгээний хуулбар, Үндэсний төв архивын ******* 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 1969 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү******* төрсний гэрчилгээний хуулбар, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, 1972 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 1976 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 1977 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү төрсний гэрчилгээний хуулбар, 1980 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 1983 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. нь 1964 оноос хойш 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, улаан паспорт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар албан бичиг, ******* нас барсны гэрчилгээний хуулбар, Үндэсний төв архивын ******* 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 1969 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү******* төрсний гэрчилгээний хуулбар, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, 1972 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* төрсний гэрчилгээний хуулбар, 1976 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 1977 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү төрсний гэрчилгээний хуулбар, 1980 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 1983 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар, 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд,

4. Гэрчын: ...Би 1979 оноос хойш , *******ынхонтой айл саахалтууд амьдарч байгаа. Тэдний том охин нэг анги. Тэднийх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, Баянцагаан гэх газар хөдөө мал маллаж амьдардаг байсан. Насаараа мал маллаж амьдарч байгаа. *******, нарын дундаас 9 хүүхэд төрсөн. 2025 оны 3 сард гуай нас барсан. Тэр хүртэл хамт амьдарч байсан. Одоо гэр нь манай гэрийн ард талд сумын төвд байгаа. Бага охин нь аав ээжтэйгээ хамт амьдардаг. Бусад хүүхэд нь тусдаа гарчихсан. 5 хүүхэд нь сумандаа амьдардаг. Том охин Амарсайханы дүү нар нь сургуульд байхдаа манайд суудаг байсан гэх мэдүүлэг,

5. Гэрч: ийн: ...Намайг 1974 онд хүүхэд байхад манай аав ээжтэй нэгдэлд мал маллаж байсан. Тэр үед хамт амьдарч байсан. Хэдэн оноос эхлэн хамтран амьдарсныг мэдэхгүй. 2025 оны 03 сард гуай өөд болох хүртэл хамт амьдарч байсан.Тэдний дундаас миний мэдэхээр 11 гаран хүүхэд байсан. 2 хүүхэд нь дагуул гэж сонссон.Одоо хүүхдүүд нь тусдаа гарчихсан. Нэг охин нь хамт амьдарч байгаа. 30 гарчихсан эмэгтэй байгаа. Отгонтуяа гэдэг. *******, нар хамт амьдарч байх хугацаандаа мал маллаж, Мөнххаан сумын Баянцагаан хавиар нутагладаг байсан.Гэрлэлтээ батлуулсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь талийгаач ******* 1964 оноос хойш 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь талийгаач ******* 1964 оноос хойш 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нь талийгаач ******* 1964 оноос хойш 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН