| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00078/И |
| Дугаар | 150/шш2026/00135 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 150/шш2026/00135
2026 03 20 150/ШШ2026/00135
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******хаягт оршин суух, **овогт ***(РД:***)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч****тоотод оршин суух, ***овогт ***(РД:****)-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ****ам гэрээ хийж, итгэл хүлээлгээд 01 сарын хугацаатай 20%-ийн хүүтэй 13,800,000 төгрөг зээлдүүлсэн. ***нь урьд нь надаас олон удаа мөнгө, зээлж авдаг байсан, яг л цагтаа яс өгдөг байсан учир итгээд өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл 5 сар боллоо. Миний мөнгийг өгөлгүй 5 сар болж байна. 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сунгуулсан 2,760,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сунгуулсан 2,760,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 980,000 төгрөг өгсөн. Ингээд надад нийт 6,500,000 төгрөг өгсөн. Үндсэн мөнгө 13,800,000 төгрөг, сарын хүү 2,760,000 төгрөг үүнийгээ 2,760,000x5 сардаа бодоод надад өгсөн 6,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 21,100,000 төгрөгийг**** гаргуулж өгнө үү. ***нь надад байнга санаа зоволтгүй авсан нь үнэн би чамайг ямар ч хохиролгүй болгоно гэсээр 5 сар болсон. Үүнийг баталж хувь чатыг нэхэмжлэлдээ хавсаргасан. Тус мөнгийг авахдаа ахад маань яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд өдөр шөнөгүй залгаж, чат бичсээр байгаад ганцхан сар гэж гуйж авсан болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Миний бие ***нь анх нэхэмжлэл гаргахдаа ****21,100,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, харилцан тохиролцоод 10,750,000 төгрөгийг 03 сарын хугацаанд хувааж өгөхөөр боллоо. 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 2 хувааж өгөхөөр боллоо. Нэхэмжлэлийн шаардлагаас 10,350,000 төгрөгийг татгалзсан болно...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 21,100,000 төгрөгөө 10,350,000 төгрөгөөр багасгаж, 10,750,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 2 хувааж төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *****нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,450 төгрөгийн 131,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 131,725 төгрөгийг хариуцагч ****131,725 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ****олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *****нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 21,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 10,350,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ****нь 10,750,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 2 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,450 төгрөгийн 131,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 131,725 төгрөгийг хариуцагч ****, 131,725 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч *****олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА