| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0202/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/226 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Прокурор В.Дэлгэрмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Хохирогч Б.Э,
Шүүгдэгч Д.М,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004370232 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Д.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45А дугаар гудамжны 3 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч болох Б.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45А дугаар гудамжны 3 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч болох Б.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Б.Эын ... Баянхонгор аймгийн төвийн доор байх Намагт гэх газар малаа маллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн өглөө босч малдаа явах гэж байхад манай нөхөр М би адуугаа хариулахаар явлаа гэж хэлсэн. Энэ үед би чи намайг аймгийн гэрт дөхүүлээд өг гэж хэлсэн тэр үед манай нөхөр намайг алхаад яв гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ алхаад аймагт байх гэртээ ирсэн ирээд хоол хийж байхад манай нөхөр М согтуу орж ирсэн ирээд зуухны халив авч шидээд гэрээ шатаана гэж хэлсэн. Би зүгээр бай гэж хэлхэд миний үснээс зулгааж миний баруун талын шанаа орчимд гараараа цохисон. Тэр үед би өөрийн утсаараа цагдаа дуудсан тэгж байхад нэг эмэгтэй цагдаа нэг эрэгтэй хоёр цагдаа ирсэн. Тэр үед М мотоциклио унаад зугтаасан байсан тэр эмэгтэй цагдаа Ариунжаргал намайг авч яваад мэдүүлэг өг гэж хэлээд надаас мэдүүлэг авч эмчид үзүүлсэн. Тэгээд би гэртээ харьсан. Миний үснээс зулгааж баруун талын шанаа орчимд цохисон тэрнээс болж урд үүдэн шүд хөдөлсөн өөрөөр намайг цохиж зодоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,
Гэрч *******ийн ... 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай эгч Б.Э өглөө нар гарчихсан байхад ирсэн. Тэрний дараа нөхөр нь гэртээ ирсэн тэгээд хэрүүл хийж байгаа сонсогдсон. Би гэрт нь ороход нөхөр болох Д.М ирчихсэн зуухны халив авч зуухны урд шидсэн. Тэгээд гэрээ шатаана гэж хэлсэн тэр үед нь би та юу хийж байгаа юм бэ боль гэж хэлсэн. Тэгтэл М гэрээсээ гарч мотоциль дээрээ очоод ундааны саванд бензин хийж ирсэн тэрийг нь манай эгч Б.Э авсан. Тэр үед М манай эгч Б.Эыг үсдэж аваад шанаа орчимд цохиж тэгээд чүдэнз аваад ир гэж орилсон би айгаад гэртээ явж ороод гараагүй тэгж байхад дуу нь намжсан би айгаад гэрээсээ гарч хараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Шүүгдэгч ******* ... 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д.Э өглөө 06 цагийн үед аймаг хүргээд өг гэж хэлсэн. Би чадахгүй адуунд явлаа гэж хэлсэн тэр үед эхнэр би алахлаа шүү гэж хэлэхээр би тэг тэг гэж хэлээд адуундаа яваад 30 орчим минут болчихоод удаагүй явж очиход эхнэр алхаад онгоц буудлын тэнд явж байсан. Тэгээд сундалдах гэхэд намайг доромжилж элдэв нэгээр хэлээд миний араас суугаагүй. Би эхнэрээ орхиод түрүүлж хөх толгойд ирсэн. Тэгээд эхнэрээ харж байхад эхнэр аймаг гэртээ явж очиж байгаа харагдсан. Тэгээд би дэлгүүр орж нэг шил архи авч тэр архиа ганцаараа Хөх толгойн өвөрт уусан. Тэгээд би гэртээ мотоцикльтойгоо явж очсон тэгээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн. Би гэрээ шатаана гэж хэлсэн тэгтэл манай эхнэр Д.Э надтай зууралдаж би эхнэр Б.Эын баруун шанаанд гараараа цохисон үснээс татсан тэр үед эхнэр Б.Э намайг гадаа түлхэж гаргасан. Би тэрний дараа эхнэр Д.Э гэрээ цоожилж өөрөө зугтааж алга болсон би тэндээс мотоциклио унаж хөдөө майхан байгаа газар руу явсан тэндээ тэгээд унтаад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 481 дугаартай шинжээчийн ... Б.Эын биед тархи доргилт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Э шүүгдэгч Д.М нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 4 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ******* эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ******* эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА